“Сарлагийн баяр” болно
2014-07-19

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд “Сарлагийн баяр”-ыг жил бүрийн долоодугаар сарын 23-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай.

а

Сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчилах зорилготойгоор зохион байгуулагддаг энэхүү үйл ажиллагаа нь сарлагийн уралдаан, багийн тэмцээн  буюу сарлаг бугуйлдах, булгиулах, дүүгүүр шидэх, поло тоглох болон сарлагийн шилдэг бүтээгдэхүүн, сайхан сарлаг шалгаруулах гэсэн төрлүүдээр болдог.

Энэ жилийн баярыг ССАЖЯамны харъяа АЖҮТөв, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Бат-Өлзий сумын ЗДТГ, Өвөрхангай аймгийн ССАЖГ, Дэлхийн Өв - Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй юм байна.

а

Сарлагийн баяр энэ сарын 23-нд Бат-Өлзийн сумын Орхоны хүрхрээгээс баруун тийш 8 км-т орших Өндөр-Хясаа хэмээх газарт болно.

а

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин