Канадын сайд айлчилна
2014-07-17

Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд энэ сарын 23-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ айлчлал нь Канад улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монголд хийх анхны айлчлал аж. Айлчлалын хүрээнд Жон Бэйрд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга, Монгол-Канадын парламентын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийх юм байна. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзана.
ө
Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд нь 1969 онд Канадад төрсөн. 1995-2005 Кабинетэд Нарийн бичгийн дарга, Ерөнхий бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан. 2010 оны 8 дугаар сарын 6-наас Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч, 2012 оны 9 дүгээр сараас Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна. Жон Бэйрд нь Канадад улс төрийн рейтингээрээ улсдаа хоёрдугаарт жагсдаг эрхэм юм байна.
ө
В.Бат
Shuud.mn
Сонин хачин