Зүрхний шигдээсээр 16 фанат нас баржээ
2014-07-02

Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр 16 хүн зүрхний шигдээсээр амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэд шөвгийн 16 багийн тоглолтуудыг үзэж байхдаа хэт их баярлан хөөрсөнөөс болж ийнхүү зүрх зогссон гэнэ.

Испанийн хөлбөмбөгийн холбооноос гаргасан судалгаагаар Бээжинд 7 хүн зүрхний шигдээсээр амиа алджээ. Амиа алдсан хүмүүс Итали-Уругвайн тоглолт үзэж байхдаа зүрх хаагдсан аж. Тэд архи болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэт их баярласан нь амиа алдах гол шалтгаан болжээ. Мөн Англид 2, Италид 1, Японд 2, АНУ-д 1, Испанид 1, Португалд 2 хөлбөмбөгийн фанат сэтгэлийн хөөрлөөсөө болж зүрх нь хаагдсан байна.

Рео де Женейро хотод 17 настай охин тус улсын шигшээ багийн довтлогч Наймерт сэтгэлээ илэрхийлж хоёр давхраас үсэрсэн тохиолдол ч мөн гарчээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин