Киноноос болж дайн зарлах уу
2014-06-26

Ирэх наймдугаар сард нээлтээ хийхээр зэхэж буй “Kim Jong-un” хэмээх киног Хойд Солонгосын удирдлагууд буруутгаж, дэлгэцэнд гаргахгүй байхыг шаардсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэхүү кинонд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тушаалаар Ким Чен Уныг хөнөөхөөр хилийн дээс алхсан хоёр тагнуулчийн тухай өгүүлдэг аж. Тус киноны трейлер цацагдсаны дараа Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Пак Ы Чун “KCNA” агентлагт ярихдаа “Хэрэв АНУ-ын Засгийн газар энэхүү киног дэлгэцэнд гаргахыг нь хориглохгүй бол хариу цохилт хийх болно. Дайтахад ч бэлэн байна” гэж хэлжээ. Харин Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ан Дэх Хи “АНУ-ын эрх баригчдын өдөөн хатгалга дээд цэгтээ хүрч, их удирдагчийн нэр төрд халдан олны зэвүүцлийг төрүүлэх алхам хийлээ” гэж хэлэв. 6 6

Б.Дэлгэрцэцэг

 
Shuud.mn
Сонин хачин
davar:
amerikuud arai davarch bnaa haa hamaagui yumand dandaa hoshuu durj yavah yum
2014-07-07