Филиппинийг хар салхи дахин дайрав
2014-07-17

Филиппинд “Rammasun” хэмээх хүчтэй хар салхи дэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Цаг уурчдын мэдээлж буйгаар “Тус салхи цагт 185 километр цагийн хурдтай байгаа учир гамшгийн бүсээс 100 мянган иргэн нүүлгэн шилжүүлсэн” гэжээ. Хар салхины улмаас өнөөдрийн байдлаар 22 иргэн  амиа алдаад байгаа аж. Амиа алдсан иргэний долоон нь 2-5 насны хүүхэд аж.

ө

Салхины улмаас хамгийн их хохирсон Албай мужийн 350 мянган иргэний 90 хувийг нь нүүлгэн шилжүүлсэн тухай Филиппиний Улаан загалмай нийгэмлэгээс мэдээлж, НҮБ-аас шаардлагатай эд материалын тусламж үзүүлэхийг хүссэн байна. Филиппинд өнгөрсөн аравдугаар сард дэгдсэн “Хаян” хар салхины улмаас 6000 иргэн амиа алдсан билээ.

а

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
paaa 185 mh genuu aimaar
2014-07-17