Газар өмчлөх ба чөлөөлөх нь
2014-07-19

Өнгөрөгч  ажлын өдрүүдэд хэвлэл мэдээлэлд газраа чөлөөхгүй иргэдээс болж замын бүтээн байгуулалтын ажил гацаад байгаа талаар мэдээлсэн бол нөгөө талд иргэдэд шинэ байршилд газар өмчлүүлэх ажлыг  ирэх сарын нэгнээс эхлүүлэх талаар Хотын удирдлагууд зарлалаа. Хоёр удаа хойшилсон энэхүү газар олголтод иргэд анх удаа цахим хэлбэрээр оролцоно гэж байна.  Эхний ээлжинд 14954 иргэнд таван байршилд газар олгох энэ газрууд нь хаана хаана байгаа талаар бүх мэдээллийг иргэд харах сонгох боломжтой гэж байна. Урьд урьдын газар олголтод гарч байсан замбараагүй байдлыг хална гэж энэ удаа Хотынхон амалж байна.

а

Хөдөөнөөс ирсэн хүн бүр өөр өөрийн дураар хашаа хатгачихаад дараа нь сонгууль хүлээж байгаад тог цахилгаанаа татуулж хаяг бүртгэлээ хийлгүүлдэг байдлыг халж төвлөвлөгөөтэй, зохион байгуулалттай хороолол гудамж бий болгох гэсэн анхны гэж болох зөв эхлэл тавигдах гэж байгаа юм. Энэ талаасаа хаягжуулсан, тог цахилгаан, худаг ус, нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэсэн байршилд цахим хэлбэрээр газар олгох энэхүү ажил гараанаасаа чирэгдэлгүй зохион байгуулагдах нь газар өмчлүүлэх ажилд шинэ жишгийг бий болгоно. “Газар мундсан биш” гэх бардам үгээр нүүгээд явчихдаг байсан Монголчууд одоо “газар олдох нь уу” гэж чих тавьдаг болсоор 10-д жил болж байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэн энэхүү /2003-2013/ 10 жилийн хугацаанд 98002 иргэн газар өмчлөн авсан нь нийслэлийн нийт хүн ам /1.226.991/-ын дөнгөж  8%-тай тэнцэж байгаа тухай албан эх сурвалжид тэмдэглэжээ.

ө

Нийслэлд сүүлийн 10-д жилд хөдөөнөөс шилжин ирэгсдийн тоо нэмэгдэхийн хэрээр гэр хороолол тэлсэн. Эхний нүүдэллэн ирэгсэд хотод аль болох ойрхон байршилд булан тохой, жалга хонхор зай бүрт чихэж хашаатай хашаагүй гэрээ хатгаж эхэлсэн байдаг. Дараагийн ээлжийнхэн шууд л уулын орой газрын өндөрлүү гарч  ханаа хатгаж эхэлсэн. Одоо бид салхины дээрээс  үргэлжид утаа тавих гэр хороолын хэрэм цайз шиг хүрээлэлтэй болсон. Хэрвээ 10 жилийн өмнө гаргасан хот төлөвлөлтийн зургийг гаргаж харвал арай ч ийм байдлаар хотынхоо хөгжлийг төсөөлсөн архтектор төлөвлөлт хийгдээгүй байгаа. Энэхүү дураараа хашаа хатгасан  иргэдээ сонгуульд ашиглах улс төрийнх хожоо харж өөгшүүлсээр ирсэн алдаа нь урь урьдын нийслэлийн удирдлага эрх баригч нарт хаяглагддаг.

аа

Хувийн өмчийг хамгаалсан, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан төртэй тул иргэндээ нэгэнт өмчилсөн газраасаа ховхолж нүүлгэнэ гэдэг амаргүй. Энэ зовлонг одоогийн төр амсаж байна. Баянхошуу, Хөтөл буюу Хувьсгалчдын гудамны  4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэхэд газар чөлөөлөх шаардлагатай болсон. 246 өрх айл зам тулган хашаагаа тэлж байшин нэмсээр машин багтаж явах байтугай усны тэрэг  түрсэн хүүхэд явах зайгүй болгочихсон дүр зурагтай болж ирсэн.   Засгаас хөрөнгө гаргаж эхлүүлсэн зам, бүтээн байгуулалтын ажил намрын бороонд шахагдахын хажуугаар газраа чөлөөлөхгүй гэсэн иргэдийн гэдийлттэй тулгараад байгаа талаар яригдаж байна. Хэлэлцээ ёсоор газар чөлөөлөлтөд авах ёстой 60 хувийн төлбөрөө авсан ч нүүчихсэн хойно үлдсэн 40 хувь дээр төр луу унжвал яах вэ гэж иргэд хаширлаж байна гэнэ. Ярьсан хэлсэндээ байдаггүй дутуу дульмаг бодлого төлөвлөлтөөр явж ирсэн төр иргэдийхээ итгэлийг ингэж хол алджээ.

