Такси №93
2014-07-18

За манайхаан, хөдөө хотгүй, гадаад дотоодгүй бултаараа сайхан наадав уу даа. Би урьд хэлсэн ёсоор гэртээ амран сууж, зурагт харж наадлаа. Сүүлдээ ч бас янз бүрийн драм түүж үзээд “гэрийн буг, драмчин үзэгч” болох шахав. Хот дотор ганц нэг гарч явах зуурт наадмын сонин хачин зөндөө л сонслоо. Ямар буян хурдалж, хэн гэдэг бөх ямар сайхан барилдсаныг та бүхэн нүдээр үзэж, зурагтаар харсан болохоор би нэмж  нуршаад яахав. Харин эгэл олны наадмын хөг ая, дүр зургаас уншигчдадаа хүргэх гэж хичээлээ. Таалал орштугай.

s

1. “Наадам Монголдоо гоё оо”

s

12-ны үдээс хойш Толгойт чигт гарч 10 жилийн нэг ангийн охиноос 10 литр Булганы айраг авчихаад харьж, зурагт үзэнгээ булагнаж уух санаатай гэр рүүгээ давхиж явтал 10 буудлын тэндээс цагаан подволкоор ижилсэж, үсээ гялалзтал гельдсэн 20 орчим насны хоёр хүү нэг охины хамт гар өргөлөө. ТБД Андууд хүрээд буучихья гэж байна. Хэрэг зоригийг асуувал Хүй долоон худаг дээр нэг шөнийг өнгөрөөж наадчихаад, бөх харахаар хот орж ирж байгаа ах дүүсийн хүүхдүүд гэнэ. Хамт явсан охин нь  гадаадад сурдаг бөгөөд наадмаар хотдоо ирсэн тул өнөө хоёр нь наадам үзүүлж нутгийнх нь салхийг үнэртүүлж яваа юм байх.

s

Х- За тэгээд Хүй долоон хутагт наадам янзын байна уу ?

З- Аан сайхан сайхан.

Н-/найз/ Энэ жил харин шороо мороо нь гайгүй байна тэ. Шөнө та хоёр хэсээд байсан хаагуур явсан бэ.

З-Өө тэр нэг газар кино гаргаад байсан шдээ. Тэнд жаахан зогссоод, тэгээд уяачдын гэр хавиар жаахан явж үзлээ.

О- Бид хоёр сайхан явсаан тэ. Агаар нь үнэн тасарцан байна аа. Нойл нь л хэцүү юм аа. Очер үнэр тэ. Ёооё

Н-Би харин тэгээд үүрээр эрт босоод сайхан хүндэрч авсан байхгүй юу.

З- Өө би байхгүй. Энэ Гэрэлээд очер аваад л зогсоод байсан.

О- Тэгсэн би нүүрэндээ нэг тос тавьчихаад хүрээд ирсэн энэ алга болчихсон байдгийн. Нөгөө айрагнаас болоод гэдэс мушгиад ёооё, ёстой сандраад.

Н- Чи хааччихсан юм ?

З- Би чинь бас өөрийгөө боддог юм байгаа биз дээ ккк . Тэгсэн маний хажуу талын тэр контейнер “00” –д чинь хүндрэхгүй хүмүүс нь эхлээд хурдан орчих гээд ккк. Бөөн шанс. Азны юм гялс орохгүй юу. Тэгээд гараад ирсэн энэ эвхэрчихсэн хачин царайлчихсан  зогсож байдгийн. Яг уйлах гэж байгаа царайлцан, хахаха

О-Тэгэхгүй яахын. Баахан хүн дугаарлаад зогсчихсон. Мөд орохгүй нь гээд бодчихсон чинь бүр гэдэс базаад ккк. Тэгсэн инээдтэй. Нэг эгч нэлээн урдуур очерт зогсчихсон. Бараг 3 хүний ард байсан байхгүй юу. Тэгсэн над руу дохиод хүрээд ир гээд байх шиг. Тэгэхээр нь танидаг хүн урдуураа оруулах гээд байгаа юм болов уу гээд гайхаад очсон. Тэгсэн ккк нөгөө эгч чинь “миний дүү, чи тамхи татддаг уу ? гээд. гГүй гэсэн чинь “өө” гээд цаашаа харчихдагийн. “Манай найз татдаг. Би танд аваад ирэх үү”  гэхгүй юу ?

З-Миний тамхийг миний өмнөөс тараах гэсэн байна шт. Чи тамхи татдаг л царайтай харагдаж дээ

О- Тэгсэн нөгөө эгч чинь бас над шиг ярвайчихсан “заза яахав яахав” гээд буруу харчихдагийн Тэгснээ “энэ дотор үнэр нь аймаар. Тамхи  асаагаад суувал арай дээр санагдаад” гэсэн шдээ ккк.

Н-Сэтгэцэн эгч байна шдээ, тэ. Тэгээд чамайг урдуураа оруулсан уу ?

О- Юу гэж дээ. Тэгээл цаашаа хараад ярвайгаад зогсчихож байгаа юм чинь. Тэгсэн энэ ч нөгөө нойлоос гараад ирсэн. Тэр чинь угаасаа урдуураа хүн оруулах гэвэл хүмүүс нь уурлаад байна лээ.

5

Ёооё, тэгээд нэг суугаад за ёстой хэцүү юм байна гээд би бүр дахиж ус ч уугаагүй гүрийсэн шд.

6

З- Чи нээрээ дахиад бие засаагүй байх аа тэ.

О- Шууд л хоолоо сойсон. Одоо харин ёстой өлсөж байна шүү. Стадионы хуушуур идье ээ хэдүүлээ.

Н-Иднэ дээ, иднэ. Эхлээд Нараа эгчийнхээр гялс дайраад гарья. Нэг сайхан тухтай хүндрээдэхье.  Харин хоёр билеттэй шдээ.

З-Би угаасаа үлдлээ. Орой талбай дээр очно, жоохон унтлаа. Та хоёр стадион явчих аа. Хуушуурыг нь идээд айрагийг нь залгилчихаад ирээрэй.

О- Маргааш чинь 13 билүү. Өө манай Сөүлийнхэн маргааш наадамдах юм байна шд. Бас гоё л болдог шд. Гэхдээ Монголдоо наадмын хуушуур идэх ч өөр байна шүү ккк. Арай өег ч юм шиг

Н- Солонгост наадамлахаар яах уу, бас хуушуур хийх үү ?

О- Хийнэ шдээ. Монгол “шигдан”-ыхан чинь очоод хийж өгнө. Бид нар чинь Чува чува гээд л идэж гарна шд ээ. Бөх барилдана, шагай харвана. Арай л морь уралдахгүй ккк. Сагс магс тэмцээн болно. Гоё наадам болдог шдээ

З- Чи тэгвэл тэндээ л наадчихгүй дээ. Энд ирж бид хоёрыг ийшээ тийшээ чирээд

О- Гэхдээ  наадам Монголдоо гоё юм байна аа....

fhg

2. Тал орлогоо алдчихлаа

gh

12-ны оройдоо бөх дуусгаад нөгөө Баянхошууны хоёр хөгшнийд очдог юм билүү гээд гарах замдаа нэг залуу авч, паркийн урд буулгаж өглөө. Манай хүн ч нэлээн халмаг байсан болохоор ард сууж бараг хурхисаар буулаа.

Тэгээд эргээд Нарны замаараа баруун тийш зорьтол паркийн урд мөнгөө тоолж зогссон эхнэр нөхөр бололтой 30 гаран насны хоёр наадамчин гар өргөлөө. Хоёулангийнх нь цагаан подволк бараг саарал болсныг харахул гадаа нэлээн наадсан хоёр бололтой санагдав. Нэгдүгээр хорооллын ард очно оо гэж нөхөр нь нэг л бухимдалтай хэлэв.

Х- За сайхан наадаж байна уу ? Та хоёр стадионоор явав уу ?

Н-/нөхөр /...... аан яахав

Э- Бид хоёр гадуур нь байж  байгаад л буцаж байна. Хүн ихтэй байна аа

Н- Аа хэдэн халтар төгрөг олох гээд зогссон чинь гөрдүүлээд шал дургүй хүрээд

Х- Ээ яагаав, юм зарсан юм уу хө?

Н- Нэг муу хүүхдийн тоглоом ажиллуулаад .. яагаав нөгөө тойргоор явдаг

Х-Аан тийн, тэр чинь харин дажгүй бизнес биш үү ?

Э-/эхнэр/  Манай энэний нэг ах үдээс хойш нь та хоёр жоохон зогсоод өгчих 40 цаас аваарай гэсийн

Н- Тэгсэн нэг авгай нөхөр хоёр гөрдөөд

Х- Юу гэж?

Н- Нэг залуу авгайтайгаа хүүхдээ тоглуулсан юм. Тэгээд мөнгөө өгөөгүй явчих шиг болохгүй юу. Тэгэхээр нь араас нь очоод мөнгөө гэсэн чинь эхнэр нь гэж дурак хүүхэн гөрдөөд.

Х- Мөнгөө өгсөн гээд үү ?

Э-Юу, бүүр 20 мянгыг өгсөн. Харин хариултаа мартчихсан байна гэж хэрүүл хийгээд

Н- Ёстой дурак. Мөнгө өг гэсэн чинь “би чамд 20 мянган төгрөг өгсөн шдээ. Нээрээ хариултаа мартсан байна” гэж улаан дайраад

Х- Ээ аймаар андуурчээ. Нөхөр мөнгө өгөхийг нь харсан юм уу ?

Н-Нөхөр нь хүүхдээ суулгаж буулгаад тоглоомон дээр, морин дээр цаагуур яваад байсан байхгүй юу? Уул нь эр хүн л байна лээ л дээ. Эхнэрээ “чи мөнгөө сайн тоол андуураагүй биз” л гэж байгаа юм

Х-Тэгээд мөнгөө тоолж үзэв үү  ?

