Ливийн олон улсын нисэх буудал халдлагат өртжээ
2014-07-16

Ливийн Триполи хотын нисэх онгоцны буудал халдлагад өртсөний улмаас нэг хүн амиа алдаж, 12 хүн гэмтсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Мөн зорчигч тээврийн 12 онгоц халдлагад өртжээ. Ливи 2011 онд дарангуйлагч Муаммар Каддафийг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш тус улсад хямрал газар авч, босогч нар Засгийн эрхийг авахаар тэмцэлдэж буй. Халдлагын дараа онгоцны буудлаас бүх ажилчдыг гаргаж, нислэгүүдийг 14 хоногоор хойшлуулаад байна. Триполигийн олон улсын онгоцны буудал нь Ливийн тээврийн гол шугамаас 30 километрийн зайтай оршдог. Тус улсын хоёр дахь том онгоцны буудал болох Бенгазийг хоёр сарын турш хаагаад байна. Ливиэс Европын холбооны улсууд руу нислэг үйлдэхгүй байгаа аж.

а

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин