Жоли эмэгтэйчүүдийг нэгдэхийг уриаллаа
2014-07-10

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли Токио хотод зохион байгуулагдсан “Охидын эрхийг хамгаалъя” форум уулзалтын үеэр эмэгтэйчүүдийг хүчирхийлэлийн эсрэг нэгдэхийг уриалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

а

Тэрбээр “Охидууд бэлгийн болон сэтгэл санааны хохирол амсч болохгүй. Бид эмэгтэй гэх шалтгаанаар бусдын золиос болж болохыг зөвшөөрч болохгүй. Цэнхэр гариг дээр амьдарч буй бүх эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг нэгдэж, цэцэг шиг охидоо хамгаалахыг хүсч байна” гэж хэлжээ.

а

Мөн Жоли Энэтхэг Улсын удирдлагуудад хандаж хүчирхийллийн асуудлыг авч хэлэлцэхийг хүссэн байна. Тус улсад өдөрт 200 гаруй охид, эмэгтэйчүүд бэлгийн, сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг аж. Жоли өнгөрсөн жилээс эхлэн “Don’t rape” хэмээх ТББ  үүсгэн байгуулж, дэлхийн 24 оронд салбараа нээсэн билээ. Энэхүү байгууллага нь 25 мянга гаруй гишүүнтэй юм.

а

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
сарнай:
надад маш их таалагдаж байна одооны энэ цагт эмэгтэй хүмүүс хохирох нь их байгаа шүү дэ ялангуяа энэтхэг улсын эмэгтэйчүүдийг дарангуйлах нь хирээс хэтэрсэн асуудал гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа тийм болохоор эмэгтэй хүмүүс хүчирхийллийн эсрэг тэмцэж хүчтэй зогсох хэрэгтэй гэж бодож байна.
2014-07-11