Э- Үгүй, бид хоёрт мөнгө гэж зогсоод удаагүй байсан юм чинь мөнгө юу байхав. Хоёр аравт хэдэн мянгат. Аан тийн чамд 6000 байлуу. Ерөөсөө 10 -д хүүхэд хоёр тойрог хийлгээд л байсан тэ . Миний пасканд нэг ч 20 мянгат байхгүй.

Х-Ээ тэгвэл тэр хүүхэн л андуурч дээ

Н-Дурак зүгээр тэгсэн тэнэг юм шиг нэг цагдаа авчруулаад энийг нэгжээдэх өөр газраа нуучихсан байна гээд. Нөгөө цагдаа нь “авсан юм бол өгөөд, тэгээд наадахаа ажиллуулахаа боль зогсоо” гээд

Э- Тэнд цагдаа юу вэ тэ. Дээрэлхэх гэж. Тэр хүүхэн угаасаа бид хоёрыг нэг ядарсан юмнууд байна гээд элэг барьсан л даа. Хэлсэн шдээ чамд.  Тэр зурагтай малгайтай саарал цамцаа өмсөөд аятайхан яв гээд байхад нээх аймаар юм өмсцгөөчихсөн. Бүүр нэг хачин хоёр юм хүн нүдээрээ олзлоод дээрэлхэн шдээ.

Н-Угаасаа л дөрвөн мянган цаас өгөхгүй гэж худлаа шогтсон

Х- Тэгээд яаж шийдэв ?

Н- Нөхөр нь гайгүй залуу байж. Цагдаа магдааг та яваа өөрсдөө учраа ольё гээд

Э-Тэгээд заза дундаа хийе 10 мянгыг өгчих гээд. Тэгээд би өгчихсөн. Энэ чинь тэнд нөгөө хүүхэнтэй чинь бараг л барилцаж авлаа. Наадмаар тэгээд хэрүүл уруул хийхээр тэр хүмүүсийн муухай харж байгаа гэж. Яг бид хоёрыг мөнгийг нь луйвардлаа гэсэн шинжтэй.

Х- Тэгээд нөгөө 40 мянгынхаа 10-ийг нь өгөөд 30 цаастай л буув уу.

Н- Тийн, цагдаа энийгээ зогсоо гээд. Зогсоогоод хэрүүл хийсээр нэг мэдсэн ах буцаад ирчихэж байгаа юм чинь. Орлого ч хийсэн юм байхгүй. 30 цаас барьчихсан хоёр мангар зогсож байгаа юм чинь

Э –Ах нь тэгээд  “за а та хоёр наадахаа ав. Наадамла” гээд. Өдөр хуушуур идсэн 10 мянгатайгаа тэгээд 20 цаас ... заза яахав яахав бүүр ядарчихлаа маргааш харья.

Н-Чи тамхи авсан уу ?

Э-Авсаан авсан. Тамхи ч харин нэг хаа сайгүй тавиастай хуульгүй зарагдаж байна лээ дээ ккк

t

Бухимдсан хоёр наадамчинг нэгдүгээр хорооллын арын дэнж дээр гэрийнх нь үүдэнд буулгаж өглөө. 3500 төгрөг авсан ч үгүй яршиг наадмын хандив болгоод өнөө хоёрт үлдээлээ. Тэгээд сүлжмэлийн уулзвар чиглэтэл хоёр хүүхэн гар өргөж Депо дээр буулаа.

fg

3. Дааганууд дэнхийгээд л

ghg

Хоёр бусгүйн нэг нь бас л хүй долоон худаг явсан гэнэ.

З- ... Би ч очсоор байтал өдөр  өнгөрөөд, Даага л хараад ирлээ дээ.

Н-/найз/ Болоо шдээ. Манай хэд намайг өглөө буухад бүгд гол дээр байна гээд. Тэгсэн хадам нөгөө талаас залгаад миний охин хүрээд ир гээд. Тэгээд цаадахыг чинь бас юм яриад байж магадгүй гээд хадмаа бараадав даа.   Очсон чинь нэг жоохон мах янзалчихсан хэдүүлээ уул гарья гээд. За тэгээд л төмсний улаан түүж идэж байтал наадмын нэг өдөр дуусав даа, ккк

З- Нараагийн нөхөр нь энэ жил даага  уралдуулна гэсэн шдээ. Тэгээд  Дааганы уралдаан дээр очихгүй юу.

Н- Өө тийн гэсэн шдээ. Тэгээд хэр давхисан?

 З- Өө тэр чинь тэгсэн бас хэмжиж метрлээд их өндрийг нь эрлийз гээд уралдуулдаггүй юм байна. Тэнд тэр хоёр таараагүй. Утас нь ч салчихаад. Тэгсэн эрлийз даага гээд болчихсон юм байна.

Н-Аан хасчихаа юу ?

З- Уул нь тэр уралдуулдаг комисстойгоо яриад оруулаад өгье гэсэн юм шиг байна лээ. Тэгэхээр нь  нөхөр нь хэл амны нэмэр гээд болиод маргааш уралдуулах юм гэсэн. Эрлийз морины уралдаан гэж болдог шдээ.

