Нийслэлд 355 барилга, обьект баригдаж байна
2014-07-16

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2014 оны хагас жилд 230 аж ахуй нэгж, байгууллага нийт 255.7 тэрбум төгрөгийн барилга угсралт, их  засварын ажил гүйцэтгэсэн бөгөөд өнгөрсөн жилийн мөн үеэс 15.7  хувиар өссөн байна. Нийт гүйцэтгэлийн 98.6 хувийг шинэ барилга, өргөтгөлийн ажил, 1.4 хувийг их засварын ажил эзэлж байна. Шинэ барилга, өргөтгөл шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн 34.6  хувийг орон сууцны барилга, 21.4 хувийг орон сууцны бус барилгын ажил, 44.0 хувийг инженерийн барилга байгууламжийн ажил тус тус эзэлж байна. Нийслэлд нийт 765.5 тэрбум төгрөгийн барилгын өртөг бүхий 355 барилга обьект  баригдаж байгаа бөгөөд барилгыг өмчлөлийнх нь хувьд авч үзвэл төрийн өмчийн 28.5  хувь, иргэний болон хувийн хуулийн этгээдийнх 71.5 хувь тус тус байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
mongol:
barilga gej er ni ardchilsan namig demjij baisan ni buruu baijee batvvl anh songuuld ih goe yum yarij baisan odoo bolohoor shal uur yum yariad uur l boloh yumdaa muuhai daa estoi nuguu nuuhig ni awah gej nvdig ni soholno gedeg vg yamar vnen be gedegiig bieree amsalaa daa ene darga nar hudlaa shvv nuhuduu...
2014-07-16