Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Дүүргийн эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хаалттай эхэлсэн.
j
Гэвч Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг хойшлуулж, Г.Сарангэрэл нарыг цагдан хорих шийдвэр гаргажээ. Энэ тухай Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ХМОНХА-аас тодруулахад Г.Сарангэрэл нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хурал хойшилсон гэсэн тайлбарыг өгсөн.
h
Харин шүүгдэгч Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяртай холбогдож энэ тухай тодруулахад “Манай үйлчлүүлэгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах бус зөвхөн шүүгч н.Мөнх-Эрдэнээс татгалзсан. Хууль эрхзүйн мэдлэг дутмагаас болж шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан гэж ойлгуулчихлаа. Манай үйлчлүүлэгчийг өнөөдрөөс эхлээд ирэх сарын 16-ныг хүртэл цагдан хорихоор болчихлоо” гэж ярилаа.
j
Г.Сарангэрэл нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 16-ныг хүртэл хойшилжээ.
h
Б.Буд