“Оюутан цагдаа” жуулчдыг хамгаална
2014-07-07

Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас өглөө. Оюутан цагдаа нь жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх үүрэгтэй аж.

ө

Хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг хэлний мэдлэгийг нь үндэслэн сонгон шалгаруулж, жуулчидтай хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх тухай ойлголт өгч,  англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлаг гэсэн хичээлийг  мэргэжлийн багш нар зааж буй юм байна. Хөтөлбөрт эхний ээлжинд 44 оюутан хамрагджээ.

ө

Оюутан цагдаа нарт ажил үүрэг гүйцэтгэсэн цагаар нь тооцон ажлын хөлсийг олгох юм байна. Тодруулбал, оюутан цагдааг өдөрт дөрвөөс буюу сард 88 цаг ажиллуулахаар төлөвлөж, цагийн хөлсийг 3500 төгрөгөөр тооцон олгох аж.  Ингэснээр нэг ажилтан сард доод тал нь 308.000 төгрөг, жуулчны улирал буюу 7, 8, 9 дүгээр сарыг дуустал ажилласнаар 924.000 төгрөгийн урамшуулал авах юм байна. Уг хөтөлбөрт шаардагдах төсвийг НИТХ-аас гаргана. Оюутан цагдаа нь үндэсний их баяр наадам болон жуулчдын улирал дуустал ажиллана гэж мэдээллээ.

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
шооч:
оюутнууд гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэх гэнэ үү? 4 салаа эвэртэй туулай юу үгүй юү энэ чинь. мэдээгээ зөв биччихэж сурмаарсан
2014-07-07