Засгийн газар маргааш хуралдана
2011-12-15

Хуваарь ёсоор өнөөдөр хуралдах ёстой байсан Засгийн газар хуралдаанаа түр хойшлуулжээ. Засгийн газрын хуралдаан маргааш өглөө 10.00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд болох юм. Хуралдаанаар Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай, Хөрөнгө гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэдийг арилжааны банкин дахь зээлийн өрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, Дипломат харилцаа тогтоох тухай, Монгол тууль хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн Захирамжид өөрчлөлт оруулах тухай, ”Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй үндэсний стратеги”-ийн тухай, ”Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох тухай үндэсний хөтөлбөр” батлах тухай, Мөнгөн шагнал олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин танилцуулахаар Ерөнхий сайдын НҮБ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай, ”Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээний дүнгийн тухай, Төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай асуудлыг оруулах аж.
Shuud.mn
Сонин хачин