Гэгээн хайрын түүхтэй Гүн нуур
2014-07-01

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас зүүн урд зүгт 8 км -ийн зайд байх Гүн нуурын нэгэн өдрийг сонирхуулж байна. “... Гүн сэтгэлийнхээ нууцыг чамтайгаа Гүн нуурын хөвөөнд ярилцаад Эгшиг дуугаан чамдаа зориулья Энхрий дотно хонгор минь Чи минь чи минь чи минь ...” гэдэг дуу ч байдаг. “Гүн нуур” үнэнч хайрын дууль болон үлдсэн агуу нуур гэдэг юм билээ. Нуурын түүхийг хүргэж байна.

s

Феодалын нийгмийн үед гэнэ. Өнөөгийн Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын Хяраан хөндий хэмээх газрын наах нь Гүн нуур хэмээх газар уул нутаг ус голдоо ихэд өнгө нэмсэн сайхан бүсгүй ээж аавын хамт амьдран суудаг байжээ. Тэрээр зан ааль сайтай, үйл үртсэнд уран агаад хармын зангүй, хачин сайхан бүсгүй байсан нь тодорхой ... Түүнд нутгийн сайхан залуу хайртай болж бүсгүй ч мөн адил сэтгэлээ илчилж, ихэд жаргалтай байтал алс хошууны засаг ноён бүсгүйн гоо үзэсгэлэнтэй гэсэн сургийг сонсоод нутагт нь иржээ. Ноёнтон бүсгүйг олон хараад гэргий болгон авахыг завдахад хайртай залуу нь бүсгүйг аван үүр цүүрээр оргуулан босгон авч явжээ. Гэтэл засаг ноёны барлагууд тэр хоёрыг барин авч нөгөөх засаг ноён нутгийн түшмэлтэй ам нийлэн байж хархүүг хугацаагүй цэргийн албанд цөлөн явуулсан ажээ.

as

Бүсгүйг гэрт хүргээд ээж аавд нь удахгүй ирж охиныг чинь авна. Авахдаа бэлэг сэлт болон худ ургийн барилдлага тогтооно гэснээр намрын дунд сард айлчлан 9 цагаан тэмээгээр хүүхнийг богтлон авч явж. Тэмээн дээр суусан бүсгүй гунигт тавилан болон сэтгэлт хархүүгээ санан зай завсаргүй цурхиран байх зуураа нэгэнтээ ухаан сийлэн тэмээгээ залан гүн нуурын зүг таваргаж явсаар гүйцэгдэлгүй гүн нуурын эрэг дээр ирэхэд гүн нуур ганцхан давалгайлаад хүүхэнг аван мэлтийн толийж амгалан сайхан нөгөө л янзаараа л зөөлхөн мандлаа шилгээн байсан ажээ.

s

Ингээд балмад ноёны хүсэл бүтсэнгүй. Харин нутгийн олон эгэлгүй сайхан энхрий нутгийн бүсгүйг дурсан Гүн нуурыг тэр цагаас хойш Гүнж нуур хэмээн нэрлэх болжээ. Нэгэн цагт хугацаагүй цэргийн албанаас хархүү ирэн сэтгэлд бүсгүйгээ хайн ирэхэд нутгийн олон болсон явдлын учрыг хэлэн хархүүгийн сэтгэлийн зовлонг хамт хуваалцан уйлж нэг дуулж нэг учирласан гэнэ. Гэвч хархүү сэтгэлээр ихэд унаж Гүнж нуурыг дэргэд сөхрөн сууж харсаар хөшин Бүргэд уул хэмээх хадан уул болон тогтож өглөө орой хоёрт уулын орой нуурын толионд тусан байх агаад өнөөг хүртэл Гүнж нуур Бүргэд уулын домгийг нутгийн ард олон хуучлах ажээ.

s

Эдүгээ домогт гарж буй Бүргэд уул нь Орос улсын харьяа нутагт орсон бөгөөд хүний нутгийн хилийн цаанаас хүслэнт Гүнж нуураа тольдон байгаа гэдэг юм билээ.

s

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
Сэтгэгдэл бичэгч:
Их сайхан юм
2021-04-14
сэлэнгэ:
гоё нуур шүү
2016-04-12