“Буханд хөөгдөх” тэмцээн эхэллээ
2014-07-08

Испаний Памплон хотноо болдог буханд хөөгддөг уламжлалт тэмцээн албан ёсоор нээлтээ хийсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус тэмцээнд 15-аас дээш насны ямар ч хүн оролцох боломжтой аж.

Энэхүү тэмцээн нь Гэгээн Ферминий баярын өмнө жил бүрийн долоодугаар сарын 7-14-нд зохиогддог юм. Хотын оршин суугчид болон жуулчид нарийнхан гудамжинд цуглардаг бөгөөд буханд хөөгдөх хүмүүс нь өөр өнгийн хувцас өмсдөг гэнэ. Тэмцээн зохион байгуулагчид хамгийн багадаа 250 орчим бухыг гудамжинд гаргаж хамгийн хурдан бухыг шалгаруулдаг уламжилтай байна. Буханд хөөгдөх үедээ амиа алдсан, гэмтэл авсан хүмүүст зохион байгууллагчдын зүгээс нөхөн төлбөр олгодоггүй байна. Оролцогчид тэмцээнд оролцохоосоо өмнө “Тангарагийн бичиг”-т гомдолгүй хэмээн гарын үсгээ зурдаг аж.

300 жилийн турш зохион байгуулагдсан “Буханд хөөгдөх” тэмцээнд энэ жил 5000  гаруй хүн оролцохоор нэрээ бүртгүүлсэн байна. Тэмцээний эхний өдөр Франц, Британи, АНУ-аас оролцсон оролцогчид буханд мөргүүлж хүнд бэртэл авчээ.

Харин “Буханд хөөгдөх” тэмцээн өндөрлөөд оролцогчид Мадрид хотноо улаан дарсны баяр тэмдэглэдэг байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин :
монголын олигархиудыг, засгийн газар, их хурлын гишүүд, агентлагийн дарга нар, аймаг нийслэлийн дарга нарыг энэ тэмцээнд туршлага судлуулах нэрийдлээр явуулмаар юм байна.
2014-07-08