Израйль пуужингийн цохилт хийв
2014-07-07

Израйлийн армийнхан харамсалтайгаар амиа алдсан гурван сурагч хүүгийн амийг нэхэн Палестины хил орчимд байрлаад буй “Хамас” бүлэглэлийн цэргийн хуаран руу пуужингийн цохилт хийсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Пуужин “Хамас” бүлэглэлийн гол төв “Арим” хэмээх хуаранд туссан бөгөөд ойролцоогоор 80 гаруй дайчин амиа алдсан гэж Палестины Засгийн газраас мэдэгдэж, Израйлийг увайгүй үйлдлээ зогсоохыг шааржээ.

АНУ-ын Барак Обама “Амиа алдсан хөвгүүдийн асуудал хоёр орны дунд дайн гарах шалтгаан бүү болоосой” хэмээн мэдэгджээ. Израйлийн Засгийн газар болон амиа алдсан сурагчдын гэр бүлийнхэн тэдний үхэлд Палестины хэт даврагч “Хамас” бүлэглэлийг буруутгаж буй юм.

Харин “Хамас” бүлэглэлийн тэргүүн Ахмед Саид Халил аль-Жабари тэдний үхэлтэй ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдсэн ч Израйлийн Ерөнхийлөгч Реувен Ривлин тэдэнд итгэхгүй байгаагаа хэлж, тус бүлэглэлтэй дайн зарлахаа мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн сарын дундуур сураггүй болсон 17-19 насын гурван хөвгүүдийн цогцосыг Израйль, Иорданы хилийг зааглах Вест Банкаас дүүргээс өнгөрөгч пүрэв гаригт олсон билээ. Энэхүү үйл явдлын дараа уурлаж бухимдсан израйлчууд 16 настай Палестин хүүг хулгайлан, улмаар амийг нь хөнөөсөн юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mmmmmmmmmmm:
lal ta 2 hezeech chadahgvi
2014-07-07
izrailig lalud archnaa:
izrailig lalud sunuunu uu
2014-07-07