ЭМД-ийн тухай хуулийн шинэчилсэн төслийг өргөн мэдүүлнэ
2014-06-29

2013 оны байдлаар Монгол Улсын хүн амын  97 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагджээ. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг анх 1993 онд батлан гаргаснаас хойш 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2002 онд шинэчлэн найруулжээ.

ы

Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан ч даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй, чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох зэрэг даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна.

й

Даатгуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдол гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас  шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах шаардлагатай байна.

ө

Хуулийн төслийг боловсруулахдаа хуулийн зорилтыг даатгуулагчийн эрх, даатгуулагчид үзүүлэх үйлчилгээний чанар, даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлуудад чиглүүлж, эрүүл мэндийн нийгмийн даатгалын үндсэн зарчмыг даатгалын үйл ажиллагааны цөм болгон хуульчлахаар тусгажээ.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин