“Шөнийн музей”-д саатаарай
2014-07-03

Чойжин ламын сүм музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шөнийн музей” үйл ажиллагаа энэ сарын 04 буюу маргааш болох аж.

а

Энэ жилийн үйл ажиллагааг Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хороотой хамтран Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан олон нийтэд нээлттэй зохион байгуулах юм байна. “Шөнийн музей”-д ардын урлагийн тоглолт, цамын бүжиг, музей тайлбартай үзэх, жааз болон үлээвэр найрал хөгжмийн аялгуу зэрэг сонирхол татсан шинэлэг үзүүлбэр тавигдахаас гадна үзэгчдэд зориулсан гэнэтийн бэлгүүдийни барих гэнэ.

ө

"Шөнийн музей"-н үйл ажиллагаа маргааш оройн 21.00-00.00 цагт зохион байгуулагдах ба тасалбар нь 25 мянган төгрөгийн үнэтэй аж.  Энэхүү үйл ажиллагаанд ирснээр Улаанбаатар хотод байрлах музейнүүдийн сор бүтээлүүдээр хийсэн бэлэг дурсгалын зүйлсийг нэг дор үзэж, худалдан авах боломжтой юм байна.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин