Сонгуулийн арга туршлагатай танилцаж байна
2014-07-01

Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын гишүүдээр ахлуулсан өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын парламентын гурван гишүүнээс гадна Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Сонгууль, ард нийтийн санал асуулгын төв комисс, Үндэсний статистикийн хороо, Бүртгэлийн албаны төлөөлөл багтжээ. Мөн Киргиз Улсын Сангийн яамны дэргэдэх “Инфосистема”, Бүртгэлийн албаны дэргэдэх “Infocom” төрийн өмчит компани түүнчлэн Бишкек дэх Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрынхан төлөөллөө ирүүлсэн байна.

1

Төлөөлөгчид  Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, технологийн төв, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус зочилж сонгуулийн зохион байгуулалт,  санал хураалтын техник, технологийн онцлог тэдгээрийг хэрхэн сонгож, нэвтрүүлсэн байдал, сонгогчдын бүртгэлжүүлэлт зэрэг сонгуультай холбоотой мэдээ, мэдээлэл авч, хуримтлуулсан арга туршлагыг  нь судалж  байна гэж СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин