Замын хөдөлгөөн болон наадмын хамгаалалтын талаар мэдээлэл өглөө
2014-07-08

ЦЕГ-аас өнөөдөр Үндэсний их баяр наадмын хэв журам хамгаалалт болон нийтийн тээврийн зорчих зам, автомашины зогсоолын байрлал зэрэг  асуудлаар мэдээлэл хийлээ.

.

3600 гаруй алба хаагч хэв журам сахиулна

Үндэсний их баяр наадмаар буюу энэ сарын 9-16-ны өдрүүдэд нийтдээ 3600 гаруй цагдаагийн алба хаагч нийгмийн хэв журмыг сахиулан ажиллахаар төлөвлөжээ. Үүнээс төв цэнгэлдэх хүрээлэнд 1532, хүй долоон худагт 1462 мөн их нас соёолон зэрэг хурдан морьдын уралдаанд ХСИС-ийн 400 гаруй сонсогч хүч нэмэгдүүлэн хамгаалалтанд гарах юм байна.

Түүнчлэн Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт иргэдэд үйлчлэх 24 цагийн постууд ажиллахаас гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор теле камеруудыг сууриллуулжээ.

Мөн эдгээр өдрүүдэд иргэд голын эргээр амарч зугаалах нь ихэсдэгтэй холбогдуулан Туул голын хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл завьт эргүүлүүд ажиллах гэнэ.

. Цэнгэлдэхийн ойр орчмын зогсоолууд үнэ төлбөргүй

Энэ жил долдугаар сарын 11-15-ны өдрүүд нь бүх нийтийн амралтын өдөр тохиож буй. Тиймээс ч эдгээр өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Ингээд эдгээр өдрүүдэд хийгдэх замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар хүргье.

-Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худгийн морь бариан орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй.

-Наадмын зөвшөөрөл аваагүй иргэд эдгээр өдрүүдэд НЗЦГ, Соёолж, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Авто тээврийн газар зэргийн зогсоолд тээврийн хэрэгслээ үнэ төлбөргүй байрлуулах боломжтой.

-Наадамчдад зориулж, Энхтайвны гүүрний урд байрлах “Шинэ өглөө”, ”Хурд" хорооллын баруун, зүүн талд болон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн. танхимын хойд талд таксины зогсоол гаргах юм.

-2014.07.11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс 2 цагийн өмнө НЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

-2014.07.12-ны өглөө “Соёолон" насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас “Г, Ү" зогсоол руу эргэдэг гарц хүртлэх замыг 07:00 - 09:00 цагийн хооронд зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа “Г, Y” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулна.

. Экобусаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирэмсэн эмэгтэйчүүд үйлчлүүлнэ

Наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 841 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Үүнээс 83 чиглэлд  их багтаамжийн 593 , туслах 21 чиглэлд  бага оврын 165, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн 7, их багтаамжийн 10, баярын үйлчилгээнд 66 автобус ажиллахаар төлөвлөсөн байна.

-7 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд Хүй 7 худаг руу явах иргэдэд зориулан Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-ийн автобусны зогсоолоос нэмэлт автобусны үйлчилгээ гаргана.

- Дүнжингарав худалдааны төв рүү 7 дугаар сарын 11, 12-нд хотын зүүн болон хойд  чиглэлээс нийт их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 54 автобус  Нарны гүүрээр очиж иргэдэд үйлчилнэ. Мөн нийтийн тээврийн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобусны  зогсоолд зогсох 121 автобус үйлчилгээнд явна.

-Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс 8, Дунд голоос 3 том оврийн автобус  Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр  5-10 минут тутамд нийт  21 автобус  надамчин олонд “үнэ төлбөргүй” үйлчилнэ. Ингэснээр Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулаад үнэ төлбөргүй автобусанд сууж Төв цэнгэлдэх хүрээлэн орж наадмаа үзэх боломжтой болж байгаа юм.

-Харин Хүй 7 худаг руу 7 дугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжин дахь зогсоолоос, 7 сарын 13-нд ”МУБИС”-ийн зогсоолоос  том оврын  20 автобус,  11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”   гэсэн 5 чиглэлээс  тус бүр 4 нийт 20 автобус наадамчин олондоо үйлчилнэ.

-10-13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу иргэдэд үйлчлэх ба ”RAILBUS”-аар ирсэн иргэдийг Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын автобус үнэ төлбөргүй тээвэрлэх юм.

-Хүй долоо худагт 5 экобус нийтийн тээврийн зогсоолоос А, Д, Ж зогсоолууд руу зөвхөн өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн иргэд болон бага насны хүүхдүүдийг зөөвөрлөж үйлчлэхээр болжээ.

-Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээг иргэдэд үйлчлүүлэх зохицуулалтыг Нийслэлийн Тээврийн газраас хийжээ.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene neg zuvshuurul gedeg baliar tsaasnaasaa salaachee. minii huvid gadnii hed heden orond todorhoi hugatsaagaar amidarch blaa. tend bol manaih shig darga, ard tumen gesen yalgaa hezee ch baidaggui. unegui huushuur, mashinii tusgai zuvshuurul, haldashgui erh enee teree geed bhaar mungutei teneguud darga bolohoor ulairah ni argagui. uhantai ni ichij l bgaa bh daa.
2014-07-08