Саркози 10 жилийн хорих ял авч магадгүй
2014-07-03

Францын экс Ерөнхийлөгч Николя Саркозийг албан тушаалаа урвуулан ашигласан, авилга авсан хэмээн буруутгаж баривчилсан билээ. Тэрбээр өчигдөр суллагдсан тухай “ВВС” агентлаг мэдээлэв.

Тус улсын ЦЕГ-ын дарга Александр Делийн хэлсэнээр “Саркози Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ Монакогийн шүүгч Гилберт Азибертийг өндөр албан тушаалд томилж хариуд нь 675 мянган ам.доллар, Гилберт Азиберт ахлах шүүгчээ томилж 500 мянган ам.долларын хахууль авсан нь илэрсэн” гэжээ.

1

Дээрх хэргээс гадна Саркозид сонгуулийн өмнөх кампанит ажилдаа Ливийн удирдагч Муамар Каддафигаас хөрөнгө авч зарцуулсан байж магадгүй гэж хууль хяналтынхан шалгаж байгаа юм. Саркозийн утсыг чагнаж байх үедээ мөрдөн байцаагчид санамсаргүйгээр огт өөр хэрэг болох тэрбумтан Лиллиан Беттанкур түүний сонгуулийн өмнөх кампанид их хэмжээний мөнгө өгсөн нь илэрчээ.

Дээрх хэргүүд Саркозитой холбоотой нь илэрвэл тэрбээр хамгийн багадаа 10 жилийн хорих ял авч магадгүй хэмээн “Le Monde” сонин бичжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин