Такси № 90
2014-07-02

Энэ өдрийн  цогтой халуун мэнд хүргэе дээ уншигч нөхөд өө. Өнгөрөгч өдрүүд хэвийн шахуу хөөрхөн оюутан охидууд бас нэг сүрхий уяач эртэй таарч инээд хөөр боллоо.

7

Бидний нөгөө өвөөгийн эмээг Наранхүү гэх уншигч маань өөрийн Очирваань эмнэлэгтээ хэвтүүлсэн гэдгийг түрүүн дуулгасан. За эмээг 1 дэх өдөр эмнэлгээс гаргалаа. Бие нь хөнгөрч сэтгэл санаа, царай зүс сайхан болсон эмээ дөнгөж машинд суугаад Наранхүүтэй холбоод өгөөч баярлалаа гэж хэлье гэлээ. Тэгснээ надаас хүн нэг сонсоод их сайхан болохоор дорвитойхон баяр талархлын үг хэлж өгөхийг хүслээ. Би ч мөрөө хавчиж өөрийнхөө хэлэх гэснээрээ л хэлчих ээ гэлээ.

7

Тэгээд залгаж товчдоо эмээ нь баярлалаа гэхээс одоо өөр юу хэлэхэв дээ... гэлээ. Мөн их сайхан харьцаатай амттай хоолтой чанартай эмчилгээтэй эвсэг найрсаг Очирваань эмнэлгийн нийт хамт олонд өвөөгийн гэр бүлийн өмнөөс болон хувиасаа, уншигчдынхаа өмнөөс ажлын амжилт сайн сайхныг хүсэн ерөөх байна. Эмээг эмнэлгээс гаргахад уламжлал ёсоор нөгөө гараар чимхсэн махыг нь язартал чимхсэн гэрийн буузаа бэлдсэн охин өвгөн ач нар дуу шуутай угтан авлаа. Би ч буузаа сайн цохиж аваад халтуур ажлаа хөөсөн. Хоёр ихрийн аав Батжаргалтай холбогдоорой гэсэн захиасыг нь би хэд хоног орхигдуулсан байсан. Энэ амралтаар залгаж нэг уулзья гэж бодож байна. Манай хэд гэрт нь гэнэт зочилж мөнгө төгрөгөөр тусалсан Батжаргал болоод Юм үз, Нараа гээд хэд хэдэн сайхан залуус таньдаг болсноо баярлан хэлсэн. Нийтлэлийг уншиж үг урам хайрлаж байдаг нийт уншигчиддаа талархаж байгаагаа дахин хэлээд оршлоо товчилж сонин хачин дуулгах ажлаа эхлүүлье. Таалал орштугай.   

7

 1. Гоё юмнууд зурагт дотор  л байдаг

Амралтаараа ажил хийж мөнгөтэй болох гэж яваа хоёр оюутныг Нарантуулын ойр хүргэж өглөө.

7

Х -За тэгээд та хоёр ямар ажил хийж байгаа юм бэ дээ?

О/оюутан/ -Өө нэг компанид Эм эм Си юу билээ ккк урт нэртэй.

Н/найз/ -Тэр компани наадмаар хүй долоон худаг дээр нэг үзэсгэлэн гаргах гэж байгаа юм шиг билээ. Тэгээд бид хоёр тийм үзэсгэлэнд орох санал авч компаниудаар танилцуулга хийж яваа юм.

Х -Цалин мөнгөө яаж тохирох уу, өдрөөр үү?

О -Тийн. Өдрийн 20 мянга гэсэн ш тээ.

Н -Хөөш, тэгээд хоёулангийнх нь очсон газрууд үзэсгэлэнд орохгүй бол нээрээ яахийн?

О -Хамаагүй ш тээ. Хоёулаа орсон газруудаар гарын үсэг зуруулаад тэмдэглээд яваад байхад болно ш тээ.

Х -Та хоёр тэгээд сайн нарийн ярьж цалин мөнгө урамшууллаа ярихгүй бол. Ер нь гэрээ энэ тэр хийсэн юм уу?

О -Нээрээ тийм юм хийгээгүй тэ. Маргааш уулзахаараа чи хэлчих.

Н -Чи өөрөө хэл ээ. Тэр эгч чинь манайх тэгж хорин мянган цаасан дээр юм яриад байхгүй гээд байсан ш дээ.

О -Гэхдээ энэ ахын хэлснээр гэрээ хийе гэж хэлье. Нээрээ нэг ч компани санал ирүүлээгүй та хоёр муу ажилласан гээд байвал яахын.

Н -Ёооё тэгвэл яалтай. Би лав шуууд ингэнээ.

О -ккк Мөнгөө авчихвал тэ.

Н -Утсаа сайжруулж дээшүүлнэ ээ. Аав нээрээ тэр газраасаа цалин аваад мөнгө цуглуулбал утас авахад чинь хөрөнгө оруулж дэмжинэ шүү гэсэн ш тээ.

Х -Энэ оюутнуудыг амралтаар нь ажил хийлгэдэг бирж байгуулагдлаа гэл үү, гэрээ хийгээд байна гэл үү нэг мэдээ зурагтаар гараад байсан даа. Та хоёр тэнд очив уу?

Н -Өө мэдэхгүй тийм гоё боломжууд чинь зурагт дотор л яваад байдаг ш дээ ах аа ккк.

О -Тийм боломж зурагт дотроос гарч ирэхгүй ээ. Бидэн шиг жирийн оюутнуудад олдохгүй. Шоу байсаан гэнэ дээ ах минь.

Х -За за. Сайн ярьж тохирч гэрээ хийж цалин мөнгөө л олж аваарай даа.

Н -Аанхан баярлалаа ах. Бид хоёр одоо Нарантуулыг дайлаар мордож бүх сувинер гар урлал зардаг хүмүүсийг нь тэр хүй долоон худаг руу нүүлгэх гэж байгаа юм ккк.

О -Тэгвэл бид хоёрт өдрийн 40 мянгыг өгөх байхаа тэ хихихи.

7

Цовоо золгиун, зорилготой хоёр оюутан ийн сэтгэл өөдрөг ажлаа хийхээр Нарантуулын орчим буулаа.

6

2. Жолооны багш гуя баздаг  

Бас нэг оюутан охин авчихав. Нөгөө хоёрыг бодвол мөнгөтэй оюутан бололтой. Ажил хийх шаардлагагүй гэнэ. Харин цагаа ашиглаад жолооны курст явж байгаа гэнэ.

7

Х -Одоо жолооны курсын төлбөр хэд гэж байна?

О/оюутан/ -250 мянга. Хоёр сар.

Х -Гайгүй нэмэгдээгүй л байгаа юм байна. Дромд хэр гарч байна даа?

О -Оо гарна гарна. Одоо хотын жолоонд гарч байна.

Х -Анх хотын хөдөлгөөнд орохоор сандраад хөглөдөг шүү тэ?

О -Өө би ч гайгүй ээ, нэг их сандраагүй. Харин багш нь төвөгтэй ш тээ. Худлаа гуя хөл базаад.

Х -кк тийм үү, тэр болохгүй шүү тэ.

О -Улаан цайм бүр аймаар. Зүүн тийшээ эргэ гээд гараараа зааж болно ш тээ. Тэгэхэд чиь гуя хөл базаж түлхэж зүүн тийш гээд байгаа юм чинь. Би одоо жолоонд гарах гэж хар халуунд өмд өмсч очиж байгаа ш дээ ккк. Тэр ер нь их сонин багшаа. Өнөөдөр багшийгаа хэн нь хуушуурдуулах билээ ч гэж байх шиг. Манай хэд юм хум авч өгөөд байдаг юм. Би бол тэгдэг ч үгүй.

Х -Даварсан муу гар вэ, багш мөн юм уу?

О -кк харин биш байх аа. Микроны жолооч шиг л харагдаад байдаг юм. Балайр хараана, машинуудыг гахай нохой Пи ми. Хүмүүс чинь жолоонд гарах дуртай ш тээ. Би бол одоо залхаад байгаа ш дээ. Одоо бараг дууслаа л даа.

Х -Унах машин бэлэн үү.

О -Өө бараг бэлэн ккк. Хямдхан машин эхэлж унасан нь дээр гээд байдаг юм. Тэрийгээ хэд түг хийлгээд тэгээд шинэ гоё машин аваарай гэж зөвлөсөн хүн их байна аа.

Х -Заавал ч түг хийх албагүй л дээ. Жоохон яваад гаршчихвал зүгээр ш тээ

О -Тнх. За за урам өгсөнд баярлалаа ах....

7

3.Өрлөгчин, шаварчин дарга нярав бүгдийг нь хийлээ

Нэмэх 26 хэмийн халуунд хөөвөнтэй дээл өмссөн, энгэр задгай, бараг над шиг пад хар царайтай нөхөр гар өргөлөө. Өнөөх сонсголон руу эргэдэг Моносын уулзварын тэндээс. Хараажаар хөдөөний эр байх шиг. Урд нь зогсчихоод байхад тамхиа хөхсөөр нэлээн зогсоод хажуудаа тавьсан хайрцагтай зүйлээ хойд суудал руу шидчихэв. Дотор нь төмөр зүйл байгаа бололтой тар няр гээд явчихав. Тэгээд “За сайн явж байна уу хө” гэсээр урд  хадам ээжийн суудалд тухаллаа.

7

Х -Аан сайн, хаа явах нь уу хөө?

З/зорчигч/ -Өө ойрхон. Энэ прейзерийн цаана, нөгөө жаран хэдийн гарам бий дээ тэрээд очьё. Км нь үнэтэй гарах байх. Тохирох уу?

Х -кк за харин яаж тохирох уу. Буцаж ирэх юм уу, өөрөө?

З -Өө тийм юм байхгүй. Морь уяагаа эргээд тэнд хэд хононо. Шууд л .... за байз, 6000 мянгаар давхичих уу?

Х -ккк хөөш хө, чи тэр 64-ийн гарам хүртэл хэдэн км гарна гэж бодоод байна аа?

З -Харин чи хэл л дээ. 6 км л байлгүй дээ.

Х -Айн ккк, за тийм ойрхон,  4 буудал газар гэсэн үг. Миний хөгшин сайхан алхсан нь дээр биш үү ккк.

З -Энэ муу хайрцагтай юм их хүнд байна аа. Нэг багаж юм байгаа юм. Яараад байна л даа бас.

Х -Хөөе хө, би чамд тусалчихмаар байна аа. Гэхдээ чи арай л бага мөнгө хэлээд байна даа. Ахиад жаахан зоригтой нэм л дээ кк.

З -Зоригсоод байх юу байхав дээ. Надад 10 цаас байгаа л даа. Мориндоо нэг вакцин тариа аваад мөнгөө барчихлаа л даа.

Х -Замаасаа салж явахгүй биз дээ, яг гарам дээрээ буух уу?

З -Яг гарам дээр, улаан зам дээр хашаа байгаа.

Х -За за наад 10 цаасаа өгнө гэвэл ашиггүй ч тусын сэтгэл гаргаад давхия даа.

З -Өө тэгье хөө. Хөдөлчих хөдөлчих.

7

Бид хоёр ийн шууд бус тойруугаар тохиролцож аваад замд гарлаа. Бас л ярьдаг эр юм. Шүлс нь л нэлээн үсрээд байх болохоос сонирхолтой л ярьдаг эр байлаа.

7

Х -Чи тэгээд төв аймгийн хүн үү?

З -Өө үгүй, хотын хүн ш тээ хөө. Ах минь өөд болоод хэдэн мал гэр орон нь над дээр ирээд. Тэгээд хөдөөний хүн болохгүй юу. Ноднингоос бас нэг морь хар уяад эхэлсээн. Ахын буян яахав.

Х -Өө тийм үү. Уяач эр байх нь.

З -Хн. Яахав хүй мандалын дэнж гэдэг шиг хүй долоон хутагт ноднин нэг тоосоо өргөсөөн.

Х -Тэгээд хэр давхив?

З -Аан хойгуурхан. Айрагдаагүй ч адаг болоогүй, сайхаан тэхий голоор нь шахуу л ороод ирэх шиг болсон.

Х -Төрийн наадамдаа тоосоо өргөнө гэдэг чинь тэгээд л болоо биз дээ.

З -Тнх хөө. Сайхан юм билээ. Би ч нэг шүдлэн давхиулсан юм. Хийморьтой амьтан л даа. Тоос хөлс нь л тэгээд болчихож байгаа юм. Бага шиг суманд байсан бол барилдвал би ч нэг 3 давчихна шүү.

Х -Бас ноцолдох уу тэ?

З -Өө тнх. Багадаа ангийн хэдэн банди нарыг бол гаргаадаггүй. Өнхрүүлээд өмсөөд өмсөөд хаячихдаг байлаа. МАЗ Дагваа гээд нэг том хар юм байсан юм. Тэрэн дээр л жоохон удна. Гэхдээ удлаа удлаа гээд нэг их шалихгүй л дээ. Тав зургаан минут л болно. Нэг их айхтар гуд татдаг ганц мэхтэй. Таван цул амаар гартал гуд хийлгэнэ. Би ч тэрийг нь дагуулаад хөлд нь нэг өсгий тавьчихаар хойшоо суучихдаг байсийн ккк. Өвгөн чинь ерөөсөө 6-р анги хүргээд л сургуулиа хаячихсан юм. Энэ өнгөрдөг ах урд жил нь гараад тэгээд би араас гараад бид хоёр чинь хөдөөнөө гарчихсан юм.

Х -Аан багадаа хөдөө өссөн юм уу?

З -Тнх хөө, хэдэн жилийн өмнө нөгөө зудны дараа бүгд нэг их хот руу нүүцгээв дээ. Тэгэхэд манайхан хотод ирчихсэн. Ах ээжтэй хэдэн малаа аваад энэ хавиар суучихсан. Би ч хотод өрлөгчин, шаварчин, нярав, даамал бүгдийг нь хийлээ. Тэгээд одоо ер нь малаа дагаад хөдөөнөө гарсан зөв гэж шийдээд байгаа.

Х -Аа тэгээд арга нь олдвол хөдөөнөө байхын буруу ч алга л байна.

З -Тнх хөө...

Манай эр ам нь ядрав уу яав хэсэг чимээгүй болсон ч цонхоор гараа гарган сэтгэл ханамжтай дуу аялалаа. Намрын өнгөө, намрын өнгөө, намрын өнгөө гэх нэлээн дээхэн үед явдаг байсан дууг исгэрэх аялах хоёрын завсарт гингэнүүллээ. Тэгснээ гэнэт дахин яриа эхлүүллээ.

6

З -Тэгээд хөө морь уях ч бас л өртөг зардал ихтэй юмаа. Өвөлдөө 4 сая төгрөгөөр тэжээл авч өгөөд өөрөө өлсчих гээд л байж байна ш дээ.

Х -Аа тэгэх байх. Тэр бас мөнгөтэй хүний хийдэг ажил гэх юм.

З -Тнх хөө. Мань мэт шиг дурандаа тууж яваа нөхдүүд бол яахав. Хорхойгоо дарахаас гэдэг шиг тэрнээс цаашгүй. Манай тэр муу өнгөрдөг бол адуу таньдаг байсан юм. Тэр жил урдаас нэг шарга үрээ хөтөлж ирээд. 15 саяар авсан гэдэг билүү дээ. Тэрийгээ сумын наадамд тавиад. Пээ бузар хурдан адуу. Саахалт бүү хэл хол тасархай орж ирж байгаа юм чинь. Тэгсэн ард нь ойрхон нэг бор үрээ дараастай. Манай тэр шарга барианд зүүн талаа авсан маягтай шахаад орж ирж байхгүй юу. Тэгсэн нөгөө барианы хоёр талаар эгнэсэн улс чинь гэнэт гурий, хурай болсон чинь өнөөдөх омголон амьтан чинь гэнэт бусгаад хүүхэд ойчсон. Тэр чигтээ хадуураад тэгсэн нөгөө бор нь наагуур нь хийчихэж байгаа юм чинь. Тэгээд байхгүй хүүхэд нь босоод мориныхоо хойноос гүйгээд ах чинь тэндээс ухасхийгээд   хүй хайя болоод тэгээд хадуурч явж гурвалж айрагдсан ш тээ. Бузар хурдан үрээ байсан. Гараад л хүүхэд нь тавьчихад саарахгүй байсаар л орж ирнэ. Ёстой тэнгэртэй адуу.

Х -Аанхан, тэгээд одоо байгаа юу?

З -Өө байхгүй болсон. Нэг найздаа л бараг алчуур болгоод өгчихсөн юм шиг байгаан.

Х -Ах чинь яасан өвчнөөр үү?

З -Аан зайлуул, энд л нэг юм бондойгоод байх юм гээд чамархайныхаа тэнд дараад байдаг байсан нь хавдар болчихсон яваад байсан юм билээ. Тэгээд дороо муудаад байхгүй болчихсон. Ноднин л уяан дээрээ алхаж явсан хүн чинь... Ер нь хөө амьд явбал наадам үзнэ гэж яг үнэн үг шүү...

6

Ил цагаахан яриатай хот хөдөөгийн хоёр ахуйд хоёуланд ижилссэн уяач эртэй би удахгүй сайхан буу халсаар 64-ийн гарам ирлээ. Манай хүний хэлснээр ч яг улаан зам дээр ч гэр хашаа нь байсангүй замаас баруун салж 10 км давхиулаад 3 гэр айлын гадаа буулаа. Тэнд мотоциклоо орхисон байх бөгөөд өөрийн хөлгөөр гэрээдээ давхия даа гээд үлдлээ.

6

Ногооны үнэр ханхийж, задгай салхин дундаас сүү саальны тослог үнэрт сэтгэл цадаад л, энд тэнд бөөн бөөн адуу багшираад л, цатгалан адуу хажууханд пар пар хийтэл хомоол бөөндөж унагаад л монголын хөдөөд наадмын торгон хээ зураг бүрэлдээд эхэлжээ. “Амьд явбал наадам үзнэ” гэж нээрээ үнэн бөгөөд их утгатай үг юмаа...   

6

Үргэлжлэл бий.

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин