“BRICS” бүлэг хөгжлийн банк байгуулжээ
2014-07-17

Бразилийн Форталезе хотод “BRICS” бүлэг буюу Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн удирдлагууд уулзжээ.

Дэлхийн өсч буй хүчирхэг эдийн засагтай улс орнуудыг эгнээндээ багтаасан “BRICS” бүлэг  50 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хөгжлийн банк байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус банк Хятадын Шанхай хотод төвлөрөн үйл ажиллагаа явуулах гэнэ.

“BRICS” бүлэг хөгжлийн банк байгуулахыг Ерөнхийлөгч нар дэмжиж, гарын үсэг зурсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Энэхүү хөгжлийн банк нь дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд Дэлхийн банк, Олон улсын Валютын сан зэрэг барууны санхүүгийн байгууллагуудтай өрсөлдөхүйц банк болно” гэж хэлэв.

Хятадын Ерөнхийлөгч Си Жинпин “Хөгжлийн банк нь хөгжиж буй улс орнуудын дуу хоолойг дэлхийн тавцанд төлөөлнө” гэжээ.

Тус банкийг жилийн хугацаатай Бразилийн Ерөнхийлөгч Дилма Роуссефф удирдах гэнэ.  “BRICS” дэлхийн хүн амын 40 хувь, дэлхийн эдийн засгийн тавны нэг хувийг бүрдүүлдэг юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хахаха:
за энэ бразил авгай баахан мөнгө тууждээ хөөрхий.
2014-07-18