Амиа хорлохыг завджээ
2014-06-26

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн гүүрний доор “Туул голын сайранд хүн байна гаргаж өгнө үү” гэсэн дуудлага өчигдөр орой /VI.25/ нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг гарчээ. Тэд голын салаа, сайран дээр амиа хорлохыг завдаж, зүүн гарын шууг иртэй зүйлээр зүссэн, цус алдсан 42 настай эрэгтэйг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аюулгүй болгон, цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин