ДАШТ-ий сонин сайхан
2014-06-26

Бразил улсад зохион байгууллагдаж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж буйн зэргэцээ түүний эргэн тойронд олон сонирхолтой зүйл өрнөж байна.

6

Үнэнч фанат

Бразилд хөлбөмбөгийн ДАШТ амжилттай үргэлжиж байна. Тэгвэл тус улсын хөлбөмбөгийн холбооны дэргэдэх “Пеле” холбоо 54 настай Дефлани Эвар гэгч эрийг “Үнэнч фанат” хэмээх цолоор шагнасан байна. Тэрбээр Бразилийн 1000 гаруй төрийн далбаагаар хувцас хийн өмсч, жинхэнэ фанат гэдгээ баталжээ.

6

ДАШТ ганц ч гэмт хэрэг гараагүй

Энэ удаагийн ДАШТ-ийг Бразилчууд эсэргүүцсээр. Жагсаалд оролцож буй хүмүүс “Worldcup go home” хэмээх лоозон барьцгааж Рео де Женейро, Сан Паулу хотод эмх замбараагүй байдал үүсгэж буй. Тэгвэл тус улсын цагдаагийн газраас мэдээлсэнээр “ДАШТ эхлээд өнөөдрийг хүртэл ганц гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй” гэв. Аюулгүй байдлыг хангах үүднээс тэмцээн явагдах цэнгэлдэхүүдийн эргэн тойронд 20 мянга гаруй камер байршуулж, нэг сая орчим хөдөлгөөнт эргүүлийн цагдааг ажиллуулаад байгаа нь үр дүнгээ өгч байгаа гэжээ.

5

Харри надтай гэрлээч

Их Британий ханхүү Харри өчигдөр Бразил улсад иржээ. Тэрбээр Рео де Женейро хотод байрлах “Арена”-д тоглолт үзэхээр ирэх үед цэнгэлдэх дотор байсан эмэгтэйчүүд “Ханхүү Харри надтай гэрлээч” хэмээн орилолджээ. Мөн зарим эмэгтэй гартаа “Харри надтай гэрлээч” хэмээн бичсэн цаас, лоозон барьцгаасан байжээ.

5

2500 гаруй биеэ үнэлэгчийг барив

Бразилийн хэв журам зохицуулах хорооноос мэдэгдсэнээр дэлхийн аварга эхлээд 14 хонож байхад 2500 гаруй биеэ үнэлэгчийг барьж хорьсон гэв. Тэднийг жуулчидтай хамт буудалд байхад нь барьж, биеэ үнэлэгч худалдан авсан жуулчдад мөнгөн торгууль ногдуулжээ.

5

Будда хөлбөмбөгчид

Тус улсын шавар бурхан урлаачид орон орны шилдэг хөлбөмбөгчдийн дүр төрхтэй буддаг урласан байна. Тэд Роналду, Руни, Наймер, Халк гээд олны танил хөлбөмбөгчдийн төрхтэй будда урласан байна.

5

20 жилийн турш үнэнчээ баталсан эр

Бразилд нэгэн хөгжөөн дэмжигч бусдаасаа онцгойрч байна. 57 настай Нэльсон Павиотти гэгч сүүлийн 20 жилийн турш зөвхөн шар, хөх, ногоон, цагаан өнгийн хувцас өмсөж байгаа аж. Тэрбээр Бразил улс 1994 онд дэлхийн аварга болвол багийнхаа өмсгөлийг үргэлж өмсөхөө амласан билээ. Тэгвэл 1994 онд Бразил дэлхийн аварга болсон юм.

5

Хөвдөг Есүс

ДАШТ эхлэхэд 9 метрийн урттай “Хөвдөг Есүс”-ийг тэнгэрт хөөргөсөн билээ. Тэгвэл Бразилийн шигшээ багийн өмсгөлтэй “Хөвдөг Есүс” өнөөдөр Сан Паулу хотын дээгүүр өнгөрчээ.

5

ДАШТ-ий үс засалт

ДАШТ үзэхээр ирсэн ихэнх фанатууд үсэндээ ямар нэгэн байдлаар дэлхийн аваргын өнгө аясыг шигтгэж байна. Харин Бразил хөвгүүд тус улсын шигшээ багийн довтлогч Наймертай адилхан үсээ засуулах нь ихэсчээ. Наймерийн үс засалтыг үсчид “Залаа” хэмээн нэрийдсэн байна.

5

Фанат амьтад

Эздээсээ дутахааргүй фанат гэдгээ харуулж буй гэрийн тэжээл амьтдын хувцаслалт олны анхаарлыг татаж буй. Тус улсад үйл ажиллагааг явуулдаг Британий “Амьтны нэгдсэн холбоо”-ноос мэдэгдсэнээр Бразил, Герман, Англи орнуудын шигшээ багийн өмсгөлтэй гэрийн тэжээмэл амьтад хавьгүй олон байгаа гэв.

5

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин