Наадамчдад 21 автобус үнэгүй үйлчилнэ
2014-07-02

Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/  83 чиглэлд  их багтаамжийн 593 , туслах 21 чиглэлд  бага оврын 165, зуслангийн долоон чиглэлд бага багтаамжийн долоо, их багтаамжийн 10, нийт 775  автобус үйлчлэх юм байна.

а

Мөн Дүнжингарав худалдааны төв рүү долоодугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд  чиглэлээс их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс их багтаамжийн 54 автобус  Нарны гүүрээр очиж үйлчилнэ. Мөн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобусны  зогсоолд зогсон үйлчлэх 121 автобус үйлчлэхээр зохицуулалтыг хийжээ. Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс найм, Дунд голоос гурван том оврийн автобус Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 5-10 минут тутамд  21 автобус  наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

а

Хүй долоон худаг руу наадмын эхний өдрүүд буюу 11,12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжин дахь зогсоолоос, 13-нд Хотын төвөөс буюу ”МУБИС” зогсоолоос  том оврын  20 автобус,  мөн 11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон” гэсэн таван чиглэлээс тус нийт 40 автобус  зорчигчдод үйлчлэх аж. Долоодугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй долоон худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын таван автобус  наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

а

Баярын өдрүүдэд  нийтийн тээврийн үйлчилгээнд 841 тээврийн хэрэгсэл ажиллах юм байна. Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, МҮХАҮТ-ын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчлэх аж.

б

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин