Хишиг даллага дуудуулахад сайн өдөр
2014-06-29

Өнөөдөр Аргийн тооллын 2014 оны 6-р сарын 29, ням гариг. Билгийн тооллын Шинийн 2, есөн улаан мэнгэтэй, найралт эх одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана.

d

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.

s

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Shuud.mn
Сонин хачин