Ц.Мөнхбаяр нарын хэргийг хэлэлцэнэ
2014-06-27

Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд М.Мөнхболд нарт холбогдох хэргийг өнөөдөр Дээд шүүхэд хэлэлцэнэ.

х

Тэднийг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, 149.3 буюу бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж, бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр буруутгаж анхан шатны шүүхээс 2-21.6 жилийн ял оноосон.

х

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсанаар Хяналтын шатны шүүхээс тэдний ялыг 1-10.6 жил болгох шийдвэр гаргасан ч уг шийдвэрийг эсэргүүцэж Дээд шүүхэд хандаад байгаа юм.

х

“Гал үндэстэн” холбоо болон бусад иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс тэднийг цагаатгах ёстой гэж мэдэгдээд байгаа. Түүнчлэн өнөөдөр болох тэдний шүүх хуралд УИХ-ын Г.Уянга, Ж.Батзандан, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог нар ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан юм.

х

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин