Шинэ Делид 11 давхар барилга нуржээ
2014-06-30

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод баригдаж дуусаагүй 11 давхар барилга гэнэт нурсаны улмаас 11 хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус барилгын 4-5 давхарт өнгөлгөө шавар хийж байсан есөн барилгачин болон барилгын дэргэд явж байсан гурван хүн нурангид даруулж амиа алдсан хэмээн Шуурхай албаны дарга Хаун Масон хэлжээ. Барилга нурсан шалтгааныг тодруулахаар онцгой байдлынхан ажиллаж байгаа гэнэ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлээд, барилгын эздийг нөхөн төлбөр өгөхийг шаардсан байна. Ерөнхий сайд дээрх үйл явдлын дараа орон даяар гашуудал зарлаж, амиа алдсан хүмүүсийн ардаас гэрэлт зул өргөхийг хүссэн тухай “Indiapost.com” уламжлав.

Өнгөрсөн оны дундуур Мумбай хотод 12 давхар барилга гэнэт нурж, 75 хүн амиа алдсаны дараа Засгийн газраас тодорхойгүй хугацаагаар Шинэ Дели, Мумбай гэх хөл хөдөлгөөнтэй хотуудад барилгын засварын ажлыг хориглоод буй.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин