Бага халууны улирал эхэлнэ
2014-07-07

Аргын тооллын 2014.7.7, Даваа гариг, билгийн тооллын 10, салхины эх одтой шарагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

ө

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Бага халуун болох улирал 12 цаг 54 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.

Shuud.mn
Сонин хачин