Хөхморьтод хөл хорио тогтоолоо
2014-07-18

Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд хүн, малын гоц халдварт боом өвчин гарсан тухай мэдээлсэн. Боом өвчний улмаас тус сумын Завхан гол багийн нутагт зусч буй зургаан айлын долоон адуу, нэг малчны нэг ухна хорогдсон байна.

Одоогоор  тухайн газар нутагт ариутгал хийж хорогдсон малын сэг зэмийг булж устгах ажил хийжээ. Мөн уг голомтын бүс нутагт байгаа гурван өрхийн бүх малд үзлэг хийж хоёр айлын 52 адуунд боомын ийлдэс тарьжээ. Аймгийн Мал эмнэлэгт нөөцөнд байсан 1.4 л буюу 2800 бог мал эсвэл 1400 бод мал вакцинжуулах вакцин мөн 600 мал эмчлэн сэргийлэх ийлдсийг багийн малын эмч нар өгөн өнөөдрөөс вакцинжуулалтын ажил эхэлж байгаа аж.

Уг бүсэд 14 хоногийн хорио тогтоож, аймгийн холбогдох газруудаас ажлын хэсэг гаран ажиллаж байна гэж мэдээллээ.

а

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
erdene :
hytadaas vaktsin avahaa bolivol uvchin garahaa bolino gesen sh dee dandaa japanaas vaktsin avaad bval hytaduud uvchin taraahaa bolino doo
2014-07-18
erdene :
hytadaas vaktsin avahaa bolivol uvchin garahaa bolino gesen sh dee dandaa japanaas vaktsin avaad bval hytaduud uvchin taraahaa bolino doo
2014-07-18