С.Бямбацогт: “Эзэн 100” хөтөлбөрийг дуустал хүлээнэ
2014-07-04

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ж.Батсуурь нар өнөөдөр  хаврын чуулганы үр дүнгийн талаар дүгнэлтээ хийлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 1-ний хооронд МАН-ын бүлгийнхэн 71 албан бичиг холбогдох албан тушаалтнуудад өгснөөс 11-т нь хариу иржээ. Есөн асуулга тавьснаас гуравт нь хариу авлаа. Эрх баригчид сөрөг хүчнийхэнд ингэж хандаж байна. Засгийн газар бүрэн эрхийн хугацааныхаа талд орлоо. Улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал улам бүр дордлоо. Шинэчлэлийн Засгийн газар төр барьж чадахгүй байна. Тиймээс бид эрх баригчдад тусалж, санаачилга гарган ажиллана.

a

Энэ завсарлагаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн амрахгүй ажиллана. Ард иргэдтэй уулзана, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ажиллана, олон хуулийн төсөл боловсруулахаар Ажлын хэсэг байгуулагдсан хэмээн тус бүлгийн дарга С.Бямбацогт хэлж байна. Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгсөн юм.

s

-УИХ дахь МАН-ын бүлэг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэх үед дэмжихгүй хэмээн мэдэгдэж байсан ч Я.Содбаатар нарын гишүүд дэмжсэн. Наанаа дэмжихгүй гэчихээд цаагуураа тохироо хийж, дэмжээд байдаг юм биш үү?

-Буруу ойлголттой байна, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын асуудал яригдахад УИХ-дахь МАН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг хувь хүнийх нь хувьд дэмжиж байна, гол нь “Давхар дээл”-тэй нэг сайдыг чөлөөлчихөөд дахиад нэг давхар дээлтэй сайд төрүүлэх боломжгүй гэсэн, протколд ч тэмдэглэгдсэн. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх үед бид “Үндсэн хуультай зөрчилдсөн асуудлаар санал хураалтад оролцох боломжгүй” гээд 100 хувь нэг байр суурьтай байсан.  Зөвхөн энэ асуудал дээр ч биш, олон асуудал дээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байр суурь нэг байсныг удаа дараагийн үйдлээс харсан болов уу. Тухайлбал, өнгөрсөн УИХ-ын намрын чуулганыг хугацаанаас нь өмнө буюу хоёрдугаар сарын 1-нд завсарлуулсан, уг нь бол хоёрдугаар сарын 10-нд завсарлуулах ёстой байсан. Яагаад гэвэл “Давхар дээл”-ийг тайлчих гээд байсан учраас эрх баригч хүчин ийм арга хэмжээ авахаас аргагүй байсан болов уу.  Мөн сая Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хаврын чуулганд багтааж хэлэлцэх ёстой ч хууль зөрчүүлж, хэлэлцэхгүй байсаар чуулганыг завсарлууллаа. Хэрвээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн байр суурь нэгдмэл биш байсан бол ийм асуудал болохгүй байх байсан.

a

-Саяхан танай бүлэг Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг ирэх аравдугаар сард биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэсэн. Энэ нь гудамжинд гарч тэмцэнэ гэсэн үг үү, эсвэл хоёр жилийн өмнөх шигээ чуулганы танхимын үүдэнд буйдантай суулт хийх юм уу?

-Үндсэн хуульд заасан иргэний эрхийнхээ хүрээнд улстөрийн тэмцлийг ямар ч хэлбэрээр яаж ч илэрхийлж болно шүү дээ.

a

-Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл судалгаа муутай, хэрэгжих боломжгүй байсан учраас буцааж байсан гэлээ. Гэвч хуулийн төслийг боловсруулдаг  мэргэжилтнүүдийн хувьд “УИХ-ын гишүүд төслийн үзэл баримтлалыг эрс өөрчилж, мэргэжлийн бус хандаад байна” гэж шүүмжилдэг?

-УИХ 76 гишүүнтэй, хуулийн төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцдэг. Хэлэлцүүлгийн шатанд хэн гэдэг гишүүн ямар байр суурь баримтлав,  ямар хуультай зөрчилдсөн асуудлыг дэвшүүлэв гэдгийг харах боломж нээлттэй. Засгийн газар шиг асуудлыг хаалттай, яам, тамгын газар шиг тэрүүхэндээ асуудлыг нууц хэлэлцдэг юм биш шүү дээ. Нээлттэй, тал талаас нь нухацтай ярилцаж хамгийн зөв шийдвэр гаргахын төлөө хэлэлцүүлэг хийдэг ийм л тогтолцоо. Тийм учраас 76 гишүүн нийлж байгаад төрийн эсрэг гэдэг юм уу, ард түмний эсрэг гэдэг юм уу, эсвэл хувийнхаа эрх ашгийн төлөө шийдвэр гаргах бололцоо тун бага. Аль болох олуулаа асуудлыг олон талаас нь хэлэлцэж, зөв шийдэл гаргахын төлөө байдаг.

a

-Засгийн газрын “Эзэн-100” хөтөлбөрийг МАН “Ард-100” –гаар хянана гэсэн. Яаж хянах юм бэ?

-“Эзэн 100” хөтөлбөр батлагдаад 56 хонож байна, 100 хоногийг дуустал хүлээнэ. Энэ хугацаанд ард түмний амьдрал яаж сайжрав, валютын ханш яаж буурав, гадаадын хөрөнгө оруулалт яаж нэмэгдэв гээд гарт баригдаж, нүдэнд харагдах үзүүлэлтүүдээр үр дүн хэмжигдэх ёстой гэж бид үзэж байгаа. Түүнээс Засгийн газрын сайд нарын яриад байгаа шиг, тэдэн удаа хуралдлаа, тийм төсөл өргөн мэдүүллээ, тийм шийдвэр гарлаа, ийм ч сайхан байна гэж олон удаа ярьснаар үр дүнг хэмжихгүй. Үүнийг хэмжихийн тулд, хянахын тулд МАН-аас  “Ард-100”-г санаачилж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ахалсан ажлын хэсэг хяналт тавьж байгаа. Гол зорилго нь “Эзэн-100” аяныг үр дүнд хүргэхийн тулд “Ард-100”-гаар шахаж, шаардах юм.

a

-УИХ-ын хаврын чуулган 70 орчим хоногийн хугацаанд үргэлжилсэн байгаа. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг 30 гаруй хоногт нь завсарлага авсныг УИХ-ын дарга чуулганыг хаах үедээ хэлсэн. Олон хоногийн завсарлага авах болсны шалтгаан нь юу байсан бэ?

-Тодорхой асуудлууд дээр завсарлага авч байсан нь үнэн, яах аргагүй улс орны эрх ашигтай харшилдсан, ард иргэдийн амьдралыг илт хохироосон шийдвэрийг олонхиороо хууль зөрчөөд, хүч түрэн гаргах гээд байх үед нь арга буюу дээд тал нь ажлын тав хоног хүртэл завсарлага авсан. Асуудлыг ард иргэдэд зөв хүргэх, асуудлыг эрх баригчдад зөв ойлгуулахын тулд завсарлага авч байсан. Гэхдээ биднийг завсарлага авангуут тэр чигээрээ байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахгүй, хойшлох тохиолдол байхгүй. Дараагийн асуудлыг хэлэлцээд явдаг. Тийм болохоор цөөнхийн авсан завсарлага хаврын чуулган үр дүн муутай ажиллахад нөлөөллөө гэж үзэх нь өрөөсгөл. Ер нь бол ганц цөөнх завсарлага авсан юм биш, эрх баригчид маань ч нэлээн олон завсарлага авсан. Авсан завсарлагынх нь агуулгыг харах юм бол эрх мэдэл, албан тушаалтайгаа үлдэхийн төлөө, сандал ширээтэйгээ зууралдах асуудал дээр голчлон авч байсныг та бүхэн санаж байгаа болов уу. Хариуцлага тооцох асуудал дээр завсарлага авч, хариуцлагаас бултаж байсан. Өмнөх парламентын үед өнөөгийн олонхи цөөнх байхдаа сараар, жилээр тэр байтугай 2-4 хүртэл жилээр завсарлага авдаг байсан юм шүү дээ.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
dorj:
ajiliig ni zugeer l hilge.ta nariin hiisen wu bilee
2014-07-07
dorj:
ajiliig ni zugeer l hilge.ta nariin hiisen wu bilee
2014-07-07
зочин:
энэ коммунистуудад үнэндээ ард түмний амьдрал сайжрах нь хэрэгтэй юү
2014-07-06
*ан амт:
битгий хуцаад бай. та нар 20 жил ард түмний амьдралыг ийм байдалд оруулчихаад хүнийг болохоор 100 хоногт сайжруул гэж хэлж байгаа чинь ямар өөдгүй амьтан гэдгийг харуулж байна. тэгээд ч засгийн газар бид сайжруулна гэж хэлээгүй. сайжрахад саад болж байгаа хууль дүрмийг цэгцэлнэ гэсэн. битгий доромжлоод байгаарай *ан амт минь. дандаа л муу юм ярьж байх юм.
2014-07-05
үнэн:
100 хоногт эдийн засгийг сэргээж чадахгүй бол огцрох ёстой биз дээ. харин алтанхуяг ямар нэг арга саам хийж үлдэх вий дээ.
2014-07-05