Хэлэлцээр хийхэд бэлэн гэв
2014-06-30

Иракийн хэт даврагч “Левантын лалын улс” бүлэглэлийн тэргүүн Абу Вакр-аль Багхади Ерөнхийлөгч Жаляль Талабанитэй хэлэлцээр хийхэд бэлэн гэв. Тус бүлэглэлийн дайчид хагас сарын дотор Иракийн 10 орчим хот сууринг эзэлж хяналтаа тогтоосны дараа Ерөнхийлөгч Талабани АНУ-ын Засаг захиргаанаас тусламж хүссэн билээ. Энэхүү хүсэлтийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүлээн авч 300 гаруй зөвлөхийг эхний ээлжинд явуулаад буй билээ.

1

Тэгвэл “Левантын лалын улс” бүлэглэлийн тэргүүн мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Би болон манай бүлэглэлийн дайчид Засгийн газартай хэлэлцээр хийхэд бэлэн байна. Тэгэхдээ нэг болзолтой. АНУ-аас ирсэн зөвлөх болон Ирак, Йорданы хил орчимд байрлаад буй цэргийн зориулалтай нисдэг тэргүүдийг буцаа. Хэрвээ энэхүү шаардлагыг хүлээн авахгүй бол ирэх сард нийслэл хотод дэлбэрэлт зохион байгуулах болно” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Жаляль Талабани “АНУ-ын зөвлөхүүдийг нутаг буцаах нь хэтэрхий аюултай” гэж мэдэгдсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин