Австралийн тэтгэлгээр 114 хүн магистр хамгаална
2014-07-06

Австрали улс 1950 оноос эхлэн хөгжиж буй орнуудад буцалтгүй тусламж үзүүлж эхэлсэн бөгөөд хүний нөөцийг чадавхжуулах хөтөлбөр нь нийт буцалтгүй тусламжид томоохон байр суурь эзэлдэг юм. Тус улсын 2014 оны Улсын төсөвт уг тэтгэлэгт хөтөлбөрт 138.9 сая австрали доллар хуваарилснаас Монгол Улсад 2013-2016 онд хэрэгжүүлэх Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн нийт төсвийг 15 сая австрали доллараар баталжээ.

йы

Австрали улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх “Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн дэд гэрээнд энэ сарын 3-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Австрали улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консул Жефф Бовен нар гарын үсэг зурсан байна.

й

2004 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд тэтгэлэгт хамрагдагсдын идэвх чармайлт, үе үеийн Засгийн газрын дэмжлэг голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг ноён Жефф Бовен тодотголоо. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсанаар жилд Монгол Улсын 38 иргэн, гурван жилийн хугацаанд 114 иргэн Австралийн шилдэг их, дээд сургуулиудад магистрын зэрэг хамгаалах боломжтой болж байгаа аж.

й

Энэ удаагийн гэрээнд зааснаар төр, хувийн хэвшил, их дээд сургуулийн албан хаагчдыг оролцуулахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийнхныг түлхүү оролцуулах зарчмыг баримтлан ажиллах юм байна.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хаана бүртгэх бэ хаана хандвал болох юм
2014-07-07