Шатрын холбооны ээлжит бус хурал болжээ
2014-07-07

Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 05-нд болжээ. Хуралд шатрын олон улсын их мастер, олон улсын мастер, ОУШХ-ны мастер, спортын мастер, дэд мастерууд, шатрын зүтгэлтэн, клубүүдийн болон орон нутгийн төлөөлөл нийт 79 төлөөлөгч оролцсон байна.

а

Ээлжит бус хуралд оролцсон нийт төлөөлөгчид одоогийн ажиллаж буй Монголын шатрын холбооны удирдлагуудад итгэл хүлээлгэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, төлөөлөгчдийн 88.6 хувь нь Үгүй, 5 хувь нь Тийм гэсэн санал өгсөн бол 12 хувь нь ямар ч хариулт өгөөгүй аж.

х

Шатрын холбооны удирдлага 2011 онд сонгогдсоноос хойш үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан тавиагүй, шатарчдын тавьсан удаа дараагийн шаардлагад хариу өгөлгүй, үл тоомсорлосон хариуцлагагүй үйлдэл гаргасан. Шатарчдын эрх ашгийг хохироож байсан болон Олон улсын шатрын холбоо/ОУШХ/-ноос МШХ-ны зарим удирдлагын үйл ажиллагаандаа гаргасан ноцтой алдааны талаар ирүүлсэн албан тоотын шийдвэр зэрэг нь Ээлжит бус их хурлаас одоогийн Шатрын холбоонд итгэл үзүүлэхгүй гэсэн дүн гарах үндэслэл болсон гэж мэдээллээ.

ө

Дэлхийн шатрын ээлжит Олимпиад болон Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын “Гран при” тэмцээн болох хугацаа тун ойртсонтой холбогдуулан, 10 сард товлогдсон Их хурал хүртэл, МШХолбооны үйл ажиллагааг удирдуулахаар түр зөвлөл байгуулжээ.  “Удирдах түр зөвлөл”-ийг 9 хүний бүрэлдэхүүнд П.Жигжидсүрэн, Н.Түвшинтөгс, Б.Цогтсайхан, Г.Баатар, Н.Төвсанаа, Д.Соёлмаа, Б.Насанжаргал, Б.Нямдаваа, Т.Сумъяа нар багтсан байна. Тэднээс Н.Түвшинтөгсийг даргаар нь, нарийн бичгийн даргаар Г.Баатарыг сонгосон байна.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
zochin :
sportihon ugaasaa l oor hoorondoo zorchildoontei tunjin muu. holboogoo mongotei huneer esvel uls torchoor udirduulj irsen. deerh humuusiin idevhtei oroltsoogoor yavuulgaar l zandanshatarig songoson shuudee. shatarin holboo ugaasaa l hunee olj songoj chaddaggui shuu.
2014-07-08
arhichin:
togloh ni hamaagui shatariin holboog zuv avch yvah heregtei shu de. ternees bish cham shig arhichin heregui bailgui de
2014-07-08
адъяатмөмөр:
цогтсайхан өөрөө сайн тоглож сурчихаад удирдах зөвлөлд орох хэрэгтэй.
2014-07-07
зочин:
занданшатар унаваа
2014-07-07