Такси № 89
2014-06-27

Энэ өдрийн халуун мэнд, манайхаан. Амралтын өдөрт инээд хөгжил нэмье гэж бодоод нэг сүрхий эмээгийн талаар эхлээд орууллаа. Бас бус санах бодох ч юм байгаа. Эрхэм уншигч та бүхний таалал орштугай...

6

1. Сэтгэдэг эмээ

Оюутан болтой хоёр охин сууж, хороолол явах замд нэг нь эмээгийнхээ тухай хөгжилтэй явдлыг ярилаа.

Н-/найз/  Танай эмээ чинь хэзээ явах гэж байгаа юм ?

О- /охин/ 7 сарын 15 нд ш дээ. Өө, дүү тэр хоёр виза нь гарчихсан гээд бөөн  баяр.  Н-  Сайхан юм аа. Америк яваад л.

О- Манай эмээ чинь тэгээд зүгээр сууж чадахгүй. Янз бүрийн ажил санаачлага өөртөө бодож олоод тэрэндээ өөрөө стресдээд ккк. Нэг хивс аймаар угааж өнгөлдөг гээд нэг сурталчилгаа яваад байна аа.

Н- Аймаар үнэтэй машинтай юу ?

О –Тийн. ккк тэд нар чинь явж явж манай эмээг олоод залгачихжээ. Өчигдөр орой очсон чинь аймаар дуу шуутай угтдаг байна. “Эмээ нь ёстой сэтгэчихээд байж байна аа” гээд.

Н-Танай эмээ нээрээ зүгээр суухгүй шүү тээ ккк.

О-Тэгсэн тэгээд ” Сая  манай гэрлүү хивс угаадаг машин авах уу гээд залгалаа. Тэгэхээр нь би үнэ мүнийг нь асуусан чинь бараг 3 сая гэв үү юу гэв. Тэгэхээр нь эмээ нь юу ч болсон хүрээд ир үзье гэчихлээ” гэхгүй юу. Эмээ бол саяас дээш үнэтэй юмыг шууд авахгүй нь тодорхой. Зүгээр л үзье гэж байгаад хивсээ нэг сайхан угаалгаад авах гээд байхгүй юу.

Н- Тэгээд тэд нар нь ирчихсэн үү ?

О- Ирээд бараг хоёр цаг болоод. Нөгөө хивс цэвэрлэгчээ ярьж магтаад. Яриад л байдаг бараг хоёр цаг залхтал ярьж суугаад. Ёооё би бүүр залхаад. Эмээ чинь намайг хажуудаа суулгаад “энэ манай ач л сайн ойлгоод сонсоод аваг. Тэгээд авах үгүйгээ ярьж байгаад шийднэ дээ” гээд хэлчихсэн ккк. Тэгсэн өнөө ах над руу онилоод ярьж өгдөг. Би шаал өөр юм бодчихсон. Яагаав Секү нэг хэрүүлээ яриагүй юу, тэрийг бодчихсон энэ тэр сууж байгаа юм чинь.

Н-ккк Танай эмээ нээрээ айхтар тэ.

О- Тэгсэн бас гал зууханд ороод “энэ ямар чалчаа залуу вэ. Чи одоо манай хивсийг цэвэрлээд үзүүлчих гээд хэлчих гээд ” .... хихихи. Тулаад ирэхээр өөрөө хэлж чадахгүй байж

Н- Зөв ш д ээ, чи тэгээд хэлсэн үү ?

О- Ёооё ккк, хэлээгүй ээ. Би харин сүүлдээ залхаад” та нэг жоохон цэвэрлээд үзүүлчих” гээд. Тэгээд салья зүгээр гэж бодоод. Тэгсэн өнөөх ах чинь утас нь дуугараад “одоохон” гээд манай ванны өрөөнд орж зогсоод нэг хүүхэнтэй яриад таг болчихвол яах уу, хахаха

Н-өө алсаан. Тэгээд

О- Эмээ тэгсэн толгой руугаа эрхийдээд “энэ хачин залуу вэ” гэснээ, намайг том өрөөнд дуудаад “хоёулаа энийг нь ажиллуулаад угаагаад үзэх үү” гэж байгаа юм чинь ккк

Н-Тэр ах тэгээд айлд ирчихээд утсаар хүүхэнтэй яриад байдаг. Юу ярих уу ?

