Эрүүдэн шүүх ажиллагааны хохирогчдод туслах олон улсын өдөр
2014-06-26

Эрүүдэн шүүх ажиллагааны хохирогчдод туслах олон улсын өдрийг жил бүрийн энэ өдөр тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1998 оны нэгдүгээр сарын хурлаар жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг Эрүүдэн шүүх ажиллагаанд хохирогчдын олон улсын өдөр болгон өнгөрүүлж байх шийдвэрийг гаргасан байна.

Анх НҮБ-аас 1945 оны энэ өдөр эрүүдэн шүүхтэй холбоотой бодлогын баримт бичгийг баталж байсан бол 1987 оны зургаадугаар сарын 26-нд Эрүүдэн шүүх ажиллагааны эсрэг олон улсын конвенцыг баталж байжээ.

Манай улсын хувьд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид 2000 онд нэгдэн оржээ. Энэхүү конвенцид нэгдсэн орон сэжигтэн, яллагдагчийн эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүрэг хүлээдэг ба хэрэгжилтийг НҮБ-д дөрвөн жил тутам тайлагнадаг байна.

Хэдийгээр Монгол Улс үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжуудаар эрүүдэн шүүх нөхцөл байдлыг хориглосон ч сэжигтэн, ялтнуудад эрүү шүүлт тулгах тохиолдол Хүний эрхийн үндэсний комисст бүртгэгдсээр байгаа аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин