Донецкт автобус дэлбэрч, хоёр хүн амиа алдав
2014-07-10

Украины зүүн хязгаарын Донецк хотын төвд зорчигч тээврийн автобус дэлбэрч хоёр хүн амиа алдаж, 15 хүн гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Армийнхан өчигдөр тус хотын Засаг захиргааны байрыг эзэлж хяналтаа тогтоосны дараа дээрх халдлага гарсан байна.

Автобусанд 22 хүн зорчиж явсан бөгөөд дэлбэрэлтийн үеэр жолооч болон 12 настай нэг хүү амиа алдсан гэж Донецк хотын түргэн тусламжийн эмч Сергей Анантов хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

Цагдаагийнхан энэхүү халдлагат Оросын талыг баримтлагчид болон салан тусгаарлагч нарыг буруутгаж, орон даяар эрэн сурвалжиж буй аж.

Тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко ирэх долоо хоногт Донецк хотод айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин