“PLAYTIME 2014”-ын тасалбар 30-60 мянга
2014-07-01

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME 2014” амьд хөгжмийн наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ” уриан дор болно. Энэ жилийн “PLAYTIME 2014” наадам VIP zone-ыг анх удаа оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой аж.

б

VIP Zone тасалбар өнгөрөгч сарын 23-ны өдрөөс  “Хай-Фай Рекордс”-ын салбаруудаар 100 мянган төгрөгөөр худалдаалагдаж эхэлжээ. Харин “PLAYTIME 2014” наадмын тасалбар www.easyticket.mn, Хай-Фай Рекордсын салбаруудаар худалдаалагдаж байгаа аж. Энэ сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залууст нэг өдрийн тасалбарыг 30.000, хоёр өдрийн тасалбарыг 45.000 төгрөгөөр худалдаалах бол 18-ны дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35.000 хоёр өдрийн тасалбарыг 55.000 төгрөгөөр өгөх юм байна.

б

Мөн наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40.000, хоёр өдрийн тасалбарыг 60.000 төгрөгөөр худалдаалах аж. Тасалбарыг 900-1199 утсаар үнэгүй хүргэх юм байна. Тоглолт энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Монгол Шилтгээнд болно.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин