Бразил-Герман. Тоглолтын өмнөх сонин хачин
2014-07-08

Дэлхийн аваргын хагас шигшээд хөлбөмбөгийн уламжлалтай, хүчтэй шигшээтэй дөрвөн улсын баг үлдчихээд байна. Үүнээс тэмцээн бүрт түрүүлэх багийн тоонд зайлшгүй нэрлэгддэг Бразил-Германы тоглолт эхэлж явагдах юм.

1

Неймар гэмтсэн нь Бразилийн шигшээ багийн хувьд том асуудал болж буй нь дамжиггүй. Учир нь Неймар л багийнхаа гол найруулагч, хөдөлгөгч хүч нь болж байлаа. Неймарыг л талбайд байрлалаа чөлөөтэй сольж, өөрийнхөөрөө тоглох эрхийг Сколари өгсөн байсан. Үүнээс гадна багийн ахлагч Тиаго Силва тоглож боломжгүй болсон тул түүний оронд Данте гарах нь тодорхой байна. Харин Неймарын байрлал дээр Оскарыг тавиад, Виллианийг Оскарын хуучин байранд тавьж мэдэх юм. Мөн өмнөх тоглолтыг өнжсөн Луис Густаво үндсэн бүрэлдэхүүнд эргэж ирнэ.

1

Германы шигшээ багийн хувьд гэмтэл, хуудасны зовлон алга. Гэхдээ Францын эсрэг тоглолтод Мертезакерийг гаргалгүй, Боатенг-Хуммельсийн хослолд найдсаны зэрэгцээ, довтолгоонд Клозег гаргаснаа Лёв тактикийн өөрчлөлт гэж мэдэгдсэн нь олныг гайхшруулаад авсан юм. Харин өнөөдөр Бразилийн эсрэг Мюллер төвийн довтлогчоор гарч, жигүүрт Гетце юм уу Шюррлег гаргах магадлал байна. Мөн Ламыг хамгаалалтад тавьж, Хедира-Швайштайгерийн хослолыг төвийн хагас хамгаалалтад гаргах магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.

1

2006 оноос хойш Германы хөлбөмбөг зөв гольдролдоо орж, өсвөр үеэ тун сайтар тордож, Бундеслигээ хүртэл зөв тогтолцоогоор хөгжүүлсний дүнд олон авьяаслаг залуу хөлбөмбөгч төрөн гарсан нь энэ удаагийн дэлхийн аваргын чимэг болж байна. Хэдийгээр Илкай Гундоган, Марко Ройс нарын Германы шигшээдээ жин дарах хөлбөмбөгчид нь гэмтэж, дэлхийн аваргад ирээгүй ч гэсэн Йоахим Лёвын баг сүүлийн хэдэн жилийн турш хамтдаа тоглоод, хөл нийлчихсэн тул ямар ч өрсөлдөгчид маш хүнд учраа болох нь тодорхой байна.

1

Сонирхолтой баримтууд:

-Герман-Бразил өмнө нь 20 удаа тааран тоглоход дэлхийн таван удаагийн аварга баг 12 удаа хожиж, 5 удаа тэнцэж, 4 хожигдож байжээ. Бөмбөгийн харьцаа нь 39:24 юм байна. Өөрөөр хэлбэл, түүхээс харвал Бразилийн талд хожил ахиу байх аж.

-Хамгийн сүүлд 2011 оны наймдугаар сарын 10-нд хоёр баг таарахад Герман 3:2-оор ялалт байгуулжээ. Тус тоглолтод Швайштайгер, Гетце, Шюррле гоол оруулсан бол хариуд нь Робиньо, Неймар нар германы багийн хаалгыг мялаасан юм байна.

-Хоёр баг хоёулаа дэлхийн аваргад тус бүр 100 гаруй тоглолт хийсэн ч нэг л удаа дэлхийн аваргаар таарч байсан нь 2002 оны ДАШТ-ийн шувтаргын тоглолт юм. Тэгэхэд Роналдо дубль хийж, дэлхийн аваргын алдрыг авчирч байсан билээ.

-Мөн Бразилийн шигшээ 2002 оны наймдугаар сараас хойш эх нутагтаа нэг ч хожигдоогүй юм. Тэдний хожигдолгүй цуврал 42-т хүрчээ.

-Бразилийн шигшээ дэлхийн аваргын хагас шигшээд нэг л удаа хожигдож байжээ. 1938 онд тэд Италид хожигдсон юм байна. Үүнээс хойш зургаан удаа хагас шигшээд үлдэхдээ бүгдэд нь хожжээ.

-Германы шигшээ дөрөв дэхээ дараалан ДАШТ-ий хагас шигшээд үлдээд байна.

-Германы шигшээ баг 16 тоглолт дараалан хожигдоогүй яваа.

1

Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 04:00-д эхлэх Герман-Бразилийн тоглолтын өмнө хоёр багийн дасгалжуулагчид болон хөлбөмбөгчид юу өгүүлснийг сонирхуулья.

1

Сколари /Бразилийн дасгалжуулагч/:

-Үнэхээр Неймар манай багийн гол тоглогч байлаа. Тэр ямар ч тоглолтын хувь заяаг шийдэх чадалтай залуу. “Барселона”-д тэр гол тоглогч нь байж чаддаг шүү дээ. Гэхдээ л би багийнхандаа бүрэн итгэж, тайван байна. Манай багт дэлхийн аварга болох нөөц бололцоо их бий.

1

Лёв /Германы дасгалжуулагч/:

-Бразил бол хүчтэй өрсөлдөгч. Үүнийг хүн бүр л мэднэ. Тэмцээний өмнө тэднийг түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэж байлаа. Тэд ч хагас шигшээд хүрч үүнийгээ нотоллоо. Тэд бол тэмцээнийг зохион байгуулагчид, нутгийн эзэд. Тиймээс элэг нэгтнүүдийнх нь дэмжлэг их байх нь ойлгомжтой.

1

Данте /Бразилийн хамгаалагч/:

-Францын шигшээг хожсоноос нь бид Германыг тун хүчтэй байгааг харсан. Тэдний хөлбөмбөгч бүр мастерууд гэдгийг мэднэ. Би тэдний тоглогчдыг сайн мэднэ. Хожихын төлөө бүх хүчээ шавхах болно.

1

Швайнштайгер /Германы хагас хамгаалагч/:

-Неймар бидний эсрэг тоглож чадахгүй нь харамсалтай. Гол хөлбөмбөгчид нь талбайд чухал тоглолтод байвал дээр байдаг. Манай багийнхан дэлхийн аварга болохын төлөө чадах бүхнээ хийх болно. Харин Неймарыг алдсан нь тэдний хувьд улам нягтрах шалтгаан болж өгнө.

1

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин
nyama:
xolbombog chini bagiin sport! germany ch xamag yumiig ni avchixlaa l doo! odoo xurel medal brasild baigaa bolov u ugui bolov u? kkkkkkk
2014-07-09
герман:
7:1
2014-07-09
zochin:
brazil bydaa bolchloo hu....
2014-07-09
11111:
brazil but nirgene ee.
2014-07-09
oyun:
manai bag xojinoo gej .german,german, german!!!
2014-07-09
neymar:
manai bag hojino
2014-07-08
brazil hojinoo:
brazil hojino gej naidaj bn
2014-07-08
zocnin:
germancnuud evgui dee
2014-07-08
german ni:
german ni hojih bhoo
2014-07-08
zochin:
brazil khojino gej naidaj baina.
2014-07-08