О- Мэдэхгүй ээ ккк. “Би тэгээгүй ш дээ ингэсэн байхгүй юу” гэх шиг нэг хүүхнийг л аргадаад байх шиг байсан. Тэгээд яриагаа дуусгаад том өрөөнд ороод ирэхээр нь эмээ юу гэсэн гээч.

Н-....

О-“Заа хүү минь одоо хоёулаа ажлаа хийх үү дээ. Чи зорьж ирсэн хүн байна даа, энийгээ ядаж нэг ажиллуулж үзүүлээд энэ хивсийг угаагаад өгчихөөч” гэсэн хахаха

Н- Гүүд айн, танай эмээ сайхаан

О-Тэгсэн нөгөө ах “харин эмээ хувийн ажилтай болчихлоо. Ер нь бол ингэдэг юм” гээд нэг асааж хивсний хойд булангаар нэг явуулснаа ер нь ингээд хоёр гурван шатлалтай янзын болгоно ш дээ. Агаар цэвэршүүлэгчтэй ч гэнэ үү шулганаснаа нөгөөдөхөө аваад гараад явчихсан. Тэгсэн эмээ бас гарахад нь “хүүхээ би сайн ойлгосонгүй шүү. Чи дахиж ирж нэг сайн ажиллуулж үзүүлбэл эмээ нь авмаар байна л даа” гэж байгаа юм чинь .

Н-Хахаха.

О- Тэд нар одоо манайх руу дахиж залгах ч үгүй байх аа, Эмээ хошгируулж ашиглах гээд байна гээд мэдчихсэн байх кккк.

Н-Танай эмээ нээрээ цоглог шүү. 10 цаг болонгуут гадаа гараад зогсчихдог хэвээрээ юу ?

О- Өө тийн. Тэгээд жоохон удвал аав ээж рүү ярина, бүх найзуудын ээж аавруу мөн ярина ш дээ.

Н- ккк. Манай ээжрүү яриад юу гэсэн гэлээ. “Танай охинтой л явж байгаа бол би жоохон тайвширдаг юм, хоёулаа байна уу” гээд. Манай ээж хүртэл” айхтар хөгшин байна лээ” гээд инээгээд байсан.

О-Орой болонгуут бөөн мөрдлөг. Ээгий, Буяа энэ тэрийн утсыг бүгдийг нь мэдчихсэн байгаа юм чинь. Аймаар нээрээ. Энэ ухаалаг утас мутсан дээр код моод аймаар гаргана шүү. Би утсаа түгжчихэж байгаа ш дээ. Тэгэхэд л дугаарууд харчихаад байгаа юм. Эмээгээ тагнуулд оруулах юмсан.

Н-Хөөш орой үдэш гадуур гар гэдэг сайн эмээ бас байна аа цаана чинь.

О-Өө бас.

Н- Мишээлийн эмээ нь оройд “залуу хүн байж гэрт гиюүрээд. Гарч энэ тэнүүгээр хөгжилтэй яваач”  гэдэг гэсэн.

О- Өө тэр эмээг чинь өөрийнхөө эмээтэй нэг хэд хонуулах юмсан.

Н-Танай эмээ л тархийг нь угаачих байхаа даа ккк.

О- Одоо тэгээд явчихаар нь бас санана аа, хөөрхий үглэдэг ч гэсэн хөгжилтэй ш дээ...

6

2.Шуурхай зохицуулдаг юм билээ.

Модны хоёроос ганц буудал хүрэх зайд явсан залуу “Ах нарт” атаархаж явдгаа ярилаа.

З- Өө гадуур тэр, Сараа гэдгийг зурагтаар харав уу ?

Х- Ах нь шөнө орой харьдаг болохоор хараагүй ээ, юу болоод байгаа юм бэ ?

З- Аа нэг охин гаруудыг дэлбэлж өгч байна аа.

Х- Гаруудыг гэж хэнийг ?

З- Томчуудыг л байхгүй юу. Тэмүүжинг хийгээд л байна ш дээ.

Х- Аан тэр үү. Тэгээд тэр үнэн үү дээ. Жаахан охин байна лээ ш дээ.

З-Томчууд угаасаа зохицуулдаг ш дээ ах.

Х-Юуг ?

З-Охидуудыг ээ, Манай хэдэн найз амралт зусланд хамгаалагч хийдэг юм. Том том гарууд, мөнгөтэй ах нар чинь өдөр орой хамаагүй гэжийн ш дээ. Хэдэн охин авч ирээд хүү хаа гээд зохицуулчихаад алга болоод өгдөг гэж байна ш дээ.

Х- Ямар л олигтой юмнууд тэгж явах вэ дээ.

З- Өө хөөрхөн охидууд байдаг гэж байна. Байнга  уулздагтайгаа бол амарч хонож барьж тухтай ирнэ гэж байна ш дээ. “Тасарцан хөөрхөн охидууд ирдэг. Даанч янхан” гээд манай найз шогшроод байгаа юм чинь... Яаж эхнэр авна аа ах минь. Хөөрхөн охинтой суучихлаа гэсэн чинь нэг баяны гудас байвал яана тэ ?

6

3. Бусад нь л ойлгож аваасай.

Нас тогтсон багш гэх эмэгтэй 10-р хороолол хүргүүлэхдээ мөн л өнөөх Сараа охины талаар яриад авлаа.

З- Яасан ч хэцүү юм бэ дээ, тэр охин одоо. Амьтны идэш болж дууслаа.

Х- Түрүү нэг залуу бас яриад. Тийм охидууд олон болсон гэх шив дээ.

З- Өө тэгээд ядарсан амьдралтай тэгээд нэг нүд хөмсөг гайгүй охидууд одоо буруу замаар л мөнгө олох гэдэг болчихсон нь үнэн л дээ. Энэ Тэмүүжинтэй явдаг барьдаг гээд байгаа охин чинь бол аав ээж нь ядарсан л хүмүүс байгаа юм шиг билээ ш дээ. Тэр зурагтаар ярьж байгаагаар бол ээж нь тэтгэвэрт, аав нь юу гэлээ бараг группт гэсэн үү. Тэгээд л хараа хяналт сулраад янз бүр болж явж байгаад ийм том торонд орж байгаа юм ш дээ

Х-  Яг аав ээж нь бол тэгвэл хэл ам хийгээд байж чадахааргүй юм байна л даа, зайлуул

З- Тийм л болоод хамаа намаагүй юм хийгээд явж байсан байхгүй юу. Одоо тэр охин монголд байвал хэцүү дээ. Яадаг юм. Чадалтай улсын хүүхэд ийм хэл ам болсон бол аль хэдийн Америк аваад явчих байсан биз.

Х- Түрүүний залуу ярьсан баян хүмүүс чинь дандаа л охидыг уруу татдаг юм биш үү?

З- Заваан юмнууд. Жоохон мөнгөтэй болцоноо юу гэж боддогийн. Нүгэл нь нүдээрээ гарна гэж мэддэггүй юм байх даа. Энэ охин чааваас өнгөрлөө л дөө. Бусад нь ядаж сургамж аваад үлдээсэй дээ. Түрүүн манай нэг найз зүгээр хэрэг болгоод энийг үз гээд. Тэр ярилцлагыг нь харчихсан чинь бүүр сэтгэл үймэрчихлээ ... Ийм юм сонсоод байх чинь хэцүү юм, зүгээр...

8

4. Зөв хэвшилтэй амьдарвал урт наслана гэнэ.

Нэг дүүргийн эмнэлэгт юм уу даа, эмч хийдэг гэх хүүхэн сууж 7 буудал хүргүүлсэн юм. Бөглөрөө нэлээн байсан тул бид хоёр нэлээн өргөн сэдвээр буу халлаа даа.

Э -/эмч/ Пээ энэ халууныг ээ тэ. Өдөржин сэрүүн зааланд сууж байгаад гарч ирсэн чинь пүн гээд л явчихаж байна. Нарнаас гадна халуун агаар бас байна тэ ?

Х-Харин тийн битүү саун шиг халах гээд байна.

Э- Харин тнх... за байз.. маргаашийн хувиар нь юу билээ. Өглөө бас эрт юм аа

Х- Эмч нар чинь бас ингэж их хуралдах уу ?

Э- Өө яахав энэ нөгөө сургалт явагдаж байгаа юм. Өөрөө сонссон уу үгүй юу. Эрүүл мэндийн довтолгоо гэж ажил эхэлж байгаа ш дээ. Тэрний сургагч багш болох гээд

Х- Бусад эмч нартай хичээл заах юм уу ?.

Э- Яг ч тийм биш. Хүмүүст эрүүл байх дадлыг иргэдэд яаж өгөх талаар ярьж зөвлөх юм. Одоо энэ сургалтаа дуусгаад бид нар бүх аймгуудад хуваагдаад сургалт хийхээр явна.

Х- Тэр довтолгоо гэдэг нь тэгээд гол санаа  нь юу байхав ?

Э- Яахав. Манайхан чинь өвдөхгүй байж болох өвчнөөр их өвдөж энддэг байхгүй юу. Зан үйлтэй холбоотой гэх юм уу даа. Хайнга өөрийгөө тоохгүй, эрүүл мэндээ бодохгүй явсаар байгаад л бараг хамгийн сүүлчийн шатанд болоод ирэхэд нь л эмнэлэгт ирдэг. Тэрийг л болъё өөрсдийгөө өвчнөөс сэргийлж хамгаалдаг больё гэсэн санаа л даа. Ер нь амьдралын буруу хэвшлийг л өөрчлөх хэрэгтэй гэж байгаа юм.

Х-Зөв хэвшилтэй хүн цөөхөн байх аа. Тамхи архи, өөх тостой хоол цохих гээд л

Э-Харин тийн, тэгээд энэ хорууд, хэвшлийн эсрэг тэгээд л довтлоно шүү дээ ккк. Наад зах нь гэхэд ахуйн гэмтэл түлэнхий энэ тэр чинь өвчлөлийн тоог аягүй их ихэсгэнэ ш дээ. 5 хүний нэг нь гэмтэл энэ тэрээс болж нас бараад байна гээд та боддоо. Цусны даралт гээд суурь өвнүүд чинь хооллолт, архи тамхи гээд хүний өөрийнх нь байгаа хэвшилтэй холбоотой болоод ирнэ дээ.

Х- Хөөш чи нэг учир мэдэх хүн байна. Би чамаас нэг чухал юм асууя. Манайд эрэгтэйчүүд нь олон уу эмэгтэйчүүд олон уу ?

Э- ... Эмэгтэйчүүд гэдэг байх аа ккк , Их чухал юм уу танд. Би танд эндээс нэг юмнаас хараад өгөх үү ?

Х- Үгүй яахав мэдлэг кругозороо тэлэх гээд

Э- ... За байз ... энд нэг бичсэн байсан... аан энд байна. Манайх чинь 2 сая 900 мянган хүн амтай гэж байгаа. Тэрнээс чинь эрэгтэйчүүд  нь 48.7, эмэгтэйчүүд нь 51.3 гэж байна. Ээ тэгээд... манайхан нээрээ амьдарлын хэвшлээ өөрчилж эрүүл мэндээ боддог болохгүй л бол тэ. 65 аас дээш насныхан гэсэн 3.94 хувь л гэж байгаа юм даа. За 4 гэе л дээ аягүй бага байгаа биз.

Х- Заза эрчүүд маань хаданд гарахаар байгаа юм байна л даа. Гэхдээ бид ч урт наслахгүй ээ. Үсрээд 70 хүрэх үү.

Э-ккк Өөдрөг бай ах минь зөв хооллож, өвдөхөөсөө урьтаж сайн үзүүлж шинжлүүлээд биеэ тордоод байвал 100 хүрнэ ш дээ. Одоо бас манай эмэгтэйчүүд эрүүлжүүлэх бясалгал иог энэ тэрд яваад бас идэвхтэй амьдардаг болоод байна ш дээ.

З- Эрчүүд бид тэгээд дунджаар гэдэг билүү хэд насалж байна даа. Наад цаасан дээр чинь байх юм уу ?

