Кристен Стюварт харгалзагч болов
2014-07-04

Бүрэнхий цувралын од Кристен Стюварт “Guantanamo Bay” хэмээх телевизийн олон ангит кинонд харгалзагчийн дүрийг бүтээжээ. Энэхүү цуврал бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд дэлхийд зартай алан хядагчдыг хорьдог Кубын “Гуантанамо Бэй” дэх АНУ-ын хорих лагерьт ажилладаг байсан Женни гэх бүсгүйн дүрийг бүтээжээ. Энэхүү цуврал ирэх наймдугаар сард “ABC” телевизээр гарахаар төлөвлөж буй.

Женни 2007 онд тус шоронгоос оргохоор завдсан 50 гаруй хоригдлын эсрэг 25 минут орчим ганцаараа тэмцэж, цаг алдалгүй гол хаалгыг хамгаалсанаар тэднийг оргохоос сэргийлж байжээ. Тэр үед тус шоронд тог тасарсаныг далимдуулж Талбины “Хамас” бүлэглэлийн 54 дайчин оргохоор завдаж, 17 харгалзагчийн аминд хүрч, 20 гаруй хамгаалагчийг шархтуулсан юм.

Харамсалтай нь Женни 37 насандаа Нью Жерси хотод байрлах гэртээ 25 удаа буудуулан амиа алджээ. Цагдаагийнхан энэхүү аллагыг “Хамас” бүлэглэлийг буруутгадаг ч нотолгоо олдоогүй өнөөг хүрсэн юм.

Тэрээр 2004-2005 онуудад Иракт энхийн ажиллагаанд оролцож, 2006 оны нэгдүгээр сараас Гуантанамо шоронд харгалзагчаар ажиллаж эхэлжээ. Түүнийг 2010 онд АНУ-ын баатар цолоор нэхэн шагнасан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
internetees quantanamo bay_d uneheer iim olon quard alagdsan ymuu geed haisan chin er baihgui bna daa. naadah chin zohiomol tuuh ym bish uu? unenees sedevlesen geed bichsen baih ym.
2014-07-05
хөөе сэтгүүлч ээ?:
хамас чинь талибантай холбоогүй, палестины бүлэглэл. дэлгэрцэцэг минь өргөдлөө өгөөд ажлаа өгөх болоогүй юу?
2014-07-05
weqwe:
hamaschin palestiniih bizde
2014-07-04
zochin:
харамсалтайгаар амь үрэгджээ
2014-07-04
zochin:
гоё кино болох байхаа
2014-07-04