Н- Өө тийн гэсэн. Манайд чинь нэг их морь яриад байдаг хүн байхгүй болохоор бүү мэд ээ.

З-Гэхдээ тэр их холилддог юм шиг билээ. Дээрийн дааганууд чинь хөөрхөн оодон жоохон юмнууд давхиад байдаг. Тэгсэн зүгээр  сая чинь том том урт хөлтэй дэнхийсэн дааганууд л барианд ороод байгаа харагдлаа шдээ.

Н- За би танайхаар орж саваа авчихаад Жаажаад нэг жоохон айраг авч очихоос. Энэ хавиар айраг зарж байгаа газар байна уу, ахаа ?

Х- Өө байгаа байх. Сайн мууг нь л мэдэхгүй болохоос

Н-Аан, чи тэгвэл энэ ахаар айрагтай газар хүргүүлчих, найз нь гялс ороод сав гаргаад ирье.

6

Хүүхэн удалгүй гүйн гарч ирж, жижиг цагаан сав өгснөөр бид хоёр зам нийлэн хөдөлж, айраг асуусаар бүр Толгойтын эцэс орж нэг жоохон айраг авлаа. Би ч бас хэдэн Пепсиний саванд айраг авлаа. Өнөөх хүүхэн ч тэндээ буулаа. Би өвөө эмээ хоёрынд зочлохоор шуударлаа.

Өө тэгсэн охин нь хоёр хүүхдээ аваад хөдөө хүмүүстэй гарч. Манай хоёр жоохон мах  чаначихсан хоёулаа пөөдийтөл сууж байна. Өвөө маань жоохон халмаг баяр талархал, мэнд мэндчилгээ дэвшүүлээд сүйд.  Өөхөн тосонд хайрсан бололтой пирошки шиг зузаан бөөрөнхий хуушуур хайрч бэлдсэн байлаа. Мах ч мэдээж пиг чихээстэй, тарган зузаан хуушуур цохилоо.

“Өнөө .. юу үз билээ, тэр охин нөгөө тус болдог эмнэлгийн дарга Нараа хүү энэ тэртэй холбогдож байна уу. Бүгдэд нь баярын мэнд гээрэй гэж өвгөн яриа өрнүүлсэн. Мэндчилгээг хамтатган хүргэе.  Эмээ гэнэт нөгөө гэрт ирдэг Батжаргал хүүтэй нэг ярих гэсэн, нэрийн хуудсыг нь охин нэг газар хийгээд хөдөө явчихаж гэж халагласан. Хэд хоногоос ярих байх аа. Өвгөн 8-р сарын тэтгэврээ урьдчилж авснаар наадмаар мах айрагтай олны жишиг гаргаж байна гэсэн.  Дэлгэр цаг болохоор хоёр хөшин нуруу тэнэгэр тухтай л харагдаж байна лээ. Бид баяр наадмын бэлгэтэй сайхан зүйл ярьж  хамтдаа зурагт жаахан харж сууснаар би айлчлалаа өндөрлөж гарлаа.     

fg

3. Наадам хаялгатай юм аа

a

13-ны оройхон гэрийнхнийгээ айл руу зөөчихөөд Таван шарын уулзвар гартал нэлээн хэдэн тор ачаа болсон эмэгтэй гар өргөлөө. Авлаа. Ярилцлаа. Хүй долоон хутагт хуушуур хийгээд барьсан гэрээ айлд нь буулгаж өгчихөөд гэртээ харьж яваа гэнэ. Жоохон ядарсан байртай харагдсан ч надтай харамгүй сайхан буу халлаа.

t

З- ... тэнд очоод гэрээ буулгаж үлдээд яг бариад дуусч байсан чинь дахиад нэг  портертой залуус бас гэр аччихсан хүрээд ирдэг юм. Наад номер дээр чинь манайх гэр барих зөвшөөрөлтэй алив наад гэрээ буулга гээд. Цаас үзүүлээд

Х- Ээ тэгээд бөөн хэрүүл болсон уу ?

З- Тэгээд тэр хавийг хариуцаж байгаа нэг хүүхэн ирээд “”за байз” гээд хэсэг алга болдгийн. Нөгөө хэдэн залуу чинь хажууд гэрээ буулгаад байдаг. Бид хэд чинь нэг сургуулийн бандитай хэдэн хүүхэн яахаа мэдэхгүй. Тэгсэн нөгөө хүүхэн “заза учир нь олдлоо. Та нар гэрээ буулга даа гэдгийн. Цус харвах гэж байгаа юм чинь.

Х- Тэгнэ дээ. Тэгсэн яасан давхардуулаад өгчихөж үү?

З- Үгүй ээ. Урд талын хэсэгт нь өгөх номер л солигдоод бичигдчихсэн юм шиг билээ. Бид хэдийг чинь хуушуурын гэрүүдийн тэр тойргийн чинь  урд талд нь барь гээд. Тэгээд гэрээ буулгасан шдээ. Дөрвөн  хүүхэн. Тэгээд буцаад босгож  мэддэг хүн байдаггүй. Хэдэн эрчүүд нь хот руугаа буцчихсан. Шөнө гэрээ овоолж аваад  дээр нь унтсан болоод өглөө нь нэгийгээ эрт дуудаж нэг буцааж бариад.

Х- Тэгээд бөөн орлогоо алдсан уу ?

З-Өө тийн тэгээд нөгөө махаа хольж гурил цаваа зуурсаар байтал өдөр нь л нэг хуушуур зарж эхлэх дээ.

Х- Хэр их юм бэлдэж гарах уу ?

З- Аан, 140-д кг мах, 40 литр тос. 25-ын шуудайтай 6 кг гурил байсан даа. Гурван өдөр бүтэн шахуу л хуушуур хийсэн.

Х- Тэгээд унах юм нь гайгүй юу ?

З-Би чинь яг гардаж хийсэн хүн нь биш найздаа тусалж хийлцсэн юм. Надад 200 мянган төгрөг өгсөн. Болоо болоо. Тэгээд тог мог гээд бас мөнгө өгөөд өөрт нь цэвэр сая төгрөг л үлдлээ гэж байсан. Наадмын хишиг яахав дээ.

Х- Аан яахав дээ тэгээд хүмүүст сайхан хуушуур хийж өгөөд хэдэн төгрөг олоод завсраар нь морины тоос хараад харин боломжийн наадчихсан юм биш үү ?

З- Тийн. Өө тэр соёолон гарсан өдөр чинь харин урамтай юм аа. Хүн ёстой аймаар. 300-аад гэр гарсан байсан шдээ. Тэгэхэд л оочер үүсэх гээд л бид нар чинь ёстой шожигнуулаад байхад л хүмүүс чинь бухимдах гээд л. Ёстой тэр оргил үе гэдэг нь юм билээ. Тэгсэн зарим гэрүүд яг тэр үеэр нь хуушуураа 1200 болгочихсон л зарж байна лээ. Бид нар ч махтай том хуушуур л хийж байсан. Хүмүүс магтаад урамтай л юм билээ. Тэгээд манай найз “өө яршиг энэ үнээрээ л зарья” гээд

Х- Бас үнэтэй бол хэцүү дээ. 20  хуушуур идчихэд л бараг миний нэг өдрийн орлого яваад өгөх юм байна даа

З- Тийн шд.  Тэгээд гэр бүлийн дөрвөн наадамчин ирээд хуушуур идэхэд чинь л дор хаяж 20 000 төгрөгөө өгчихөж байгаа юм чинь. Цагаан сараар золгоонд явчихдаг бол наадмаар ч хуушууранд их мөнгө явдаг юм байна лээ. Гэхдээ наадам талбай дээрээ сайхан юм аа. Би ч энэ жил л Хүй долоон худагт ирж  үзэж байгаа юм.

a

Хөдөлмөрч наадамчин хүүхэн хуушуурын амт үз гэж бор цаасанд боосон 4 том хуушуур өгөөд буулаа. Би хариу барьж мөнгө авахгүй гэсэнд “юу гэж тэгэхэв, адилхан явж байж” гэж тас намжирдаад мөнгөө үлдээлээ. 

a

Үүгээр эгэл наадамчдын дүр зургаас буулгасан тэмдэглэлээ өндөрлөж байна.   Ирэх долоо хоногт хөдөө явах ажил байгаа тул Лхагва гаригт чөлөө хүсэх байна. Эх орондоо байгаа нь сайхан амарцгааж эрч хүчээ сайн хуримтлуулж, гадаадад байгаа нь амжилт бүтээл дүүрэн цогтой золбоотой байгаарай,  манайхаан .Түр баяртай....

a

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
gogo:
yum vz haana ajillaj surch bdag hvn bee hvnd tus bolj yawah shig saihan yum haana bna daa
2014-07-29
naraa:
saihan naadatsgaavuu.bie bieruugee heruuleer dairahaa boliochee.orig airag haana bnaa heleerei hoovoon
2014-07-22
чөлөөтэй авах,,, зөндөө дугаар,,, уншиж:
хүрэл нь товчноос төсөөрөх шахаж ккккк
2014-07-21
хүрэл:
бүгд сайн уу? сайхан наадацгаав уу? одоо л нэг амьсгаа чөлөөтэй амах гэж байна. зандаа дугаар алдаж, бас сэтгэгдэлүүд алга болж, бүгдийг нөхөж цншиж байгаад сайхан тайлан бичнээ, одоохондоо энүүгээр аяга айраг, ганц хуушуур болгоод гарлаа
2014-07-21
yum uz:
энэ юм үз гэдэг нөхөрт өөр хийх ажил байдаггүй юм уу, нэг л худлаа цэцэн цэлмэг үгтэй *
2014-07-21
ffыы:
та сүүлрүүгээ сайхан зохиож бичээд байдаг болжээ дээ. тэр наадмын 00, тамхи татдаг хүн байвал урдуур орчих, бас эрлийз даага маага чинь нэгэл худлаа зохиомол санагдчихлаа
2014-07-21
zolboo:
yum-uz mini dee amidral gedeg yasan ch bayn yum als holoos ch gesen setgeliin dem bolj bgad bayrlalaa. tsengiin unetei hun howordjee ene orchlond chini er ni...
2014-07-21
юм-үз :
эд мэдэхгүй би гээч эдийн нэрийг гутааж зочин эрхэмд /61.77.91.153/ таагүй явдал учрууллаадаа. өтөлтлөө ухаангүй буцалтлаа шөлгүй гэдэг л маньд яг таарна, хэхэхэ.
2014-07-20
юм-үз:
байдагийг, дашрамд, "цэнгийн үнэтэй явахыг, байхыг".
2014-07-20
юм-үз/зочинд/ :
сайн уу, эрхэмээ? үгүйдээ, харин ч би өөрийн чинь санаа бодлуудыг зүйтэй гэдгээ л хэлсэн "ухаантай", өршөөгөөрэй. монголчуудынхаа ёс жудаг зүйнхээ цаадах чандын чанд дахь утга учрын учигийн хашийг хумьж атгаад "цэнгийн үнэтэй явахсандаа", "цэнгийн дайтай байхсандаа" хэмээн хэлж өгүүлцгээдгээрээ хэлсэн маань өөрт тань эндүү ташаа санагдаж андуу зөрүүгээр шинжиж бодогдохоор байсандаа хүлцэл өчье. ахин хэлэхэд, тиймээ, өөртэй тань өнөө ч санаа нэг байна, учир нь аливаа юмс зүйлийн цэнг бүүр тодруулж тодотговоос ханшийг, - өөрөөр хэлбэл өөрийн тань хэлсэн амьдран сууж аж төрөхөөр амь амьдралтай тулж зүтгэж яваа хэн ч гэсэн өөртэй нь ижил хөлс хөдөлмөрөө дуслуулан ажиллаж яваа хэнийгээ ч болов хөдөлмөрийн хөлсийг нь өгөлгүйгээр явдаггүй юмаа-, тиймдээ л монголчууд бидэнд "цэнгийн үнэтэй явахсандаа", "цэнгийн үнэтэй байхсандаа" гэсэн үг бий буй байдаг ийг л ишлэсэн "ухаантай " юмдаа маний хувьд. ахиад хэлье, өөрийнхөө дутуу дулимаг хэллэгээсээ үүдэж дургүйг тань хүргэсэндээ өршөөл эрье. дашратд, өөрөө ч гэсэн "цэнгийн үнэтэй явахыг байхыг" тэмүүлдэг нэгэн л юм байндаа л гэж маньд санагдсандаа л өөртэй тань хөөрөлдөж ярилцсан "ухаантай" юм шүүдээ, уг нь.
2014-07-20
хүмүн:
улсын наадам үзнэ гэдэг хамгийн тэнэг хүний хийдэг ажил болсон юм биш үү? хээр голын эрэг дээр тв үзээд, хэдэн хүүхдүүдээ барилдуулж, уралдуулж, хорхог, боодогоо хийж идээд наадах л сайхан байна лээ дээ.
2014-07-20
зочин:
ганц коммент бичээдэхсэн чинь өөлөөд унав уу? тэгвэл зовлон тоочоод үнэгүй таксинд суух зөв юм уу?...юм-үз гэдэг хүн ээ....
2014-07-20
юм-үз/зочинд (61.77.91.453)/:
сайн байна уу, зочин эрхэмээ? өөрийн чинь хэлдэг санадаг санаа. мөн 2 дахь сэтгэгдэлд өгүүлснээр "цэнгийн дайтайчуул", -хүн байж, хүнээрээ байх-, хүмүүс ч байнаа байна, зөндөө л байна. "цэнгийн дайтай явахсандаа" , "цэнгийн үнэтэй байхсандаа" гэж..., маний санаж сэрж манийг ухааруулж, сэхээрүүлж, сэрээж байдаг өвөг дээдсийн минь үлдээсэн өв болох амь бөхтэй үгсийн минь нэгдээ.
2014-07-19
юм-үз:
"эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана" гэдэг л юмдаа.
2014-07-19
юм-үз/золбоод/:
пэ..., баларсан юм болждээ. надад төрдөг, намайг гайхашруулаад байдаг зүйл бий. машин барих хорхойтой ч өөрөө аваад унах боломж бололцоо нь хараахан бүрдээгүйн улмаас бусдын унаа тэргийг гуйж хэрэглэхийг л "ухаарч ойлгодоггүй амьтандаа би гээч". хүний үнэтэй цайтай зүйлийг гуйж хэрэглэнэ л гэхээр "эд мэдэхгүй хүн эдийн чанар мэдэхгүй" гэдэг л юмдаа. учир нь, цаана нь түүнийг бий болгох байгуулж бүтээх гэ жямар их хөлс хөдөлмөр цаг нар орсонг гэх "аливаа юмны цаадахыг нь үзэж харж ухаарч ухаж харж чаддаггүй харалганчуул" байх юмдаа. золбоо минь, хамаатан чинь зүдрүүхэн байвч "цэнгийн үнэтэй байж" хэд гурван цаас нэмэрлэх л байлгүйдээ хэмээн санах. нэгэнт л өөрт үгүйг бу*ас авч хэрэглэх гэдэг "сонин" шүү ч, амьдралд авч өгөлцөх зайлшгүй яаралтай аминд тулсан явдал гаралгүй л яахав, гардаг ч. харин...юмаар хүүдэгнэгч бодьгалс л гэдэг үүнээс арай л ангид юмдаа, энэ бол горьгүй, хэрэг явдал. хм, ёстой нэг хойно хойноосоо уршиг дагуулсан явдал боллоодоо, ямар сайн байхав. үнэтэй цайтай зүйлээ ахиж л амьтан хүнд эдлүүлэхгүйгээр л ухаан сууж аваайрай золбоо минь. болж бүтэхгүй зүйл гэсэн явдалд "үгүй ээ" хэмээгээд учрыг нь хэлээд өгөх сургааль, сурц болсон хэрэг явдал л болчхвоодоо золбоо минь, чамд. надад л лав эгээ л өөртэй чинь адил тун харуусалтай байна. ээдээ, хүмүүс минь, хэн хэндээ л хэдэн биендээ цэнгийн үнэтэй явцгаахсандаа. ер нь тэгээд, амь амьдралын учир утгыг мэддэгчүүл, эдийн цаадахыг хэдийнэ ухаарч ойлгож учигйин зүйг тайлж "юм үзсэнчүүл" өрөөл бусдынхаа хөлс хөдөлмөр, цаг нар, цалин цагаан мөнгөний учигийг мэдэцгээдэг болохоор "дэл сул"-д , юм эдийг "зүйл болгоод" үнэгүйдүүлээд авч цохиод явахгүй байхгүй шүү. 61.77.91.153 эрхмийн хэлсэн ортой л зүйл. золбоо минь, чамтай жаал ярьж суугаадахлаа, ар ажил хэрэг явдал байгаа, түүнийгээ гүйцэлдүүлэхээр явлаа. дараагийн хоовонгоороо уулзацгааж хэдүүлээ бие биенийгээ сонин сайхан, гэхчлэн юм юмаа л дуулж сонсоцгооёдоо.
2014-07-19
zolboo:
yum-uz mini dee mashiniig mini onholduulaad budaa bolgojee yaltai ch bilee hezee neg tsagt ehner awch tu*a garwal gej hadgalj baisan mungu budaa bolloo. ene amidralaa yay gej bga hamaatnaa yahaw dee.
2014-07-19
суарес:
хоовон хөх минь дээ, юм бичих гэж ингэж үйлээ үзэж байхаар больчихвол яасан юм дээ. түг таг гээд бичих авьяас ч чамд алга, ядаж байхад зөв бичгийн дүрэм ч мэдэхгүй. зүгээр л мөрөөрөө мөөмөө унжуулаад тонил цаашаа муу *н боов минь!!!
2014-07-19
degi:
harinldee fdfhhjrttgyregsv
2014-07-19
зочин:
мөнгө авахгүй гэдэг буруу.хэн ч амьдрах гэж тэмцэж явна.харин ч наймаа хийдэг зовлон жаргал мэддэг хүмүүс мөнгөө яс өгдөг юм шүү.бидний хэн ч хэдэн төгрөгний төлөө амьдрах гэж ядаж явна.харин хүн сайхан сэтгэл гаргаад мөнгө авахгүй буулгаж байхад буугаад явж бгаа хүмүүс жинхэнэ новшнууд...новш гэж хэлмээр бна.
2014-07-19
зочин:
насаараа ажиллаж нийгмийн даатгал төлчихөөд тэтгэвэрт гарахаас 1-2 сарын өмнө нас барвал тэр мөнгө улсад үлддэг.манай хөгшчүүд насны эцэст тэтгэвэрийн хэдэн төгрөгөө хүлээсэн хүмүүс бх юм.тэрний оронд улсад төлж байгаа мөнгөө банкинд хийгээд насны эцэст өөрийн гэсэн бизнестэй болбол зөв юм шигээ.үхэр аваад маллаж болно,ногоо тарих,дэлгүүр ажиллуулах гээд хөгшчүүд минь улсаас бас хүүхдүүдээсээ эдийн засгийн хараат биш өөрсдийн дураараа амьдардаг бол болж бна шүүдээ.тэтгэвэрийн зээл авч баяр тэмдэглэнэ гэдэг шал утгагүй .....манай нийгэм үнэндээ ардчилсан нийгэм бишээ.хүмүүсийг хүртэл яаж дээшээ гаргахгүй барьж байхаа мэдсэн гарууд төрд бна.нийгмийн даатгал төлж тэтгэвэр бодож сууснаас тэр мөнгөө хадгалаад хуримтлал үүсгэх нь зөв юмдаа.тэтгэвэрт гараад хэд ч наслаа билээ
2014-07-19
baatar:
sain uu hoobon za bi bol denduu saiun umshdag busdiin comentiig un*d suuj bdag onoo bol daan ch tessengui ee saihan baina buur nadamiin huushuur airag bugd unertej bna shuu
2014-07-19
юм-үз/золбоод/:
өө, золбоо нэг зүйл асуух гээд орхичихож. машиныг чинь "унагачихна" гэдэг чинь "онхолдчихсон" гэсэн үгүү, үгүй юу. ямар олиг байхавдээ, тэгээд засвар масвар гээд санхүү төсвөөс гадуурх илүү зардал болох нь байна шүүдээ. хамгийн явдалтай нь нэг хэсэгтээ л унаагүйдэх нь дээ, тиймээ. хол ойр явах хэрэг явдал гарвал тоогүй л юм болж.
2014-07-19
юм-үз/хоовонд/:
сайхан наадавуу, хоовоон? за тэгээд хөдөө сайхан яваад ирээрэй. хэхэхэ, 10 литр айраг "булагнаж уух" тухайг чинь сонсоод ёо..оо горьгүй ээ, хэхэхэ.
2014-07-19
юм-үз/золбоод/:
сайн уу золбоо, сайхан наадавуу? өөрийн минь гуйлтаар айрагдаж хуушуурдсанд гялайлаа. чамайг айраг уусан гэхээр чинь арааны шүлс аяндаа л асгараад, горьгүй ээ, горьгүй. чамд нэг юм хэлье; миний дараагийн дүү бид 2 айрганд тун дуртай, ээж минь та 2 урьд насандаа адуучин байсан юмуу хаашаа юм гэдэг нэж байгаа юм, хэхэхэ. би сургуульд арай ороогүй 5-6 орчим настай л байсан санагдах, манайх хүүшийн аманд зусланд гарчихсан..., тэгсэн чинь өнөөх чинь нилээд удаад хатуурчихсан айраг уух гээд ээж эмээ 2 битгий гэдэс нь өвдөнө гээд байхад л ууна гэсээр байгаад уучихаад түүнээсээ болоод гэдэс дотор л болохоо байсануу яасан, "таминь ээ амь авраарай, би үхлээ" гээд л гэрээ тойроод гүйгээд миний араас ээж минь намайг барьж авах гэж хөөцөлдөөн болсонг ээж минь одоо ч ярьдаг. наадмаараа хуушуур хийж идээд болоод л явчихсандаа.
2014-07-19
юм-үз:
сайн байцгаана уу? та нар маань бүгдээрээ л сайхан наадаж. хүй 7 хутагт хуушуур хийсэн бүсгүй болждээ, ажиллаж хөдөлмөрлөснийх нэмэгдэл хэдэн цаастай болно гэдэг. өөрөө ажиллаж хөдөлмөрлөж аливаан цэнг мэдсэн хүн сайхан шүү нээрээ. илүү дутуу харахгүй ажиллаж хөдөлмөрлөхийн цэнг мэдэж мэдрэхийн дээдээр мэддэг болно, ёстой л цэнгийн үнэтэй явцгаадаг ул*а.
2014-07-19
vds<:
тэр миний аманд тавьж билээ. одоо чиний бие халуун шатаж байна уу. намайг эзэмдээч “хөвгүүн” минь…
2014-07-18
zolboo:
za manaihan bolon hoovon maani saihan naadsan uu bi saihan naadlaa.. uuriinhuu umnuus bolon "yum-uz"iinhee ornoos huushuur idej airag uusaar baital neleen jin nemlee shdee martsanaas hund mashinaa uguud yawuulsan chini unagachihaj ee unuudur sergelen sumiin maani 90 jiliin oi ehelj yawj chadahgui jaahan tiim bna da. hoovon sain yawaarai.
2014-07-18
бимаа:
за бултаараа сайхан наадсан уу манайхаан, би нь гэрийнхэнтэйгээ 12-ны өдөр цэнгэлдэхээ 3 тойрч хуушуураа авч идчихээд л ирсэн дээ ккк, бас ажлын газрынхантайгаа нэг өдөр салхинд гарсанв сайхан наадсоон, сайхан наадсан, 5 хоногийн амралтыг бүрэн утгаар нь эдэлсэн
2014-07-18
schuhmacher:
saixan niitlel bainaa.bi ch ooroo delxiin avarga bolson shig maadgar bailaa xed xonog.demjsen bag maani avarga bolood.gereeree xuushuuraa xeden xuuxdedee xiij ogood.sain yavaad ireerei!xodoo.daraa doloo xonogt xolbogyo.
2014-07-18
аятунгаа:
за хоовон болон манайхан сайхан наадсан биз дээ тоос шороогүй сайхан л наадам боллоо. байгалийн хувьд ш дээ за даа наадмийн нээлтийн талаар ч нэтээр л нэг хэрүүл байна даа со ч нээрээ үеэ өнгөрөөжээ зайлуул улс төржсөн наадам анх удаа үзлээ би өөрөө цэргийн хүн болоод ч тэрүү энхийг сахиулагч нараар бүжиг хийлгэсэн нь үнэхээр таалагдсангүй дээ /тэр нь одоо бие биелгээ м уу хайшаа юм хэ хэ/ хоовон хөдөө сайн яваад ирээрэй
2014-07-18