ө

 Газар өмчлөлт эмх замбараагүй, төлөвлөлтгүй явагдвал дараа нь газар чөлөөлөх ажилд төр чигчий хуруу шиг болж жижгэрнэ гэдэг нь одоо хэлэлцүүлэг болчих гээд байгаа Хөтлийн бэлд бууриа сахин гүрийсэн  26 айлаас тод харагдаж байна. Цаашдаа иргэдийн сэтгэл зүйд эмзэг тусдаг газар, өмчийн харилцаанд төр ямар үед яаж оролцож болох тухай хуулийн зохицуулалтаа ч эргэн харах хэрэгтэй болсон гэж иргэд хэлж байна. Газар чөлөөлөх зайлшгүй тохиолдолд өмчлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн заалтаас гадна зайлшгүй тохиолдолд төр ямар байдлаар оролцох, газар чөлөөлөх хэлцлийн хугацаанд хоёр талын аль нэг нь  үүргээ билүүлээгүй бол хэрхэн үүргийг ханган биелүүлэх талаар сайн таниулсны үндсэн дээр газар өмчлүүлдэг болох ёстойг иргэд хэлж байна. Энэ талд иргэдийн мэдээлэл үнэхээр хангалтгүй байдаг нь үнэн.

ө

Одоо мөрдөж буй Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх эрх зүйн үндэслэлийн Иргэний газар өмчлөх эрхийн баталгаа гэдэгт :

.... Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд ийнхүү солих буюу эргүүлэн авахаасаа өмнө: “газрыг сольж байгаа тохиолдолд иргэний хүсэлтийг үндэслэн өмчилж байсан газраас нь төлөв байдал, чанарын хувьд дордохооргүй газрыг өмчлүүлэх, эргүүлэн авч байгаа тохиолдолд үнийг нь төлөх, өмчилж байсан газарт байгаа үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх, өмчлөгчөөс тухайн газарт зарцуулсан хөрөнгийн үнийг төлөх” зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн байна ... гэсэн нь дээрх ховхорч өгөхгүй байгаа 26 айл дээр хэр хангагдсаныг зохих газраас хянаж нийтэд мэдээлэх хэрэгтэй юм. Үнэхээр хуулийн дагуу өмчлөгч иргэний төлбөр нь  бодит үнэ ханшаар хийгдсэн бол төр дараагийн алхмыг хийж нийтийн эрх ашгийн төлөө газрыг чөлөөлөх үүргийг хангуулах ёстой болно.

ө

Энэ байдлаар газрын албаныхан  26  айлыг хөдөлгөж чадахгүй байгаагаас замын ажлын 50 хувь хийгдэхгүй байсаар намар өвлийг үзвэл чанаргүй дутуу тавигдсан  зам бий болж захаасаа эвдэрч эхлэнэ. Эцэстээ төсвийн мөнгө хайран болж өргөн сайхан, шинэ замын хүлээлт талаар болж болно. Энэ замын зурваст 200 гаруй объект, үүнээс 78 айлын хашаа, байшин, дэлгүүр зэрэг объект орсон учраас нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдэл хүргүүлж, замын зурвасыг чөлөөлж эхэлнээр одоо 26 айлын газар чөлөөлөлт удааширч замын ажлын 50 хувь хүлээгдээд байгааг дээр хэлсэн. Тэгэхээр айлуудад мөнгийг нь өгсөн гэж гүрийгээд байгаа албаныхан үүргээ биелүүлснээ олон нийтэд тоо дүнтэй нь ил тод танилцуулж мэдээлснээр  “бусдын эрхээр таны эрх бас хязгаарлагдана” гэсэн зарчим байдгийг санаж нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлөхийг шаардах эрх төрд бас бий.

 ө

Төгсгөлд хэлэхэд ирэх сарын нэгнээс шинээр газар  өмчлүүлэх 5 байршилд хаана ямар газар байгаа болон хэрхэн өргөдөлөө оруулах тухай заасан / http://www.umch.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=474:2014-05-05-08-30-24&catid=12&Itemid=147 / мэдээллийг харахад   тухайн бүсийн авто замын хил хязгаарыг зааж хашаа гудамжны байршлын талаарх нарийн мэдээллийг харах бололцоог хангасан байгаа нь харагдаж байна. Энэ жишгээр төр иргэний итгэлцлийг бий болгосон газар өмчлөлийн ажил ил тод шудрага байдлыг хангасан нөхцөлд чирэгдэлгүй явуулдаг болчихбол одоогийн хотын удирдлагад  амлсанаа биелүүлсэн гэсэн нэг том лайк нэмэгдэх юм.

 ө

П.Баяр

     
Shuud.mn
Сонин хачин
болд:
зуслангын газрыг нь өмчлүүнэ гэсэн юу болсон бэ? олон жил хуурлаа. хүдээх насгүй боллоо шүү батүүл баатараа
2014-07-21
зочин:
иргэдэд нэг газар өгнө гээд хичнээн худлаа ярьж, хойшилдог юм бэ. хийж чадахгүй юм бол юу гэж баахан худлаа амлалт хийж шоуддаг юм бэ. төрийнхөн уб ийн засаг захиргаа ажлаа хийж чадахгүй байгаагын нэг илрэл мөн юм биш үү. төрийн албаны ажил нарийн төлөвлөлт зохион байгуулалттай, дүрэм журам, хууль ёсны байж иргэдэд худлаа амлалт өгөхгүй хийх ёстой. бүтэн жил одоохон та нарт газар өгнө гэж худлаа ярилаа. сүүлийн хэдэн сар дараа сарын 1 -нээс гэж хуурлаа. ажлаа хийж чадахгүй байна гээд үнэнээ хэлээч. тэгж тэгж нэг балиар нүд хуурсан юм хийнэ дээ. луйвардах аргаа олох гээд удаад байна гэж хардахаар байна.
2014-07-20
хотын унаган иргэн :
ёооё би хотын унаган иргэн л дээ. гэхдээ л багаасаа хорооллын дэнж дээр өсөж өндийлөө одоо эндээ л байна. ажил хөдөлмөрөө хийгээд хань ижилтэйгээ сайхан л байна. харин энэ хөдөөнийхөн арай муухай бүдүүлэг хүмүүс юм аа. дунд нь амьдардаг хүний хувьд нээрээ ой гутаж байна. хамгийн муухай нь хүнийг огт хайрладаггүй улсууд. ер нь тэгээд хашаа байшингаа зараад байрны урьдчилгаа өгч хотруу орохгүй бол энэ муухай хүмүүс хүн алж мэдэх нь.
2014-07-20
kube:
gazryn aldaatai bodlogyn ur dun. turiin bodlogo negdmel bus baigaagiin ilerkhiilel. yer ni khesrgchilsen umchlukh erkh gej baidaggui yum shuu ...
2014-07-20
дэд бүтэц:
энд бас л дутуу харагдаж бна дэд бүтцийг яаж шийдсэн юм бол доо цахилгаан ус бохир сургууль цэцэрлэг гээд их л олон юм тодорхой бус бна даа кадастрийн зураглал нь гарсан юм уу бөөн маргаан хэрүүл зодоон цохион болгох нь дээ
2014-07-20
zochin:
ene bol toriin buruu. huvichlal nereer hamag vildveree huvid ogson iimees ard tvmen ded bvte* holdood irheer tov suurin gazar baraadaj tovlorol bii bolson.odoo enenees garah gantshan arga bol hotod bui irgediig oron nutagt ni ergen amidarahad ni bololtsoogii ni hangah tosol heregjvvjeh heregtei.
2014-07-20
hotiinhon:
давасан новшнууд энэ хөдөөний халтарууд зайлаачээ
2014-07-20
huuuuu:
bvgdiig ni huuu zailuul umbuunvvvd duraaraa muurch bh tsag ungursun
2014-07-20
zochin:
бат - уул " иргэдээсээ асууя" гээд байсан нь тор хучгуйгээ харуулж байгаагийн шинж болохоос ард тумэндээ хайртайн шинж биш л дээ. 1- р сургуулийн урагшаа гарах замаа хэдэн тоосгон гараж нураагаад ургэлжлуулж чадахгуй жинхэнэ " гацааны" зам болгочихоод байна,сургууль эхлэхээр яанаа! 1-сургуулийг нуулгэе гэх вий дээ хэхэ
2014-07-19
bayar :
gazar buh ard tumnii moch baih n zov. huvid ogoh n utilizing buruu.
2014-07-19
зочин:
хувийн өмчийг хүчээр булааж авч чадахгүй нь ойлгомжтой. үнэ тохирохгүй бол шүүхийн журмаар явна. ямар ч бэлтгэлгүй төлөвлөгөө гаргачихаад дараа нь хамаг буруугаа газар эзэмшигчид рүү чихэж болохгүй.
2014-07-19