Донецкт хотод гүүр нурчээ
2014-07-08

Украины зүүн хязгаарын Донецк хотод байрлах гурван гүүрэн зам нурсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Оросын “Trud.com” дээр бичсэнээр “Украины армийнхан Славянск, Краматорск хотуудыг эзэлж, хяналтаа тогтоохын тулд дээрх гүүрүүдийг дэлбэлсэн” гэжээ. Тэгэхдээ энэхүү мэдээллийг Укрианы Засгийн газар үгүйсгэж, салан тусгаарлагч нарыг буруутгаж буй аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Донецк хотод гүүр нурсаны дараа мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Ерөнхийлөгч Петр Порошенкогийн арми иргэдээ хөнөөж эхэллээ. Украинчууд армийнхнаасаа айж эхэлсэн нь харамсалтай” гэж хэлжээ.

Мөн Славянскаас Донецк руу хүрч очдог Закитне, Селезневка тосгоны гүүр нурсан талаар Украины зам тээврийн яам мэдээлсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
nurchee:
nurchee hahaha
2014-07-08
иргэн:
гүүрийг дэлбэлж нураажээ
2014-07-08
mongol:
putler udahgvi unana daa. ukrain mandtugai!
2014-07-08
нуржээ:
нуржээ гэж бич казакаа
2014-07-08
б.дэлгэрцэцэг -ээ:
нурчээ биш ээ нуржээ.кккккк
2014-07-08