Япон руу хар салхи дөхөж байна
2014-07-08

Америкийн хойд хэсэгт дэгдсэн “Typhoon Neoguri” хэмээх хар салхи Японы өмнөд нутгийн Окинава муж руу дөхөж буй тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын Засгийн газар тус мужийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, ойролцоох хотуудад түр орогнох байр бэлдэж эхэлсэн байна.

Японы цаг уурын байгууллагын мэдээлсэнээр “Typhoon Neoguri” хар салхи сүүлийн 10 жилд тохиогоогүй хүчтэй байж магадгүй хэмээн таамаглаж буй юм.

Урдчилсан мэдээгээр Хар салхи Окинава мужийн зүүн өмнөөс 20 км/цагийн хурдтайгаар ойртож маргааш мужийн төв хэсэгт ирэх гэнэ.  Хар салхины үеэр эрэг орчимд 14 метрийн давалгаа үүснэ гэж мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

 
Shuud.mn
Сонин хачин
zochin:
burxan tedniig iveeg. gaigui unguruusei.
2014-07-09