Богд уулын арын замд суурь хучилт хийжээ
2014-07-02

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам барих ажлыг "ЭСТО" ХХК гүйцэтгэж байгаа.  Зайсангийн уулзвараас зүүн тийш “Скай ресорт” хүртэл 10 км замын суурь хучилтыг хийж нээснээр баяр наадмын өмнө Богд уулын арын замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлж эхэлжээ.

ө

Энэ хэсэгт наадмын дараа өнгө хучилтын ажил хийгдэх юм байна. Харин Зайсангаас баруун тийш үргэлжлэх замын суурь ба өнгө хучилтыг гэрээний дагуу ирэ наймдугаар сарын 01-нээс өмнө хийж хүлээлгэж өгөх аж. Богд уулын арын зам нь огцом эргэлт ихтэй тул туузан хашлага хийнэ. Хотын зүүн хэсгээс төв замд ачаалал өгөлгүй Яармаг-Нисэх чиглэлд шууд нэвтрэх энэ замыг "ЭСТО" компанийн замчид гурван бригадаар, 24 цагт хоёр ээлжээр барьж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээлэв.

б

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин