“Барселона” Суаресийн төлөө 72 сая паунд амлажээ
2014-07-03

Дэлхийн аваргын үеэр өрсөлдөгчөө хазаж, шуугиан тарьсан Уругвайн шигшээ багийн довтлогч Луис Суарес Каталоны “Барселона” багт шинэ улирлыг угтах магадлал ихсээд байна. Лондон хотноо өчигдөр Каталоны багийн төлөөлөгчид “Ливерпуль”-ийн удирдлагатай уулзан, Суаресийн зах зээлийн үнийн талаар ярилцсан байна.

1

Эхний өдрийн уулзалт тун ахицтай болсон тул мөдхөн Суарес Ливерпулиэс явж, Каталонд очих магадлал их болсон ажээ. “Барселона” Суаресийн төлөө 72 сая паунд эхний ээлжинд амласан гэсэн мэдээлэл байна. Харин “Ливерпуль” өнгөрсөн улиралд Премьер лигийн шилдэг мэргэн буучаар шалгарсан тоглогчоо 80 сая паундаар зарахыг хүсч буй юм. Хоёр баг ойрын хугацаанд үнэ дээрээ тохирвол Суарес “Барселона”-д тоглох нь шийдэгдэх юм.

1

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин
хазуулах:
пепег хазуулж хашраах гэж байгаам ккккк
2014-07-04