Ц.Нямдорж: Өөрийгөө дараагийн ерөнхийлөгч гээд итгэчихсэн хоёр хүн байна
2014-06-30

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

z

-Сүүлийн үед бүдүүн, нарийн төмөр замын царигийн асуудал олон нийтийн анхаарлын төвд орчихсон байна. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн дүгнэх вэ?

-Энэ асуудал бол төмөр замын түүх л юм даа. Зарим хүн түүхийг өөрчилсөн байна. Би та нарт төмөр замын түүхийг яриад өгье. 1949 онд монголын төмөр зам байгуулагдах шийдвэр гараад хоёр жилийн дотор одоо байгаа төмөр зам баригдсан түүхтэй. 2007 онд буюу С.Баярын Засгийн газрын үед гурван компани төмөр зам барих зөвшөөрөл авсан. Эм Си Эс 247 км, МАК 47 км, Дарханы Төмөртэйн орд 100 км төмөр зам барих зөвшөөрөл авсан. Дарханы төмөр зам баригдаад дууссан. Одоо тэр зам ашиглалтад орчихсон, тээвэрлэлт хийгдэж байгаа. Эм Си Эс, МАК хоёр зураг төслөө хийгээд, ТЭЗҮ гаргаад газар шорооны ажил нь эхэлж байсан. Ингээд нарийн царигийн төмөр замын 51 хувь нь тодорхой хугацааны дараа төрийн мэдэлд очино гэсэн  нөхцөлтэй төмөр замыг өөрийнхөөрөө хөрөнгөөр бариад дуусгана гэсэн тодорхой шийдвэр гарчихсан байсан.

я

Тэр ажлыг Х.Баттулга зогсоосон юм. Оросуудтай нийлж өргөн царигийн төмөр зам барина гэж элдэв түвшинд яриа хэлэлцээр хийж, Якунин гэдэг хүн монголд хэд хэдэн удаа ирсэн. Тэр хүн ирээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай уулзаж баахан юм болсон. Тэгээд Засгийн газрын хуралдаан дээр оросуудтай хамтарч төмөр зам барих үүрэгтэй “Дэд бүтцийн  хөгжил” гэдэг нэртэй хамтарсан компани байгуулна гэдэг асуудлыг Х.Баттулга оруулж ирээд, зөвшөөрөл авсан. Ингээд “Дэд бүтцийн хөгжил” гэдэг компани байгуулагдаж, ТУЗ-ын даргаар нь ОХУ-д элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангай, гүйцэтгэх захирлаар нь Виталий Морозов гэдэг орос нөхөр томилогдож байсан. Тэр компани ямар үүрэгтэй байсан гэхээр энэ яригдаад байгаа төмөр замыг барих ёстой байсан юм. Ингээд энэ компанийг байгуулж, төмөр зам бариулна гэж баахан юм болоод 2010 оны тавдугаар сард “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого” гэдэг баримт бичиг батлагдсан. Тэр баримт бичгээр бол 1800 км төмөр зам барих. Тэр нь 1520 хэмжээтэй өргөн царигтай байх гэсэн бодлого байсан.

ы

Тэр бодлогын баримт бичгийн VI-ийн 2 гэдэг заалтад экспортын зориулалтын төмөр зам барих шаардлага гарах юм бол Засгийн газар саналаа УИХ-д  оруулж батлуулна гэсэн нэг өгүүлбэр орсон. Энэ ажиллагаа явагдаж байх үед далдуур буюу 2009 онд Монголын сайд Хятадад айлчлаад төмөр замын салбарт хамтран ажиллана гэж санал солилцоод 2009 оны 3 сарын 18 –ны өдөр “Хятадын төмөр зам” хязгаарлагдмал хариуцлагатай компани гэдэг газартай Х.Баттулга санамж бичигт гарын үсэг зурсан. Тэр санамж бичигт тэдний тал мөнгөө босгож, төмөр зам барина. Монголын Засгийн газар Таван толгойн ордыг ашиглах онцгой эрхийг тэр компанид өгнө гэсэн санамж бичигт гарын үзсэг зурсан. Энэ үйл явдлаас хэдэн сарын дараа буюу 2009 оны долоодугаар сарын 22-нд Хятадын төмөр замын дэд сайд нь монголд айлчлаад одоо сайд хийж байгаа А.Гансүхтэй гурван хуудас санамж бичигт гарын үсэг зурсан. Тэр санамж бичиг дотор нарийн царигийн төмөр замыг хятадын тал мөнгөөрөө барина гээд маршрутыг нь хүртэл зааж өгсөн. Харин монголын тал ашигт малтмалын ордууддаа урд хөршийг оруулах замаар санхүүжилтийг шийдвэрлэхэд оролцоно гэсэн санамж бичиггт гарын үсэг зурсан.

й

Ийм юм болсны дараа буюу 2011 оны 3 сарын 18 ний өдөр  Х.Баттулгын туслахаар өмнө нь ажиллаж байсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батзаяа гэдэг хүн БНСУ-ын “Moric-Korea” гэдэг групптэй төмөр зам монголд бариулна гэсэн 21 хуудас гэрээг байгуулсан. Тэр 21 хуудас гэрээн дээр “Зөвшөөрсөн Х.Баттулга” гээд гарын үсэг сурчихсан байдаг юм. Тэр гэрээг монголд хэн ч мэдэж, харж байгаагүй. Нууцаар хийсэн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тухайн үед БНСУ-д айлчилж байх тэр хугацааг далимдуулж ийм нууц гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд 1800 км төмөр зам барих гэрээг хэлэлцээрийг оросуудтэй нэг хийгээд, яг тэр үеэр хятадын холбогдох хүмүүстэй давхар хийгээд, тэрний дараахан солонгосуудтай хийгээд бүгдийг нь хуураад хаясан. Энэнээс болоод л энэ төмөр замын ажил гацсан.

й

Одоо болохоор С.Баярын Засгийн газар мөнгө өгөөгүй учраас юм хийж чадаагүй гээд яриад байгаа. Мөнгөө өөрсдөө босгоно гэсэн нөхцөлтэйгээр оросууд хөрөнгийг нь гаргаад санхүүжилтийг нь шийдээд 1520 мм төмөр зам барина гэсэн тайлбарыг тэр үед хийж байсан. Монголын Засгийн газраас юу ч гарахгүй гэж ярьж байсан. Мөн биз. Ийм юмнууд хийж будлиан хутгаж хаячихаад одоо болохоор баахан хятадын эрлийзүүд монголд ирээд нарийн төмөр цариг бариад урд хөршөөс хэдэн зуун хүн оруулах гэж байна гээд бичээд байна аа.

ы

-Энэ асуудалтай холбоотой нэвтрүүлэг ч гарсан байна?

-Тийм нэвтрүүлэг хийжээ. Харсан. Тэр 1435 мм нарийн царигийн төмөр зам тавина гэдэг баримт бичигт чинь Х.Баттулгын даалгавараар А.Гансүх нь гарын үсэг зурчихсан байдаг юм. Энийг юу гэж ойлгох вэ. Тэгээд ашигт малтмалын ордуудад тэднийг оруулна гээд биччихсэн байдаг юм. Энийг юу гэж ойлгох вэ. Эцсийн дүнд нь хоёр жилийн дотор УИХ-ын бүх гишүүдэд буюу 2010 оны тавдугаар сард төрийн чухал шийдвэр гаргахад өндөр үүрэг гүйцэтгэсэн учраас дурсгаж байна гээд шилэн хорготой зүйл бэлэглэсэн. Тэр нь одоо миний ширээн дээр байж л байгаа. Тэрний маргааш нь “Монголд хоёр жилийн дотор төмөр зам барина” гэж өдрийн сонинд ярилцлага өгсөн байдаг. Мартаагүй байлгүй.

ы

Одоо юу  ярьж явна. Ийм л юм ярьж хэлсэн учраас энэ төмөр замын ажил бүтэлгүйтэж байгаа юм. Энэ асуудлаар гурван улсыг хуурсан явдал нь эргээд Таван толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулахад асар муу нөлөө үзүүлсэн. Тэр үед ажлын хэсгийг Н.Алтанхуяг ахалж байсан. Нарийн бичгийн даргаар н.Хүрэлбаатар байсан. Тэр ажлын хэсэгт Х.Баттулга өөрөө ч байсан. Тэгээд сүүлд нь нэг их тохиролцоо хийх гэхэд оросууд нь та нар Таван толгойн талаар урьд нь тохиролцсон тохиролцооноосоо буцсан гээд суучихсан. Тэдний тэгж ярьдаг нь зөв. Та нар биднийг хуурч мэхэлсэн гээд суучихсан учраас Таван толгой эдийн засгийн эргэлтэд орж, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирүүлэх хаалга хаагдчихсан.

ы

-Төмөр замын царигийн энэ асуудал цаашид хэрхэн үргэлжлэх бол та юу гэж бодож байна?

-Ноднин жилээс бондын мөнгөөр газар шорооны ажил хийж эхэлсэн. 400 сая ам.доллараар бүтэх ёстой. Одоогоор 200 сая ам.долларыг нь өгсөн ажил зогслоо гэж Зам тээврийн сайд А.Гансүх нь мэдэгдэж байгаа. Ерөнхий сайд нь болохоор А.Гансүх хамтарсан компани байгуулаад, тэр компани нь 200 сая ам доллар босгох ёстой.  Тэрийгээ хийхгүй байгаа юм гэсэн тайлбар хийж байгаа. Энэ янзаараа бол энэ төмөр замын ажил мөнгөгүй гээд зогсоно. Хувийн компаниуд өөрсдийнхөө мөнгөөр  мөнгөтэй байх үедээ босгоод 2013 онд ашиглалтад оруулчих байсан.

чб

Гэтэл төмөр замын ажлыг замаас нь хорлоод наашаа ч үгүй цаашаа ч үгүй болгож орхилоо. Засгийн газар санал оруулж ирсэн. Тэр саналыг нууц хуралдаанаар хэлэлцсэн. Би нээлттэй хэлэлцэе нуух юм байхгүй, ард түмэн үнэнийг мэдэх цаг нь болсон. Хэн юу хэлснийг мэдэх ёстой гэсэн ч олонхоороо хаалттай хуралдсан. Харамсалтай нь хаалттай хийсэн тэр хуралдааны материалыг С.Ганбаатар гишүүн твиттер дээрээ олон нийтэд дэлгэсэн байна. Тэгээд бослого гаргана гэх зүйлийг ч бичсэн. Энэ үйлдэл нь дахиад л ажил хорлох далд санаа агуулсан. Дахиад хэлье. 1800 км төмөр зам барих ажил бүтэхгүй. Угаасаа наадах чинь мөрөөдөл байсан. Алтай таван богдын оргилоос Нөмрөгийн гүүр хүртэл төмөр зам барьчихаад тэрүүгээр юу зөөх юм. Малын арьс шир ачих юм уу. Мөн биз. Яахав баримт бичиг бол байж болно.

ёө

Гэхдээ 1800 км төмөр зам бариад тэрүүгээрээ тээвэрлэлт хийгээд монголыг хөгжүүлнэ гэдэг чинь ээлжит хууран мэхлэлт гэж хэлмээр байна. Аминд тулчихаад байгаа гол асуудал нь энэ говийн аймгуудад байгаа 2-3 хан ордоо яаж эдийн засгийн эргэлтэд зөв оруулах вэ, яаж энэнээс ашиг хүртэх вэ, яаж зардал багатайгаар олборлож, ашиг олж зарах вэ, эндээс олсон хэдэн төгрөгөөр ард түмний зовлонг хэрхэн нимгэлэх вэ гэсэн ганц л асуудал байгаа. Одоо монгол үлдэж байгаа 3-4 хөн ийм том компанийг дэмжих ёстой. Тухайлбал, Дорнод аймагт байгаа Дачин тамсагт болон Зүүн баянд байгаа Доншин гэсэн хоёр компани газрын тос олборлож байна. Урагшаа эргээд Ухаа худаг, Таван толгой, Оюулгой  л байна. Оюутолгой, Таван толгой хоёр хоорондоо 200 гаад км-ийн зайтай. Тэднээс гарах бүтээгдэхүүнийг хаашаа гаргах вэ гэдэг асуудал байна. Хойшоо гаргах арга байхгүй. Оросоор дамжаад баруун европ руу гаргана гэсэн асуудал бүүр ч байхгүй. 10 аад мянган км явахаар тээврийн зардал нь өндөр гарах юм байгаа биз дээ.

са

Тэр зүгт хувилбар муутай. Яагаад гэвэл оросууд багтаж ядсан нүүрсний орд, нөөц газартай. Одоо тэр дайн байлдаан болоод байгаа Донецкийг дурьдаж болно. Тэгэхээр уул уурхайд чиглэсэн бодлого, хөдөлгөөн бол ойрын 10 хэдэн жилдээ урд хөрш л харагдаж байгаа. Монгол байтугай дэлхийн том том орнууд бидний урд хөрш рүү эдийн засгаа нь эрчимтэй хөгжүүлж байгаа гээд тийшээ нүүдэллэж байна. Энэ улсыг яаж ч үзэн ядаад, ямар муу яриа тараасан ч гэсэн өмнөд хөршид дэлхийн эдийн засаг эргэлдэж байгаа нь хэнд ч ойлгомжтой.

я

Тийм болохоор 247 км яваад л МАК-ийнханд урагшаа гарц байж л байгаа. Ойрын 10-15 жилдаа Оюутолгойн бүтээгдэхүүн урагшаа гарна. Энэ асуудлаас хэн ч хаашаа ч холдож чадахгүй. Тэгэхээр аминд тулчихаад байгаа гол асуудал бол Гашуун сухайт, Нарийн сухайт чиглэлийн төмөр замыг яаж хурдан байгуулах вэ гэдэг байна. Энэ асуудлаар зургаан жил улс төр хийж хорлолоо. Хорлож дуусах болоогүй юу. Засгийн газраас гарсан энэ саналыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Дэмжихээс өөр хувилбар байхгүй гэдгийг ерөнхийлөгч ч хэлж байна. Сүүлийн үед нэг хөгийн юм болоод байгаа нь төмөр замын царигийг нарийнаар тавьчих юм бол баахан хятадууд зэвсэгтэй орж ирээд монголыг эзэлчих юм шиг яриад байгаа биз.

ыя

-“Тусгаар тогтнол, Газрын тухай хууль, Төмөр замын цариг” гэдэг нэвтрүүлгийг л хэлээд байна уу?

-Тийм. 21 дүгээр зууны Монгол төрийн сайд байсан хүн ийм хөгийн юм ярьж, ард түмний тархийг угаана гэж хэний санаанд ордог юм. Орчин үеийн дайн байлдаан чинь буутай, танктай үеэс аль хэдийнэ гараад явчихсан. Тэр төмөр зам чинь цэрэг дайны үүднээс авч үзэх юм бол юу ч биш болсон. Хэнд ч хэрэггүй.  Одоо байна ш дээ, байлдааны хүнд даацын онгоцоор холын тусгалтай пуужинг дуртай газраа буулгачихна. Пуужингаараа нэг айлын жижиг амбаарыг ононо гэвэл хүссэнээрээ сөнөөдөг болсон цаг. Ийм техникийн түвшинд цэрэг дайны асуудал хөгжчихсөн байна.  Тэгтэл энэ нэг нэвтрүүлгээр айлгаж, УИХ, Засгийн газар төмөр замын бодлогыг хэлэлцэх асуудлыг үгүй хийх гэж оролдоод байна.  УИХ шийдвэрээ гаргах ёстой.

я

-Төмөр замын энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохих вэ?

-Хувилбар бол манайд маш энгийн. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэж Х.Баттулгыг сайд байх үед ямар ч тооцоо судалгаа байхгүй, хажуудаа нэг жижиг нууртай төсөл бий дээ. Х.Баттулга тэрийгээ одоо ч ярьж л байгаа. Гэхдээ тэр байхгүй.  Тэр төсөл байхгүй гэдгийг ерөнхийлөгч хэлсэн дээ. Зургаан жил яригдаж байгаа тэр аж үйлдвэрийн цогцолбор бий болдог юм аа гэхэд өргөн, нарийн царигаараа хослуулж тавиад  Оюутолгой, Тавантолгойн бүтээгдэхүүнийг тийшээ ачиж очоод боловсруулаад тэрийгээ гаргах бололцоотой. бүдүүн нарийн хоёр царигийг хослуулж тавиад хоёр улс руу гаргачихаж болно. Ийм арга байж л байна.

ый

Харин одоо юу болоод байна  вэ гэхээр энэ төмөр замын босгоно гэдэг арга хэмжээний хүрээнд өмч хөрөнгийн асар их будлиан бий болсон. М.Энхсайхан нэг хэсэг дээрх асуудлаар нилээн ярив аа. М.Энхсайхан яриад эхэлсэн  чинь хэсэг хугацааны дараа Тавантолгой цахилгаан станц төслийн захиралаар тавиад амыг нь хаагаад авсан. Сүүлийн үед монголд чинь юм ярьдаг хүний амыг худалдаж авах амархан болсон ш дээ.  Бие даагчид үг хэлвэл албан тушаалаар амыг нь худалдаад авчихна.  Үнэнийг худалдаж авч эд нар дийлэхгүй ээ. Энэ төмөр зам чинь ийм л учиртай юм. Түүнээс төмөр зам барихыг эсэргүүцээд байгаа хүн монголын төрд байхгүй ш дээ. Монголчуудад маш жирийн энгийн нэг л асуудал тавигдчихаад байгаа. Гарсан бүтээгдэхүүнийг нэг замаар нэг, нэг машинаар зөөх үү эсвэл нэг толгойгоор зуун вагоноор зөөх үү гэдэг дээр монголын төр зургаан жил зогсож байна. Мөн биз.

ы

Би наадхыг чинь яриад эхлэхэд Ц.Нямдорж Таван толгойд 300 ширхэг хүнд даацын автомашинаар нүүрс зөөдөг гэдэг мэдээлэл тараасан. Тухайн үед би Засгийн газрын гишүүддээ үнэнийг хэлсний төлөө долоо хоног хэвлэлээр миний талаар муу мэдээ явна, та нар харж л байгаарай гэж хэлж байсан. Гуравдахь өдөр нь “Нийгмийн толь” сонин дээр тэр 300 машины чинь асуудал гарч байсан юм. Ийм л юм болоод байгаа юм. Тийм учраас одоо монголын төр энэ шийдвэрээ гаргах хэрэгтэй. Нэг хүнээс хэзээ болтол айж, энэ улсын хөгжлийн асуудлыг хойш татах гэсэн юм. Нэг хүн монголын төрийг хэдэн удаа хорлож болох юм гэдэг асуудал үүсчихээд байна. Манай улс төрчдийн нэг арчаагүй байдал нь энэ ш дээ. Энэ бүхнийг чинь УИХ-ын гишүүд цөм мэдэж байгаа за. Ардчилсан намынхан толгой дараалан, Ардын намынхан толгой дараалан бүх баримт бичгийг цөмөөрөө мэдэж байгаа. Айгаад хэлэхгүй байгаа юм наадуул чинь. Аймхай хүн 10 үхнэ гэдэг байх аа.

ч

Эцсийн эцэст үнэнд гүйцэгдэнэ. Одоо тэрнээсээ гарах гээд хөгийн кино зохиогоо л найруулагч нь би байсан гэж зарлаад л явж байна ш дээ. Улс орныхоо эрх ашгийг гэж энэ гишүүд УИХ-д, улстөрд орж ирсэн зорилго биелүүлэх гэж улс орноо мөн ч их хорлох юм даа. Одоо УИХ-д дараачийн ерөнхийлөгч болох гэж байгаа хоёр хүн байна ш дээ. Тэр зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс сийхгүй байна ш дээ. Би нэрлэчих үү. Нэг нь Х.Баттулга, нөгөөдөх нь бие даагч С.Ганбаатар. Өөрийгөө дараачийн ерөнхийлөгч гээд итгэчихсэн. Тэрэндээ хүрэхийн тулд энэ улс орныг сүйтгэхээс ч буцахгүй байна. С.Ганбаатар гэдэг этгээд Оюутолгойг олон улсын ГААГ-ийн шүүхэд өглөө л гэсэн. Тэр шүүхийн шийдвэрээ авчирч ард түмэнд танилцуулах хэрэгтэй шүү дээ.

ы

Өнөөдөр юу болж байна гэхээр Монголын Засгийн газар ухаан муутай алхам хийсэн учраас Рио тинто энэ хууль бус зохисгүй үйлдлээ зогсоохгүй бол далд уурхайн ажил байхгүй шүү гэсэн утгатай мэдэгдэл хйичихсэн байна. Ингэж л энэ улстөрчид улс орныг хорлож байна.

ы

Тээр жил Өүлэн ээж гэнэт гарч ирээд л өндөгнийхөө цусыг гаргаад таван хүн тэр цусыг долоогоод зогсож байсан байх аа. Иргэний хөдөлгөөнийхөн монгол төрийн төлөө үнэнчээр зүтгэнэ гээд л зогсож байсан. Өнөөдөр тэдний нилээн хэд нь УИХ-д ороод ирчихсэн байж байгаа. Ажиллаж байна уу тэд. Өүлэн эх хаачсан, Чингисийн хүүхдүүд нь хаачсан. Байхгүй ш дээ. Өөрсдөө дарга болоод авахаараа энэ улс орныг сүйтгэх гээд хөгийн улстөр хийгээд, энэ улсыг сүйтгэх гээд ийм л юм хийж байна. Наадхыгаа бүтэн эхээр нь гаргаарай, за.

ы

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
...:
guij chmg bailgahgvshde
2017-08-14
Zochin:
Hyvhai lyivarchin erunhiilugch bolj genee. Bid sohorchee
2017-08-14
zochin:
haha chi uuruu nyamka yum u ugui bol turiin tuluu ogotno booj uhne gegcheer yasan ih bachimdaj booj uheh gej bhiin hahaha tsaraigii ni harah yumsan hunii umnuus ingej ih uurlah gej taiwan taiwan chi ingelee geed yu ch olj doloohgui za hahaha
2017-07-07
zochin:
haha chi uuruu nyamka yum u ugui bol turiin tuluu ogotno booj uhne gegcheer yasan ih bachimdaj booj uheh gej bhiin hahaha tsaraigii ni harah yumsan hunii umnuus ingej ih uurlah gej taiwan taiwan chi ingelee geed yu ch olj doloohgui za hahaha
2017-07-07
Мэнгэт:
Мэнгэтийн хэдэн машин нүүрс зөөдөгийг мэдэх хүн байна уу. Энэ нүүрс зөөдөг машинууд чинь бүгд Мэнгэт тэргүүтэй МАН ын олигарихуудын машинууд. Тэд л төмөр замыг гацааж байгаа.
2017-07-06
Zochin:
Mongol ylna
2017-07-04
батух:
ер монголчууд төрийн хар хүн гэж хэн бэ гэдгийг мэддэг дээ хулгай худал хэлдэг эцэгтэй болчихвол яаж үхнээ айжаанов лоо
2017-07-03
халзаа:
хэрвээ женко ерөнхийлөгч болвол би хүүхдүүдээ аваад гадагшаа гарна тэр юу ч хийж мэдэх шуналтай хүн шү
2017-07-03
...:
guij chmg bailgahgvshde
zochin:
Battulga iim sain biznesmen ediin zasagch yum bol ene olon erdemten merged yu boloh ve.Nyamdorjiin chigchii huruund ch hyrehgyi bj
2017-07-03
Зочин:
Женкогийн хөлсний бичээч нар доор боож үхэх нь аргагүй аргагүй, тархигүй гөлөгнүүд угаасаа хүний бичсэн хэлсэн ярьсан зүйлийг уншаад ч ойлгохгүй тархины багтаамж нь хүрэхгүй л дээ.Энэ чинь гурван жилийн өмнө ярьж байсан зүйл байна ёстой л үнэнийг нь тухайн үед хэлж байжээ новшнуудын
2017-07-02
Тэнэг мал байна ш дээ:
Тэгээд тэр цохилоод байгаа зүрх нь хаана байна барьсан төмөр зам нь хаана байна малаа чам шиг ийм эргүү малнуудын тархийг угаах амархан л даа.Гурван улстай гэрээ байгуулсан байна ш дээ Монгол ухаан гэнэ үү эргүү ац чи. Хөрш орнуудаа хулхидаж худлаа ярьж хүн залилахаас өөр чадах юм байна уу наад Женкод чинь үхсэн ацны чинь Монгол ухаан луйварчин сда биздээ.Монгол ухаан ийм байдаггүй юм За бол за үгүй бол үгүй ингэж үхсэн амьдын хооронд байдаггүй юм.Одоо ингээд хэлчихвэл би бас хужаа орос болно биз ёстой май шүү за.Улс төрд гарсан бүх новшнуудаас болж энгийн амьдрах гэж ядаж яваа бид нарт хүртэл гай болж байна нэг юм хамтраад хийе хөрөнгө оруулаач гэхээр Танай Монголчууд даргаасаа эхлээд худалч хулгайч хүнийг залилдаг хүмүүс гээд итгэх итгэлгүй болчихсон байна үнэн ичмээр юмаа нээрээ Төрд гарсан золбингуудаа одоо та нар болно ш дээ сда юмаа
2017-07-02
зочин:
Аргагүй алсыг харж чаддаг, мэдрэмжтэй агуу хүн юм аа. тэгэхлээр Баттулга, Ганбаатар 2 аль эртнээс төлөвлөчихсөн байсан байна. Ийм новшнуудыг ерөнхийлөгч болгож яасан ч болохгүй...
2017-07-02
zochin:
Neemkag tsag uyiig ni olood heniig muulj heniig magtahiig ni medne sh dee hujaagaar duursen eh orond chini hechneen hytad bna toog ni helchih neemka chi olon salaa zamaar baylgaa uragsh ni zuuj ulam huwhairuulahiig bodoj suuhiimaa chi yr ni ene turd olon jil blaa geed ymar gawiya bn hun be hor nairuulj how bazaad l muuhai ineegeed l suuj bdag biddee
2017-07-02
Зочин:
Нямдорж тагнуулын ажилаа болиогүй юм байх даа...одоо ч үргэлжилүүлсээр л
2017-07-02
Зочин:
hyatad ezentei battulga garval mongol suirlee.shuud dain bolno.Enh amar taivan amidrahiig husej baival hulgaich battulgiig buu songo
2017-07-02
зочин:
Энэ Баттулга чинь харин Алтай таван богдоос Нөмөргийн гүүр хүртэл 1800 км төмөр зам барих агуу том сэтгэж бна.Иш манай энэ Нямка урагшаа баялгаа зөөх мөндөө.
2017-07-02
Зочин:
3 жилийн өмнө яг хэлж дээ , же гарахгүй бх оо , гараад ч яахийн,
2017-07-01
Зочин:
nymka bhgvi bol er uls jinhenese mohoj.ene door hutsaad bga golog.ooro vhej dald oroh blgvi.iim malnuud uls tord tolgoi chini dutan za.chimeegvi nvd anij vz
2017-07-01
zochin:
haha chi uuruu nyamka yum u ugui bol turiin tuluu ogotno booj uhne gegcheer yasan ih bachimdaj booj uheh gej bhiin hahaha tsaraigii ni harah yumsan hunii umnuus ingej ih uurlah gej taiwan taiwan chi ingelee geed yu ch olj doloohgui za hahaha
zochin:
haha chi uuruu nyamka yum u ugui bol turiin tuluu ogotno booj uhne gegcheer yasan ih bachimdaj booj uheh gej bhiin hahaha tsaraigii ni harah yumsan hunii umnuus ingej ih uurlah gej taiwan taiwan chi ingelee geed yu ch olj doloohgui za hahaha
Зочин:
nymka bhgvi bol er uls jinhenese mohoj.ene door hutsaad bga golog.ooro vhej dald oroh blgvi.iim malnuud uls tord tolgoi chini dutan za.chimeegvi nvd anij vz
2017-07-01
Зочин:
nymka bhgvi bol er uls jinhenese mohoj.ene door hutsaad bga golog.ooro vhej dald oroh blgvi.iim malnuud uls tord tolgoi chini dutan za.chimeegvi nvd anij vz
2017-07-01
Зочин:
nymka vneniig l heldeg oilgohgvi lalaruud amaa humiad suuj vz.usan tolgoilson malnuud mer ser vna.tvvniige ui gej bododgii uinii tvrvvn bicheel.hogjliin sadaanuud l bga medeej
2017-07-01
Зочин:
Монгол ялнаа гэхдээ женко нямка мие лав биш шүү
2017-07-01
талын чоно:
Энэ гадаадынханы өмнө сөхөрч унаад байгаа нөхдүүдийг үхэхээр нь шарилыг нь ураж гаргаад урд хил давуулж хаях хэрэгтэй
2017-07-01
талын чоно.:
Гадаадын тагнуул бна гэдэг бол төрийн эсрэг гэмт хэрэг, Төмөр зам барина гэдэг бол монголын төлөө цохилох зүрх 3-н улстай гэрээ хийнэ гэдэг бол... Монгол ухаан.шүү. энд бол асар том ялгаа.
2017-07-01
Тэнэг мал байна ш дээ:
Тэгээд тэр цохилоод байгаа зүрх нь хаана байна барьсан төмөр зам нь хаана байна малаа чам шиг ийм эргүү малнуудын тархийг угаах амархан л даа.Гурван улстай гэрээ байгуулсан байна ш дээ Монгол ухаан гэнэ үү эргүү ац чи. Хөрш орнуудаа хулхидаж худлаа ярьж хүн залилахаас өөр чадах юм байна уу наад Женкод чинь үхсэн ацны чинь Монгол ухаан луйварчин сда биздээ.Монгол ухаан ийм байдаггүй юм За бол за үгүй бол үгүй ингэж үхсэн амьдын хооронд байдаггүй юм.Одоо ингээд хэлчихвэл би бас хужаа орос болно биз ёстой май шүү за.Улс төрд гарсан бүх новшнуудаас болж энгийн амьдрах гэж ядаж яваа бид нарт хүртэл гай болж байна нэг юм хамтраад хийе хөрөнгө оруулаач гэхээр Танай Монголчууд даргаасаа эхлээд худалч хулгайч хүнийг залилдаг хүмүүс гээд итгэх итгэлгүй болчихсон байна үнэн ичмээр юмаа нээрээ Төрд гарсан золбингуудаа одоо та нар болно ш дээ сда юмаа
баатар генерал:
хятадын тагнуул үхэж далд ор
2017-07-01
Зочин:
Зайл Нямдоржоо
2017-07-01
zochin:
Hor nayruulagch, ene hun ooroo tord hamgijn udaan suusan humuusijn 1, ju hiij gijguulsen jum. Zogsoo zajgui chalchaad l, chalchaad l. Enkhboldijg oo garval bas ganz 2 togrog harj bgaa biz. Holionij baatar
2017-07-01
Зочин:
Хоосон толгойтой луйварчин Баттулгыг ерөнхийлөгчөөр сонгож болохгүй.
2017-07-01
Olzii-utasiin Magsarjav:
Battulga gej llml huniig bid songoh gejuu ugui bailgui dee ard tumen. min
2017-07-01
Зочин:
3-н жилийн өмнө өгсөн ярилцлага гэж юу яриад байнаа
2017-07-01
zochin:
Arai ch dee.Tawan tolgoi.tomor zamd huviin shunal ni noyorhood bolohgui yum bn daa
2017-07-01
irgen:
Unexeer vanga yum aa.
2017-07-01
Zul:
Nyamka uuruu erunhiilegch bolno geed bas seruun zuudleed yavj bgaan bish uu
2017-07-01
Зочин:
OROSUUD 8 terbumaar tanaì alslagdsan òrduud ru chinì tz barij ugie, orond ordynhoo tusuld orolysuulaach gj olon udaa guisan. Itgel naìdvar huleelgesen 2 hun nì butelguìtsen. Orosuud Itgej bsn 2 hun maani morinoosoo oichood amerilk ru zugtchihlaa, nuguu hun ni manguugaasaa, bur iluuteigeer asar ih shunalaasaa bolood bas itgeliig husurduulchihlee gj bichsen bn ...
2017-07-01
ган:
Энэ ярилцлагыг бараг 3 жилийн өмнө өгсөн гэхэд яг л өнөөдрийн дүр зургийг тов тодорхой хэлсэн байна. Тэгэхээр энэ жүжиг нилээн эртнээс бичигдсэн том найруулагчийн бүтээл байсан байна шүү. Нямдорж яг энэ хэсгийг бол ВАНГА-гаас ч илүү зөгнөж дээ. Зөвхөн үүнийх нь төлөө улс төрийн зөн билгийн тулаанд урих ёстой юм байна.
2017-07-01
Зочин:
3-н жилийн өмнө өгсөн ярилцлага гэж юу яриад байнаа
Зочин:
Баттулгаас төгрөг нуураа авья бусадн дүүрчээүл хөдлөх хөрөнгийн газар ард ьүмэндээ мэдээлэл өгөөчээ Лим цаашн худалдсан уу тэр том орд газрыг
2017-07-01
Зочин:
Нарандэлгэрийн. Ярилцлагийгсайтар уншаа саруул ухаанаар бодож сэтгье. Билли лии хужаа хүчтэй байнаа
2017-07-01
Зочин:
Энэ сөрөг коммент бичээд байгаа хүмүүс их хэрэггүй ээ зүгээр жоохон юм уншаад ойлгоод дүгнэлт хийх чадвартай болох боломж байдаг болов уу. Харамсалтай нь байхгүй байх аа даа. Ийм чигээрээ хорвоогоос зайлах байх даа. Хөөрхий дө тэнэг хүн дүрстүүд эд ингэж амьд явах нь сайхан байдаг болов уу. Өрөвдмөөр ч юм аа да
2017-06-30
Зочин:
Лим гэдэг хужаатай бол ах дүүгээс ч илүү холбоотой юм биш үү энэ Баттулга, төмөр замын даргаар тавиад байсан Батзаяаг нь бас хятадын эрлийз гээд л яваад байсан, монгол банкны Золжаргал ч гэсэн хужаагын эрлийз гэгддэг биз дээ, өөрөө ийм хачин юмнуудтай нийлээд л дандаа муу болгоны г хийдэг болсон нээх тийм баян ч байгаагүй сүүлийн 10 жилд илт тасраад л энэ Баттулга ёстой нотой дээр нь бас тэр сэтгүүлч Болормаагын хэрэг байна мэтгэлцээнээр хүртэл МАНыхан хүртэл манай Лимтэй найз шүү Мөнхбаяр энэ тэр гээд л хүмүүс харж л байна тавьтаргүй хүн юмаа
2017-06-30
Зочин:
2014 ond l helj baij, ene zavaan gatsaagch hulgaichaas batttulgaas yaj salah ve? Zaluuchuud jaahan uhaantai baihaachee
2017-06-30
b:
Монголын амьд түүх дээ
2017-06-30
Туйлын үнэн:
Энэ хүний үг бүр яалтчгүй үнэн. Даанч сонсож байгаа толгойнууд нь хоосон
2017-06-30
ganaa:
Hudlaa shaagaal muu dorvodiin shees
2017-06-30
зочин:
энэ кунии угэнд итгээж хэрэггуй ээ тагнуул хииж монголын торд харш юм хииж явсан кун биздээ
2017-06-30
Zochin:
Battulgas boloh horlontoi novshin hulgaich shuu deer mashini olon hun ene hunii tsaad dald sanaa yavuulsan bui uil ajillagaani mon chanariig medrehgui sohroor dagaj huilarch yavaad ba
2017-06-30
Хулгайч нарын боолчлолыг халая:
Одоо бол Энхбаяр, ганбаатар, Энхболд, баттулгын Аль нь ч хэрэггуй, наадуул чинь бугд сурсан юм аа л хийх хулгайчууд, амьдралдаа салхи оруулж ирие гэж бодож байвал энэ удаа шинэ Хун гаргаж ирж зоригтой эхэлэе.
2017-06-30
Зочин:
Энэхүү ярилцлага 2жилийн өмнө болсон ч яг өнөөдрийн өнгө төрх шүү.
2017-06-30
Зочин:
НЯМДОРЖ НАСААРАА ТӨРИЙН СААРАЛ ОРДОНД АМЬДАРЧ АЖИЛЧИХААД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ, юм хийхээр бол зөндөө хугацаа өнгөрлөө, харин ч өөрөө ирээдүйн ерөнхийлөгч болно гээд итгэчихсэн юм биш үү.
2017-06-30
ZOCHIN:
ENE MONGOL ULSAD HYMDORJ TSEVER YM SHIG YM YRIX YM. YMIIG DANDAA ONGORSON XOINO NI AGUU XIN BOLJ JUJIGLEX NI IX SONIN. TA 30 AAD JIL OGT GEMGUI XUN !
2017-06-30
uugii:
Narandelger muu yashka mini Nyamdorjoos yaria awaad hediig awsan hel. Hujaa Enkhbold Mongoliig yaj samarhiig chinii huuhed harna. Harin chi chawgants bolson hoinoo Nyamka hud shaaj bjee gdgiig uhaarna. MAL SETGVVLCH
2017-06-30
Зочин:
Battulga yer ni ih teneg esvel ih shunahai hun bn. Yer ni uls udirdah bish nuraaj suitgeh um hiideg hun bn da. Shunalaas bolj eh ornoo ch suneeh bh.
2017-06-30
Mgl:
Eniig unshaad oilgoh n buu hel buten unshih chadal bn uu? Chudalaa cheejee deldsen nuhud
2017-06-30
зочин:
Үнэнч бай худлаа ч бай,эцсийн эцэст энэ олон жилийн дараа нүдэнд харагдах,гарт баригдах зүйл алга л бн.Ажлыг эцсийн үр дүн,хөгжил дэвшилээр тодорхойлно.Хийж бүтээж чадаагүй л бол тэр худлаа ярьсан,эсвэл хувийн амбицтай гар байсныг илтгэнэ.Биднийг маргаж байх хооронд Бээжингээс Лондон хүртэл төмөр зам бариад,галт давхиж явна.Энэ бол худлаа хоосон ярьдаггүй,хийдэг хүмүүсийн ажил,хөгжил мөн.
2017-06-30
зочин:
Үнэнч бай худлаа ч бай,эцсийн эцэст энэ олон жилийн дараа нүдэнд харагдах,гарт баригдах зүйл алга л бн.Ажлыг эцсийн үр дүн,хөгжил дэвшилээр тодорхойлно.Хийж бүтээж чадаагүй л бол тэр худлаа ярьсан,эсвэл хувийн амбицтай гар байсныг илтгэнэ.Биднийг маргаж байх хооронд Бээжингээс Лондон хүртэл төмөр зам бариад,галт давхиж явна.Энэ бол худлаа хоосон ярьдаггүй,хийдэг хүмүүсийн ажил,хөгжил мөн.
2017-06-30
Зочин:
Хоосон толгойтой юмнууд юмыг жаахан бодитойгоор харахгүй юмдаа. Улс орны эдийн засаг өнгөрсөн 4 жилд яаж уналаа. Тэгээд нэг луйварчинг чухам нэг эх оронч хүн гээд л тахиж шүтээд өайх юм. Хулгайлсан мөнгөнийхөө нэг жаахан хэсгийг л жүдо бөхөд зарцуулсан нэг луйварчин ш тээ.
2017-06-30
Зочин:
Энэ баттулга гэдэг бодоод байхад их аймаар хүн байнашдээ, аль эртнээс ингэжбэлтгэж шунаж зүтгэж байгаа юм байна. Өөртэй нь өрсөлдөж магадгүй хүн болгоныг янз өүрийн нэр хоч өгч эртнээс харлуулсан байх нь
2017-06-30
Zochin:
Unen ug xelexeer ni ter idej uussan yumnuud tenegtej dairaad oorsdoo ashig xaigaad bxad yax yum ex oronch xun xovor bn da
2017-06-30
зочин:
Улс төрийн ашиг олохын зорилгоор Баттулгыг харлуулж, ТЗ-ын тухай бодит байдлыг яг эсрэгээр нь ярьж ард түмний тархийг угаадгаа Нямдорж, Хүрэлбаатар гэсэн нөхдүүд болимоор юмаа. Одоо сүүлдээ Баттулга хятадуудтай хуйвалдаж нарийн ТЗ тавих гэж байсан болж байна уу. Таны наад яриан дотор нь нэг л үнэн үг байна. Энэ нь 2010 онд УИХ өргөн цагиргаар ТЗ барих бодлого баталсан гэж. Тэгэхээр өргөн төмөр зам барихаар Баттулга зүтгэж байсан нь УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлж байсан гэдгийг таны яриа баталчихлаа. Харин УИХ-ын энэ шийдвэрийн эсрэг нүүрсдийн намынхан улаан цагаан тэмцэл өрнүүлсээр байгаад одоо нарийн цагиргаар ТЗ тавих болсон нь бодит зүйл ш дээ.
2017-06-30
Miigaa:
shuud helj baina sh dee unen bololtoi yadaj barimt selt ni
2017-06-30
Зочин:
Улс төрд хамгийн их нөлөөтэй , хамгийн олон жил байсан хүн тийм л эх орноо гэсэн сэтгэлтэй юм бол энэ бүгдийг харсаар байж таслан зосоох нь яасан юм. Ер нь эх орныхоо төлөө өөрөө яг юу хийсэн хүн бэ. Урд хөршийн гар хөл болоод урд хөршийн бодлогыг хэрэгжүүлээд явж байгаа нь л үнэн байх.
2017-06-30
Mongol:
Orchin ued l geh yum unuudurch delhii deer buutai tanktai bu puujintai dain baildaan haa saigui bolj bgaag Nyamdorj guai ta 2 navchniihaa haaguur gargaad bna bidnii gantshan huseh zuil bol uvur mongol shig bolj duusahgui gesend l baigaa yum shu de
2017-06-30
зочин:
Нямдорж гуай бол үнэнг хэлдэг яаж ч бодсон Баттулга ерөнхийлэгч болвол улс орон сүйрнэ жолооч л байж бол болно жолоодогч байхад бүх талаараа гологдоно
2017-06-30
зочин:
үлгэр яриад бай.
2017-06-30
зочин:
нээрээ үнэн шүү Өүлэн ээж Чингисийн хүүхдүүд гээд хэдэн нөхдүүд цусаа гаргаад тангараг таиад байсан хаа байна жижиг албан тушаалд очоод ам нь таг хөөрхийс дөө Монгол хүний ийм хөгийн арчаагүй зангаас Монгол Улс маань хөгжихгүй байгам даа
2017-06-30
Zochin:
Ene hvn uul ingeel vnen shudraga yum yaridag yum tegeheer ni oodoos ni harluulaal haychihdag yum. Onoogiin bohir bugshisan uls tord toroij vldej bui tsoohon hvmvvsiin neg
2017-06-30
Зочин:
Shaadag gar shuu teed huuli bus yum hiij bhad ni hajuud ni baij bsan yum shig sgaadgiin herev hamt bsan yum bol zogsooj boliulah ni yaasiin
2017-06-30
Зочин:
Их зөв юм яриад байгаамдаа энэ хүн. Баттулгатай бол жудо л ярина, улс төр бол ярихгүй гээд бас л голын олоод хэлчдэг хүндээ.
2016-02-09
zochin:
tsag hugatsaal haruulan daa teriig bid harj chdah bolbuu daa
2014-09-28
зочин:
тэгээд үнээ буулга гээд ярьсан юм бол яагаад гэрээн дээр нь гарын үсгээ зураад зөвшөөрсөн болов? тэгэхээр үнийг нь буулгах гэдэг бол шал худлаа
2014-08-30
badai:
battulga yagaad orosoos gadna 2 gazartai yum yaritsan bsan be geheer orosuudiin uniig buulgah gej tegsiimaa. nyamdorj muu mcsiin buunii nohoi chi hutsaad hol yavahgui.
2014-07-15
зочин:
ха ха нямдоржийн хэлж байгаа нь үнэн ч байж магадгүй. зөв биээз.
2014-07-08
zogii.:
ynen yum busuu.
2014-07-06
genius :
barimttai buguud todorhoi yarih yum. bazaad heltsen bna shdee. odoo uur yu yarih ve dee.
2014-07-06