Цагдаагийн алба хаагчид шагнууллаа
2014-07-07

Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагын зарим алба хаагчдад шагнал гардууллаа.

х

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа СХД-ийн Цагдаагийн III хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Д.Зулхүү, ЧД-ийн цагдаагийн I хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Болдбаатар, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Цэрэнжаргал, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Нэргүй нарын 144 алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа.

а

Мөн цагдаагийн байгууллагын “Хүндэт жуух”-аар Баянгол дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Ш.Эрдэнэтуяа, Булган аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Оюунбат, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн офицер, цагдаагийн ахмад Б.Энхтүвшин нарын 53 алба хаагч шагнуулсан байна. Харин “Спортын алдар” тэмдгийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн I хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Х.Баярмөнх, Увс аймаг цагдаагийн газрын хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Нямбаяр нарын найман алба хаагч зүүсэн бол “Цагдаагийн төлөө” тэмдгээр Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн хөгжимчин С.Төгс, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат нарын гурван алба хаагч энгэрээ мялаажээ.

а

Шагнал гардуулах ёслолд ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржав, Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд дарга, дэд комиссар Ж.Ганбаатар, Дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар, Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн болон холбогдох бусад удирдлага, алба хаагчид оролцлоо.

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
гайхаж байна:
энэ хэн гэдэг хүн бэ. генерал юм уу. ямар сонин хувцастай нөхөр вэ.
2014-07-07