Цэцэг төвийн уулзварыг нээнэ
2014-06-27

Гудамж төслийн хүрэнд хийгдэж буй ажлуудын нэг болох "Цэцэг" төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замыг өнөөдөр 11:40 цагт албан ёсоор нээнэ.

Энэ онд нийт 12 уулзварыг шинэчлэн зохион байгуулж байгаагийн нэг болох энэхүү төслийг “Экспресс зам" компани гүйцэтгэжээ.

Шинэчилсэн уулзваруудыг байгуулснаар цаг хугацаа болон шатахууны хэмнэлт, машин техникийн элэгдэл зэргийг тооцвол нэг уулзвар 1-1.3 тэрбум буюу нийт 19.3 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр өгөөжтэй болохыг "Гудамж" төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Б.Батболд мэдээлж байсан.

Б.Буд 

Shuud.mn
Сонин хачин