Э-ккк Энд үү... байна аа. Эмэгтэйчүүд дундаж наслалт... 75, эрэгтэйчүүд ккк,  нээрээ  65 л гардаг юм байна даа.

Х- Тэгнээ тэр.

Э- ккк, Би хэлээд байна ш дээ ах минь. Амьдарлын зөв хэвшилтэй л болчих. Архи тамхи хэрэглээд, болж өгвөл тогтмол цагт амраад. Амарна гэхээр манайхан чинь нэг их мах идээд архи уугаад унтаад байх гэдэг юм. Уул нь идэвхтэй байгаад юм хар үзээд. Алхаж гүйгээд. Биеэ амраахын хажуугаар тархи бас амрах ёстой ш дээ. Тэгэхгүй тархиндаа бөөн стресс тээгээд архи уугаад байхаар болохгүй л талруугаа болно шүү дээ ах минь.

З- Тийм  байх даа бас. Заза ах нь хичээе дээ. Энд танай гэр байдаг уу ?

Э- Өө тийн. Манайх нэг байртай л даа. Хүүхдийн сургуулийн төлбөр гээд ккк асуудал гараад байраа хөлслүүлээд ээжийнхээ байшинд ирсэн юм. Одоо ч явж сураад байна аа. Зун бол задгай агаарт өглөө оройдоо гоё л юм билээ... За баярлалаа ах. Тэгээд биеэ бодоод урт наслаарай даа ккк

Х- Хичээе дээ, чамд бас амжилт, хөдөө сайн яваарай. Тэр эрүүл мэндийн довтолгоогоо сайн хийгээрэй  ...

6

Энэ хүрээд “Баасан ах”-ын төрсөн өдрийн тэмдэглэл өндөрлөж байна. Аятунгаа, Бимаа нарын ховор уншигчид коммент үлдээсэн билээ. Хүрэл таг. Бусад уншигч нартаа дуулгахад нөгөө хамар доороосоо найз хүүхнээ алддаг залуутай нэг ярилаа даа. Уншигчид эргэж холбогдсон уу гэж чих тавиад байхаар нь нэг залгалаа. Эхлээд намайг шууд санасангүй, Тэгснээ “Аан тийн, та сайн, Давхиад л байна уу” гээд мэнд асуугаад нэг их зүйл ярьсангүй. Нөгөө хүүхэн та хоёр юу болов гэж хэрэгт дурлаж асууж үзлээ. Тэгсэн “Өө яахав нэг их болсон юмгүй. Уулзахгүй л байгаа, над руу залгаад яриад байгаа” гэж байна лээ. Би бичлэгийн тухай нэг хэлэх гэснээ болилоо. Яамаар ч юм.

6

Эмээ Очирваань эмнэлэгтээ. Өвөө мундаг аа. Хэдий зайтай ч хөгшиндөө цай зөөгөөд л байгаа юм билээ. Одоо юу билээ, 74 нас гарч байгаа гэсэн байх. Харин сүү мах авах мөнгө төгрөгний асуудал нь дахиад л хүндэрч байгаа юм шиг санагдсан. Охин нь хоёр хүүхэдтэй болохоор орхиж гарч чадахгүй байгаа л даа. Би тэдний гэрээр маргааш очиж эмээг хамт эргэх бодолтой байна. Бас хэлэхэд дээр нэг сэтгэгдэл үлдээсэн байсан /эмэгтэй хүн/ гэж ойлгосон. Яармагт байдаг эмээгээ миний таксинд суулгамаар гэсэн байсан. Тэр болно шүү. Яаж холбогдохыг сэтгэгдлээр хэлээрэй.

6

Ирэх долоо хоногт Такси № 90 -дэх дугаараараа сонин ихтэй уулзахын ерөөл тавья.

6

Амралтаа сайхан өнгөрүүлээрэй, Манайхаан. Гол усанд болгоомжтой орохгүй бол. Тэр мэдээгээр хараа биз дээ. Ланд- тай залуучууд голруу доргиж орж урсаад балрах шахсан байна лээ ш дээ ...

 6

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин