Шилдгийг таван сая төгрөгөөр шагнана
2014-07-17

Нэг сарын өмнө Тусгаар тогтнолын талбайд нээлтээ хийсэн “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шилдгүүд маргааш тодорно. Захирагчийн Ажлын Алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш 18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм байна.

ө

Наадамд ирсэн бүтээлүүдээс шилдгүүдийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан бөгөөд шилдэг гурван бүтээлийг шалгаруулж тус бүр дурсгалын цом, таван сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Мөн оролцсон бүх багуудад ивээн тэтгэгчдийн шагнал, дурсгалын зүйл олгох юм байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
шавар хог:
шагналыг нь өгөөд наад шаварнуудаа хог руу хая батүүлээ? та нар нэг иймэрхүү юм хийнэ дээ зайлуул.
2014-07-17