Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 30 баримал амилна
2014-07-07

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Дүрслэх урлагийн нэгдсэн холбоо хамтран “Улаанбаатар уран баримал 2014” наадмыг зохион байгуулж байгаа билээ.

а

Тус наадмын эхний шатанд  ирүүлсэн 85 уран баримлаас сонгогдсон 30 бүтээлийг урлах ажил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр эхэлж байна. Уран барималч Н.Оргилын “Гэр бүл”, С.Бадралын “Хатан”, Ө.Батжаргалын “Хос хатан”, Ц.Амгалангийн “Морь”, Г.Галбадрахын  “Янгир ямаа хоёр”, Цогтоо “Дөрвөн бэрх” зэрэг урлагийн ертөнц, монгол ёс заншил, хайр сэтгэл, эх нутгийн сэдэв бүхий 30 баримал баригдах юм. Мөн хүрдэн дээр ваар эргүүлэх үзүүлбэр, хүүхдийн элсэн баримлын уралдаан, Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн хөрөг зураг зурах тэмцээн, логос амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, элсэн дээрх шоу тэмцээн уралдаан энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилж  дүнгээ гаргана.

а

Үзэгч олон баяр наадмын үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж, баримал дээр хүүхэд болон хосуудын гар хөлийн хээг авах, шаазан таваг дээр акрелик, паалангаар гарын хээг гаргах урлагийн үйлчилгээг авах. Хонь ямаан дээр зураг зурах үзүүлбэрийг харж, элсэн дээрх тэмцээн уралдаанд оролцон, уран баримал барихыг харж, урлагийн сайхантай танилцан нүд, сэтгэлээ баясгах боломжтой юм байна.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
наранцэцэг:
уг нь энэ зөв газраа байгуулсан цэцэрлэгт хүрээлэн юм билээ.гэхдээ одоо ажиллаж байгаа байдал нь нэг л хөглөрсөн ажиллаж байгаа хүмүүс нь тийм их сэтгэлгүй юм уу нэг л тийм газар байна лээ.гэхдээ манай иргэд хүүхидүүд бас иймсайхан босгож байгаа зүйлийг хайрлах хэрэгт эй шүү дээ.зарим нь зүлгэн дээгүүр хүүхдээ машин унуулаад өөрсдөө гишгээд л их л замбараагүй юм билээ дээ.би ч хараад тэсгэлгүй дугарчихсан их л муухай харж байна лээ одоогийн хүүхдүүдэд юм хэлээд ер хүлээж авахаа болисон юм байна даа л гэж өөрсдийнх нь төлөө хийж байгаа юмыг хайрлахад яана даа л гэж бодсон шүү.энэ цэцэрлэгийн хариуцаж байгаа хүмүүст хийж байгаа юмаа замбараатай хүний нүдэнд аятайхан цэгцтэй л байлгамаар санагдсан шүү.өө бас түц нүүд бараа дэндүү үнэтэй юм билээ
2014-07-08